Шинэ мэдээ

Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 17:24   |   0C CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ5 сар 10. 16:48   |   2Шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэв5 сар 10. 16:26   |   2АШУҮИС-ийн оюутнууд ОУ-ын мэс заслын олимпиадын хүндэт цомын эзэн боллоо5 сар 10. 11:35   |   0

Д.Трампын тарифын эсрэг дэлхийн “хариу урвал”

/3-р сарын 5/  -  9 цаг 32 минут

Ж.ЦОГЗОЛМАА

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гангийн импортод 25, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэний дараа дэлхий дахин хэсэгтээ л шоконд орсон билээ. Европын холбоо болон Канад улс нөхцөл байдлыг дахин харахыг зөвлөж байхад Азийнхан ихээхэн болгоомжилж байна. Харин америк хэрэглэгчдийн хувьд бүхий л төрлийн худалдан авалтандаа илүү хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болох нь. Зүгээр л шар айрагны лаазнаас авахуулаад авто хэрэгслүүдийг бодоод үзэхэд хангалттай.

Ийнхүү мэдээлэл тархаж эхэлсэн ч дээрх зохицуулалт гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн дэлхийн томоохон эдийн засгууд сөрөг “хариу урвал” үзүүлээд эхэллээ. Металлаас эхтэй энэхүү худалдааны дайн хүнсний бүтээгдэхүүнд ч нөлөөгөө үзүүлж мэдэх юм.

 

ЕВРОПЫН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ

 

Дэлхийн худалдааны хамгийн том бүлэг болох Европын холбоо Трампын энэ­хүү төлөвлөгөөнд яг таг өөрийн байр суурийг илэрхийлээгүй байна. Ингэхдээ тэд Европын холбооны зах зээл АНУ-ын гангийн хямралын “үер”-т автахаас сэргийлэхийн дээр Дэлхийн худалдааны байгууллагаас гомдол гар­гуу­лахгүйн тулд “хам­гаа­лах” арга хэмжээнүүдийг авах ёстойг сануулсан юм.

Европын коммиссын төлөөлөгч Александр Уинстерстейн бүлгийн гүйцэтгэх бүрэлдэхүүн ирэх лхагва гаригт зүй ёсны сөрөг арга хэм­жээний талаар хэлэлцэнэ хэмээжээ. “Бид үүнийг дүрмийн дагуу хийх болно” гэж тэрээр Брусельд сэтгүүлчдэд өг­сөн ярилцлагадаа ду­рджээ. “Гэхдээ бид маш үр дүнтэй бас тогтвор­той­гоор ажиллах болно” гэж тэр нэмж хэлсэн байна.

 

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА

 

Доналд Трамп АНУ-ын зэсийн импортыг хязгаар­лахаар төлөвлөж байгаа нь Дэлхийн худалдааны байгууллагын аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн Европын Гангийн холбоо зовниж байна.

“Энэ асуудал нь Дэл­хийн худалдааны бай­­гуул­лагыг маш их эрсдэлд оруулна” гэж үйлд­вэр­лэлийн группийн ерөнхий захирал Аксел Еггерт Брусельд “Блүүмберг” теле­визэд өгсөн ярилц­лагадаа хэлжээ. “Энэ бол үндэсний аюулгүй байдлын тухай биш. Харин энэ бол АНУ-ын үйлдвэрлэлийг л дэмжих гэсэн зүйл учраас боломжгүй юм” гэж тэрээр Трампыг энэхүү тарифын бодлогоо эргэн харахыг уриалсны дээр эрэлтээсээ давсан Хятадын гангийн үйлдвэрлэлийг хумихад Европын холбоотой хамт­ран ажиллахыг урьсан байна.

Тэгвэл Берлинд канц­лер Ангела Меркелийн ахлах төлөөлөгч Стеффен Себерт“Германы Засгийн газар Трампын төлөв­лөгөөний эсрэг байгаа. Эдгээр гаалийн татвар нь манай ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд цохилт болно” гэж мэдэгджээ.

 

ТРАМПИЙН “ЖИРГЭЭ”

 

“Улс орон (АНУ) худалдаа хийгээд түү­нээсээ олон тэрбум ам.доллар алдаж байгаа бол худалдааны дайн сайн хэрэг, бас ялахад ч амархан” гэж Трамп жиргэжээ. Мөн тэрээр “Жишээ нь, бид тодорхой нэг улстай хийх худалдаагаа 100 тэрбум ам.доллараар бууруулж чадвал аятайхан болно. Нэмж худалдаа хийх хэрэггүй. Бид томыг хожно. Энэ амархан” гэв. Энэ бол Ерөнхийлөгчийн өнгөрсөн баасан гаригийн өглөө хийсэн хоёр дахь жиргээ байлаа.

 

БЭЭЖИН ИНГЭЖ ҮЗЭВ

 

Өнгөрсөн бямба гаригт Бээжинд Хятадын улстөрийн зөвлөлдөх конференц болсон байна. Энэ үеэр тус улсын улс­төрийн томоохон зөвлөхүүд цуглажээ. Энэ үеэр Хятадын Төвбанкны зөвлөх, Цинхуа их сур­гуулийн эдийн засгийн профессор Бай Чонген сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хурцдаж буй худалдааны маргаан нь дэлхийн эдийн засгийг эрсдэл рүү түлхэж байна. Бусад улс орнуудаас ирэх хариу арга хэмжээг АНУ зохицуулах шаардлага тулгарна” гэжээ.

 

“Hyundai Motor” БОЛГООМЖИЛЖ БАЙНА

 

Hyundai Motor Co. АНУ-д хэр олон автомашин угсрагддагийг дахин бодож үзэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна. Учир нь дэлхийн автомашины хамгийн том үйлдвэрлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ган болоод хөнгөн цагаанд үүсгэх эрс арга хэмжээний эсрэг юу гэж дуугарахыг бодолцох хэрэгтэй гэж тэд үзэж байна. “Тарифын энэхүү өөрчлөлт нь АНУ дахь манай үйлдвэрлэл болоод цаашдын тэлэлтэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Гангийн салбарт ногдуулах тариф нь бүтээгдэхүүний зардлыг нэмнэ. Ингэснээр АНУ-ын хэрэглэгчдэд илүү үнэтэй хүрнэ. Ингэснээр эрэлт шууд буурна” гэж Hyundai-гийн төлөөлөгч Жим Трейнор “Блүүмберг”-т илгээсэн цахим шуудандаа дурджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.0.58Зочин   • 3 сарын 10. 0 цаг 18 минут

АНУ дэндүү тансаг үрэлгэн хэрэглээтэй. Дэлхийн ядуу улсуудыг доллар хэвлэж тарааж дээрэмдэж амьдардаг. Дотоодын ажилгүйдлээ зэвсгийн үйлдвэрлэлээр нөхөж энд тэнд дайн өдөөж дайсан олж зэвсэгээ үнэтэй зардаг. АНУ гэж байгаагүй бол дэлхий илүү энх тайван, экологи цэвэр зэвсэглэлд асар их баялаг дэмий зарцуулахгүй байх байсан.Одоо Трамп бүүр дордуулна

59.153.113.66Балт   • 1 сарын 5. 16 цаг 55 минут

Алдагдалтай худалдаа хийж байсан бол өөр арга замгүй болоод л тэр. Хэрэв хэвийн байхдаа алдагдалтай эдийн засагтай байсан бол худалдааны дайн зарлаад хохирохоос биш хожино гэж байхгүй. Гарц нь дайтаж тонох л байх даа.

203.91.115.251Зочин   • 2018, 10 сарын 5. 18 цаг 34 минут

Трамп зальтай, бас ясны худалдаачин. Америк хэтэрхий нэрэлхүү, үрэлгэн байсан юмаа. Трамп хэнээс ч айж ичихгүй болохоор засаж чадах байх. Бүдүүлэг зан зарим үед хэрэг болно. Швед, Норвеги шиг хэтэрхий их хүний эрх яриад алуурчдаа ч шийтгэж чадахгүй болчихвол гамшиг шүү.

202.21.113.146Zochin   • 2018, 8 сарын 8. 11 цаг 40 минут

Zunusun uvgun amerkiig suiruuleh alham aa hiij bna kkk kk

90.180.37.125Зочин   • 2018, 6 сарын 6. 16 цаг 42 минут

Merkeld huzaa oros tunshuud baigaa tegeel Trumpiig oroldohoon zogsooch anh eronhiilogchiin songuuli ehlehedl iim ym bolno Trump tord orvol gedgeen ali ert medez tuunii esreg monch ih temcel hiisen bizdee odoo muslimuudeen ooroon shiidvel deer oor ulsruu dovtloh hereggui merkel avgai

90.180.37.125Зочин   • 2018, 5 сарын 15. 0 цаг 16 минут

euro holboo Trumpguigeer jvahgui yu hn saad boloov

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN