МОНГОЛД ӨНӨӨДӨР

УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон. Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн

MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44

Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд авах зарим арга хэмжээний тухай“ 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын “Албан, бизнес аялал жуулчлалыг (MICE)“-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд “MICE” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. MICE нь аялал жуулчлалын салбарын шинэ тутам үүсч хөгжиж буй чиг хандлага бөгөөд Хурал цуглаан (Meeting), Урамшуулалт (Incentive), Чуулга уулзалт (Convention), Үзэсгэлэн яармаг (Exhibition) зэрэг Англи үгнүүдийн эхний үсгүүдээр үүсгэсэн нэр томьёо юм. Энэ нь ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг эрс нэмэгдүүлдэг бөгөөд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх аялал жуулчлал, бизнесийн шинэ төрөл юм. Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү үнэ төлбөргүй сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37

Скаут гэж юу юм бэ? Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялаж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм. Тиймээс 27 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулгын тухай хэдхэн мөр сийрүүлхээр шийдлээ.      Өнөөдөр хүн төрлөхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино. Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авъяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн

УИХ-ын гишүүн М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо5 сар 30. 14:03

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.05.30/ ОУПХ /Олон улсын парламентын холбоо/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт  зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалтан дээр таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол Улсын Их Хурал, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна. Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх

Б.Ганзориг: Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог5 сар 30. 12:24

“Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохироод үлддэг олон жишээг харснаа “Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ынхан хэлж байв. Тус байгууллагын захирал Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN