МОНГОЛД ӨНӨӨДӨР

Нийгмийн даатгалын "Явуулын үйлчилгээ" танд хүрч үйлчилнэ3 сар 26. 9:48

Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг

Д.Цогбадрах: Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг санаж, нэг хормын уураа тэвчих хэрэгтэй3 сар 21. 12:42

Цагдаагийн байгууллагын статистик дүн мэдээгээр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албатай хамтран "НЭГ ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийг сурталчлах, таниулах ажлыг өрнүүлээд байгаа юм. Энэ асуудлаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цогбадрахаас тодрууллаа. -Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт хэр байна

"Ойлголцох 1 хором" аяны хүрээнд 3000 эрэгтэй оюутанд лекц уншина3 сар 5. 9:37

 Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг сүүлийн таван жилд нэлээн өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс,  JCI хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна2 сар 18. 16:11

Хамгийн сүүлийн уран бүтээлээ 2013 онд "Алтанцэцэг" нэртэйгээр хийж, үзэгч фэнүүддээ хүргэж байсан МУГЖ, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг гуравдугаар сарын наймны өдөр шүтэн бишрэгчидтэйгээ шинэ тоглолтоороо эргэн уулзах гэж байна. Сүүлийн хоёр жил гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаад ирсэн авьяаслаг дуучин маань цоо шинэхэн уран бүтээлээрээ үзэгч фэнүүддээ БЭЛЭГ барьжээ. Дуучин Ж.Алтанцэцэгийн ирэх сарын наймны өдөр тоглогдох "Хайр гэж..." шинэлэг амьд тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 "On’n Off" продакшн зохион байгуулна

“Бүсгүйн зурвас” жүжгийн дуу цацагдаж эхэллээ2 сар 18. 16:09

Улсын Драмын эрдмийн театрт гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн дуу энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр цацагдаж эхэллээ.“Бүсгүйн зурвас” жүжгийн дууны үгийг Х.Соёмбо, аяыг Б.Чинбат зохиож, дууг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл дуулжээ.   Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн ”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Улсын Драмын эрдмийн театрын 2019 оны анхны шинэ уран бүтээлийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно. Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглох юм.“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн зохиолчоор Л. Өлзийтөгс, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN