Шинэ мэдээ

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж2 цаг 32 минутын өмнө   |   0Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв9 цаг 5 минутын өмнө   |   0“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав9 цаг 7 минутын өмнө   |   0Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54   |   1Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай3 сар 21. 9:56   |   1Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ3 сар 21. 9:55   |   1Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   3М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   6Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   1М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   1БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   1

Анхны намаас Авлигын нам хүртэл...

/3-р сарын 2/  -  17 цаг 14 минут

Ардын засгийн анхны 7-ийн нэг Догсомын Бодоо модон  ширээний хөлөөр Ардын намын тамгыг сийлж, түүнийг нь Богд Жавзундамба аравнайлсан содон түүхээс  хойш бараг нэгэн зуун өнгөрчээ. Энэхүү он жилүүдийн 70 жилд нь  дагуул улс байгаад, 27 жилд нь бие даан орших гэж зүтгээд ядуурсан улс боллоо. Хөгжихөөс илүүтэй  хямарсан үзүүлэлт ихтэй 26 жилийн бурууг шинэ Үндсэн хууль ба мөн улс төрийн намуудад хаяглах болжээ. Үүнд “үндсэн хуулийн өөрчлөлт” гэсэн том бүлгийг орхиж, улс төрийн намуудын санхүүжилтийн цаадах “өр төлөөс”-ний талаар энд товч хөндөв.

 

Судлаачид ба хөндлөнгийн ажиглагчдын хэлж байгаагаар санхүүгийн асуудлаар  өөрийгөө хянадаг, өөртөө дүгнэлт гаргадаг хуульчлагдсан эрхтэй  төрийн институци бол улс төрийн нам болжээ. Мөн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар авлигад хамгийн их өртсөн номинацаар мөн л улс төрийн намууд нэрлэгджээ.   Яагаад ийнхүү хар жагсаалтад намууд тэргүүн байрт гарах болов.

 

Өнөөгийн гол тоглогч намууд  хоёр төсөвтэй гэж болохоор. Сонгуульд зарцуулах мөнгө, өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт. Үүний ард мөн хоёр асуулт тавигдана. Гишүүнчлэлийн татвараар болон хандиваар санхүүждэг хуулийн ганцхан гарцтай улс төрийн нам том ордон, нүсэр аппаратынхаа зардлыг хэрхэн олдог вэ. Сонгууль бүрээр тэрбумаар цацагдах мөнгийг яаж босгодог вэ ? Дараа нь хэрхэн ямар эх үүсвэрээс төлдөг вэ.

 

Нам нь сонгуульд яллаа гэхэд ямар нэг аргаар босгосон мөнгөө хэн нэгэнд хүүтэй буцааж төлдөггүй. Харин төрд давуу байрлал олгож, томилгоо албан тушаалаар төлдөг. Мөн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар давуу байдал олгож, татвараас зайлсхийж гэнэтийн их ашиг олох бололцоог хангаж өгдөг. Энэ төлөөсний хохирол дэндүү их. Зөвхөн томилгоон дээр харахад төрийн албан хаагчийг хууль бус халсан нөхөн төлбөрт  шүүхийн тогтоолоор 7 тэрбум төгрөг төсвөөс гараад явчихсан байна. Намууд хуурай амлалтаар босгосон мөнгөө эргээд төсвөөс төлчихөж байгаатай адил. Төсвийн 7 тэрбумын нөхвөрөөр бүрдүүлсэн хандивын төлөөлөл баг бүрдлээ гэсэн үг. Энэхүү томилгооны баг эцсийн дүндээ 4 жилд юу амжуулаад сонгуульдаа  дахин мордох уу. Тэдний төсвөөс зувчуулдаг мөнгө ба бусад хохирлыг энд нурших дэмий биз. Харин үүний эсрэг хууль эрх зүйн хаалт хязгаарыг тавьж байгаа ч энэ нь мөн хамгийн богино настай хуулийн багцад даруй шилжиж байгаа нь анхаарал татаж байна.

 

Үүнд  Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлж болно. АТГ -ын зүгээс төрийн албаны томилгоонд нэр дэвшсэн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан хариу өгвөл томилгоо тэгээд зогсдог байлаа. Харин одоо хуулинд “жижигхэн” өөрчлөлт оруулснаар энэ заалт үйлчлэлгүй болж төрийн албаны томилгоонд АТГ зүгээр л саналаа хэлээд буцаад суудаг ирц бүрдүүлэгчтэй адил болжээ. Энэ маш ноцтой болохыг хөндлөнгийн шинжээч байгууллага анхааруулаад байгаа.  Хувьдаа эмнэлэгтэй эмч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хоригийг амархан давж  ЭМЯ-ны сайд болсон хуулийн гарц ердөө л энэ. АТГ томилгоонд тодорсон нэр дэвшигч дээр дүгнэлт гаргах эрхтэй боловч зогсоож чадахгүй хий амаа ангалзуулаад өнгөрөхөөс цаашгүй болжээ.

 

Улс төрийн намуудын хандив ба хариу барилт ийм хүчээр хэрэгжиж байна. Хяналтын ямар ч механизм, хуулийн заалтыг давж, шаардлагатай бол хуульд засвар өөрчлөлт оруулах замаар том хандивлагчдын томилгооны зам засагдсаар байна.

 

Улам цайм болсон  ийм гажуудлыг засах талаар эрх баригчид жинхэнэ хэлбэрддэг. Одоо яригдаж буй хуулийн төслөөр тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар ажлаас гэнэт халагдсаны нөхөн төлбөрийг төлүүлдэг болох заалт явж байгаа. Харин энэ нь яаж хэрэгжих гэдэг дээр бүгд эргэлзээтэй ба бусад хуулиудтай холбогдохгүй, хэрэгжихгүй  гэдэг үндэслэлээр  хуулийн төслөөс хасагдах магадлал өндөр байгаа гэнэ.

 

Ингэхээр хөндөгдөж буй сэдэв дээр бид хоёр зүйлтэй эхлээд эвлэрчих ёстой санагдана. Нэгдүгээрт,улс төрийн нам мөнгөгүй бол сонгуульд  шүдгүй матартай адил. Тэд заавал мөнгө босгох ёстой. Хоёрдугаарт, улс төр бол өөрийн өвөрмөц  дүрэм, мөнгө бизнесийн дээд ашиг сонирхлыг нэгтгэдэг онцгой салбар. Тийм болохоор намууд хандив авах, мөнгө босгохыг нь хорих ба хазаарлах нь өөрөө амьдралаас хол. Үүний нөгөө талд намууд ил тод хандив авах, зарцуулалтаа тайлагнадаг болсон гэж хууль санаачлагчид байнга хэлдэг. Одоо  мөрдөж буй хуулиар хэлбэрийн хувьд ийм заалт байгаа ч хэзээ ч хэрэгжихгүй формал заалт болчихсон.  2016, 2017 оны сонгуулийн бодит байдлаас хол зөрүүтэй санхүүгийн тайлангууд үүнийг харуулж байна. Товчдоо харагдаж буй шийдэл бол улс төрийн намууд мөнгө босгодог. Намууд сонгуульд зарцуулсан мөнгөө эргээд төсвөөс олчихдог  бус төрөөс авчихдаг  болох л зарчмыг хангах тухай хувилбар энд үлдэж байна.

 

Намууд санхүүжилт босгох, хандив авах гэдэг шаварнаасаа гарахгүй бол бид төрийн цэвэр тунгалагийн тухай ярих нь утгагүй. Бага зардлаар шударга сонгууль явуулах нөхцөлийг хангаж, энэ зардлыг нь төрөөс өгчихдөг бол намууд авлигын манлайллаас бууж, “засрах ” магадлалтай.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.82иргэн   • 2 сарын 26. 20 цаг 37 минут

Хүн нам гэдэг нь үнэндээн МАН-АН ийн бууны нохой нарын үүр болсон тоглоомын нам байсан Бөхсийг нь долоодог МАНАН гаас үхтлээн айдаг шудраг хүнийг үзэн яддаг үхээрүүдийн толоомын нам бол ХҮН нам

66.181.180.39Зочин   • 2 сарын 21. 23 цаг 11 минут

Социализмын үеийн нэг нам төрийг удирддаг нь өнөө ч тэр л хэвээр байгаа. Төрийн эрх барьж байгаа нам гэдэг ойлголтыг үгүй хийхгүй бол тэр авлига, луйвар хэдээ ч тасрахгүй.

103.10.23.82иргэн   • 1 сарын 19. 14 цаг 57 минут

Одоо намуудыг цөмийг нь тарааж Хуучин нэрийг дахин ашиглахыг хориглох Гурваас дээш нам байгуулахгүй байхааар хуулчлах Нам бол үзэл бодолоор нэгдэхээс илүү эдийн засагын эрх ашгаараа нэгдэх нь зөв юм энэ чинь л үзэл бодолын үндэс биш үү НАМ НЬ ЗААВАЛ ӨӨРИЙН БАРИМТЛАХ ОНОЛТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

103.10.23.82Буруу Цолмон   • 1 сарын 19. 14 цаг 50 минут

Өнөөгийн МАН бол МАХАН ийн дотор олон жил буглаж байсан эдээ бээр үржэж МАХН ийг залигаж эрх мэдэл байр сууранд нь эзэн болож МАХН ийн 80 гаруу жилийн түүхэн ололтыг өөртөө ашиглан ард түмнийг хуурч эрх мэдэлд хүрсэн Өмхийрсөн өтнүүд юм Энэ өтнүүд Монгол төрийг гадаадын луйварчин нарын гарт өгч тэдний бууны нохой болож АН ийн хулгайч ноходтой хамсаж МАНАН бүлэглэлийг би болгож гадны луйварчин нарт үүлчлэж Монгол төрийг хулгайч луйварчин нарын үүр болгон төрийн алавыг бөхс долоогч ноходын байр болгосон гэдэгийг би олон жил хэлсэн дээ

183.81.171.2Зочин   • 1 сарын 7. 13 цаг 34 минут

Төрийг НАМ -аар дамжуулан барихаас өөр аргыг одоогоор олоогүй байна. Хамгийн түрүүнд НАМ-ын удирдах зөвлөлийг ил болгох нь чухал юм. Нөгөө талаас сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнд сонгох хүнээ, ЗГ-ыг тэргүүлэн ажиллах хүнээ, Яамдын сайд нараа нэрлэх хэрэгтэй. Мөн Шүүхийн, Прокурорын, Цагдаа, ТЕГ, АТГ-ын дарга нарын нэрийг тодруулж байж сонгуульд өрсөлдөх эрхийг өгдөг болох хэрэгтэй. НАМ-ын үйл ажиллагааг гишүүд, иргэдэд нээлттэй болгох нь чухал юм.

59.153.113.66Балт   • 1 сарын 5. 16 цаг 41 минут

Зөвхөн эдгээр намаар ч зогсохгүй. Монгол хүн л байгаа газар энэ бүгд дагалдана. Хүн намыг аваад үзий л дээ. Алаагүй баавгайн үлгэр болоо биз дээ?

66.181.170.110Баабар зөв хэлж   • 2018, 10 сарын 26. 11 цаг 24 минут

АН 2020 оны сонгуульд дахиад нэг унах хэрэгтэй. МАН-ыг нэг мөсөн тэнгэрт мандуулж, авлигын энэ их луйврын мөн чанарыг иргэд яс махандаа ойлготол нь, өөрсдөө босоод жагстал нь хямраах хэрэгтэй. Түүний дараа л шударга ёс, шударга хуулийн талаар бүх нийтээрээ ярилцах боломж гарна.

202.21.101.130Зочин   • 2018, 10 сарын 16. 8 цаг 48 минут

Авилгач Цахугийн Элбэгдоржийг яаралтай баривчлаач. 8 жил шүлсээ үсэргэж монголчуудыг хошгоруулан доромжилсон, монголыг авилгад живүүлсэн ялаа эдлэх ёстой!!!!!!! Шудрага ёс эндээс эхэлнэ хуульчдаа.

64.119.17.79зочин   • 2018, 10 сарын 14. 19 цаг 14 минут

Төрд алба хашигчид, бизнесменүүд татвараа төлөөд шударга хөдөлмөр эрхлээд тэрбумтан болох боломж Монгол улсад бий юу? Яагаад их мөнгөө оффшорт хадгалдаг, яагаад уул урхайн лицензүүд замбараагүй болж 21 аймаг, 300 гаруй сумын нутагт дураар газар ухаж гол ус ширгээж байна, яагаад мөнгөтэй баячууд намаар дамжин УИХ, Засгийн газарт орж сайд, дарга болж байна? Яагаад хууль дүрэм биелэгдэхгүй, Шүүх, прокурор, цагдаа, тагнуулын удирдлагыг эрх мэдэлтнүүд өөрсдөө мэдэж томилдог юм. Яагаад гэсэн энэ олон асуултад эрх мэдэлтнүүд худал хариулт өгнө

116.44.154.116zochin   • 2018, 9 сарын 22. 13 цаг 18 минут

yg unen heregtee namuud bieniihee esreg bish Mongol ylsiin toloo neg l zorilgotoi bih estoi anh tiim tunhaglal bisan getel AH urvaj gadnii gar hol bolon mongoliig zadlan butargasan odoo tuuniigee ogthon ch huleen zovshoorohgui busdad buruugaa tohoj setgelgeenii ymar ch oorchlolt hiihgui haglan butargah ajilgaag hiiseer l bn ennii ard Mongol ulsiin erh ashig hohir ch bigaag ed oilgoj bodlogoo oorchilon ajillah tsag bolson ingehgui avaas omgoo serveen deeree tavisan hujaa nar AH geh ra nariig ch ylgahgui zalgina

202.179.24.142ИРГЭН   • 2018, 7 сарын 11. 16 цаг 42 минут

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧЫН ЦААЗЫН ХУУЛЬГҮЙ БОЛГОЖ УЛСЫГ ИДЭХ САНАА НЬ БИЕЛЛЭЭ ОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ.ГЭХДЭЭ ШУДАРГА ТӨРТӨЙ БОЛОХ ӨДӨР ИРНЭ ТЭР ҮЕД ӨНӨӨГИЙН ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУДЫГ ЖИНХЭНЭЭР НЬ ТОЛГОЙГҮЙ БОЛГОХ БОЛНО ШҮҮ.ОДООХОНДОО ИДЭЖ УУЖ ЖАРГАЦГААЖ Л БАЙ.ЭРХ МЭДЛИЙГ БҮХ НАСААР НЬ ЭД НАРТ ӨГЧИХӨӨГҮЙ.ЦАГ НЬ ИРЭХЭЭР АВЛИГА,ЭХ ОРНООСОО УРВАГЧ НАРТ ЦААЗТАЙ БОЛНО.

202.55.191.194Зочин   • 2018, 10 сарын 9. 9 цаг 15 минут

яг үнэн

62.167.114.16irgen   • 2018, 6 сарын 7. 12 цаг 54 минут

mongold shudarga bus baidal, unalt yaduurliig ene namuud l bii bolgoson,,,29 jiliin tursh byten neg ye ongorch baigaa zaluuchuud sain um , sain ylger jisheegui muu um bolgoniig surch hyn bolzgooloo, haramsaltai mongol orniig gadniihantai niilj zolmoj duussan, busad oron mongol shig baylagtai baisan bol odiid ediin zasgaaraa tergyyleh uls bolson baih bailaa,,,,haranhui ireedui

112.72.14.116mgl   • 2018, 5 сарын 27. 0 цаг 43 минут

tatan buulgaad shineer baiguulah heregtei.

116.44.154.116zochin   • 2018, 4 сарын 4. 23 цаг 05 минут

sh chaavaas hen ingej setgesen yumboldoo jinhen Avilgiin zagalmailsan ETSEG AH AH AHenei balagiig buh Mongolchuud ovolson

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN