Шинэ мэдээ

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж1 цаг 52 минутын өмнө   |   0Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв8 цаг 26 минутын өмнө   |   0“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав8 цаг 27 минутын өмнө   |   0Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54   |   1Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай3 сар 21. 9:56   |   1Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ3 сар 21. 9:55   |   1Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   3М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   6Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   1М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   1БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   1

Автобусыг хийн түлшинд шилжүүлэх төсөл өмнөх алдааг давтах уу?

/3-р сарын 5/  -  9 цаг 38 минут

Б.ЭНХЗАЯА

Хотын даргын захирамжаар “Нийслэлийн нийтийн тээврийн автобуст байгалийн шатдаг хийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Улаанбаатар байгалийн хий”, БНСУ-ын “Үжин Ар Ди Си” гэсэн гурван компанийн түншлэл энэ төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Төслийг хэрэгжүүлэх нийт өртөг 28.4 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилт шийдэгдсэн. Энэ оны II  улирлын хагасаас ОХУ-аас байгалийн шатдаг хий импортлох төлөвлөгөөтэй байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид зарлажээ. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэлийг нийслэлийн хэмжээнд 21 байгууллагын 1000 орчим том оврын автобусаар 700-800 мянга орчим хүнийг тээвэрлэж хотын иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байна. Тээврийн салбарын СО2 ялгарлын хэмжээ 2012 онд 59 сая гаруй тонн байсан бөгөөд үүний 18 хувийг нийтийн тээврийн автобус “бүрдүүлдэг”. Үүнээс харахад нэг иргэнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр нийтийн тээврийн салбар өндөр байгааг илтгэж байна гэж төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлажээ.

Улаанбаатарчууд бид агаарын бохирдлыг бууруулах ажилд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгээд байгаа. Товчхондоо утааг мөнгө угаах хэлбэр болгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхөд сураггүй болсныг УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарласан. Тиймээс дараа, дараагийн энэ төрлийн төсөл хөтөлбөрт няхуур хандах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Автобусыг хийн түлшинд шилжүүлэх төсөл манай улсад анхных биш. Нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ гэсэн яг дээрх шиг утга агуулгатай мэдээлэл бүх хэвлэлээр гарч байсан нь 2011 он. Гэвч өнөөдөр нийтийн тээвэрт нэг ч автобус хийн түлшээр явахгүй байгаа учир төсөл хэрхэн төгссөнийг тайлбаргүйгээр ойлгосон болов уу. Тиймээс долоон жилийн өмнөх хийн түлшний төсөл хэрхэн эхэлж, төгссөнийг эргэн саная.

 

АВТОБУСЫГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ИНГЭЖ САЛХИНД ХИЙСЧЭЭ

 

2009 онд агаарын бохирдлыг нийтийн тээврийн хэрэгслээр дамжуулан бууруулж болох ажлыг санаачлан хууль, тогтоомжийн хүрээнд авч үзсэн. Тодруулбал, УИХ-аар 2009 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн батлахад “Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлт үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгааны эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэл ашиглана” гэх заалтыг оруулсан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт мөн л том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэхээр зааж байв. Үүний эхлэл болгож “Цэвэр агаар” сангаас нийтийн тээврийн автобусанд шатдаг хийн нэмэлт төхөөрөмж суурилуулах 3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын тендерийг 2011 оны наймдугаар сарын 19-нд зарлажээ. Уг тендерт “Тур телеком” гэх компани Украйны нэгэн компанитай хамтарч тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах эрхийг авч, тухайн оныхоо арванхоёрдугаар сард ажлаа эхлүүлсэн байна. Гэрээ ёсоор төхөөрөмж суурилуулах 400 автобусаас 250 нь “Автобус-1”, “Автобус-2” болон “Цахилгаан тээвэр” компанийнх байж. Харин үлдсэн нь хувийн долоон компанийн автобус байв. “Тур телеком” компанийн оруулж ирсэн төхөөрөмж нь гаднын цөөхөн улсад хэрэглэгддэгээс гадна манай улсын нийтийн тээврийн автобусуудад тохироогүй. Дээр нь төхөөрөмжүүдээ өндөр үнээр үнэлсэн гэх хардлага ч байдаг юм билээ. Тодруулбал, нэг автобусанд тавих төхөөрөмж 5.6 сая төгрөг буюу 3250 евро, суурилуулах хөлстэйгөө нийт 8.5 сая төгрөг гэж тооцоолжээ. Харин уг төхөөрөмж нь олон улсын зах зээлд энэ үнээсээ гурав дахин хямд байдаг тухай зарим хэвлэл онцолсон байдаг.

“Тур телеком” компани эхний ээлжинд төрийн өмчит компаниудад төхөөрөмжөө суурилуулж эхэлжээ. Автобус компаниудын хэлж буйгаар төд удалгүй хүндрэл гарч эхэлсэн гэнэ. Гүйцэтгэгч компанийн хамтрагч нь Украйны компани байсан учир тоног төхөөрөмж нь тус улсынх. Харин манайхны автобусууд Солонгосын “Daewoo” маркийнх. Тиймээс “Daewoo”-гийн автобусанд зориулсан тоног төхөөрөмж биш учир наад захын боолт бэхэлгээ тохирохгүй, цаашлаад аюулгүй ажиллагааны стандарт байгаагүйгээс төсөл бүдрэх эхний шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж нь манай орны нөхцөлд ажиллаж болох туршилт хийгдээгүй, ажиллуулах журам стандартгүй ирснийг нийтийн тээврийнхэн тухайн үед онцолж байв. Түүнээс гадна нийтийн тээврийн жолооч нарын ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох соёл нь хийн түлштэй автобус жолоодоход аюулгүй ажиллагааны баталгаа байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Улмаар Зам тээврийн яам /тухайн үеийн/-наас “Төслийг үг дуугүй үргэлжлүүл” гэсэн лүндэн буулгаснаар төхөөрөмжийг монголчилж 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн тус бүр хоёр автобусыг туршиж үзжээ. Анх хийн түлшинд шилжүүлэх төхөөрөмжийг “Автобус-1” болон “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компани суурилуулж, турших ёстой байв. Гэвч “Автобус-1” компанийнхан татгалзаж, бүх ажил “ок” болсны дараа компанидаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж хэлж байна.

Туршилтаар “Цахилгаан тээвэр”-ийн хоёр автобусны дизель түлшний зарцуулалт 10 хувиар буурсан бол “Автобус-3”-ийнханд хэмнэлт гараагүй гэнэ. Харин “Тур телеком” компаниас дизель түлшний зарцуулалт 20, 30 хувиар буурсан хэмээн мэдэгдсэн гэнэ. Түүнчлэн агаарт хаягдаж байгаа түлшний хаягдал 97 хувиар буурч байна дүгнэжээ. Компаниуд ажлын дүнгээ салбарын яаманд танилцуулахад харилцан адилгүй дүгнэлт гарсан учраас дахин туршилт явуулахыг үүрэгджээ. Харин үүнээс хойш төсөл урагшлаагүй зогсжээ. Ажлын ид дунд төхөөрөмж суурилуулагч “Тур телеком” компанийнхан “Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах шаардлагатай боллоо” хэмээн ажлыг зогсоон, таг чиг болжээ. Харин Нийслэлийн тээврийн газрын холбогдох хүмүүс “Бидний оролцох ажил биш. Зам тээврийн яам, гүйцэтгэгч компани хоо-рондын гэрээт асуудал” хэмээн өөрсдөөсөө түлхсээр энэ төсөл замхарсан юм. Харин компани аль хэдийнэ санхүүжилтээ авчихсан гэдэг.

 

“ТӨСӨЛ УДААШРАХ МАГАДЛАЛТАЙ”

 

Өнөөдөр энэ асуудлаар нэг ч хүн хариуцлагын ширээний ард суугаагүй, тайлбар хийгээгүй хав дарагдсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсний хариуцлагыг хүлээлгээгүй, автобус хийн түлшинд шилжээд бага ч болтугай үр дүн гаргаагүй байхад өмнөхөөс 10 нугалсан өртөгтэй ажил үр дүнтэй хэрэгжиж хотын утаа буурах эсэхэд эргэлзэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөлд итгэх олон нийтийн хандлага асуултын тэмдэгтэй байна. Нийтийн тээврийн компаниудад төсөл хэрхэн үргэлжилж байгааг зарим эх сурвалжаас тодруулахад нэг компани дээр туршиж эхэлсэн. Хийн түлшний колонктой нийтийн тээврийн ганц компани байдаг нь “Эрдэм транс” компани. Бусад компаниуд хийн түлшний колонкгүй учир төслийн явц удааширч мэднэ гэж байна.

Түүнээс гадна төслийн талууд гарын үсэг зуралцсан, санхүүжилт шийдэгдсэн, шинэ компани байгуулсан, нийтийн тээврийнхэнтэй уулзалт зохион байгуулаад амжсан байхад зарим нэг мэдээлэл тодорхойгүй байна. Энэ төсөл ямар хугацаанд хэрэгжиж хэчнээн автобус байгалийн хийгээр явдаг болох, ингэснээр агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах гээд зайлшгүй тодорхой байх ёстой, олон нийт мэдэх ёстой мэдээллүүд бий. Төслийн цаасан дээр энэ тухай дурдагдсан байж болох ч одоогоор ийм мэдээлэл хараахан алга байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.183Зочин   • 2 сарын 26. 23 цаг 01 минут

mash zov

183.177.101.106Зочин   • 2 сарын 15. 14 цаг 49 минут

Маш зөв асуудал шүү. Ер нь дизель түлшээр явж байгаа машиныг УБ хотод хязгаарлалттай зорчуулах асуудлыг ч судлах хэрэгтэй байгаа.

202.9.43.35иргэн   • 1 сарын 25. 19 цаг 47 минут

. "Эрдэм транс" компани хийн түлшний колонктой гэжээ. Байгалийн хийг импортоор оруулахдаа мэдээж шингэрүүлсэн төлөв байдалд авчраад хадгалах саванд буцаагаад хийн төлөвт нь шилжүүлж хадгалдаг. Хэрэглэгчид түгээхдээ дахиад шингэрүүлсэн хий болгодог. Өөрөөр хэлбэл хийг шингэрүүлэхэд 600 дахин багсч тээвэрлэх боломж бүрдүүлдэг гэж сонссон. Тэгэхээр энэ бол маш нарийн тооцоо судалгаатай, аюулгүй ажиллагааны дүрэм стандартуудыг гаргаж мөрдүүлэхээс эхлэн ажилбар нэг бүрийг үнэ өртөгтэй нь тооцсон төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсөв гаргах хэрэгтэй.

202.9.43.35иргэн   • 1 сарын 25. 19 цаг 14 минут

Нефьтийн шингэрүүлсэн шатдаг, хий өвлийн нөхцөлд хөлддөг. Байгалийн шингэрүүлсэн хийг баллоноор тээвэрлэж авчрах юм уу. Тэгвэл тээврийн зардал өндөр болно. Тэгэхээр энд эдийн засгийн экологийн үр ашгийн тооцоо судалгаа хэрэгтэй. Энэ тооцоог нийтэд ил болгож байж шийдэхгүй бол дахиад л хулин дээр цэцэг ургаад өнгөрнө.

122.201.23.84JANJIN   • 1 сарын 22. 10 цаг 13 минут

Парк шинэчлэлт хийхдээ хийн түлшээр ажилдаг автобусаар солиод болоо ш дээ. Одоо энэ ямбийнууд чинь удахгүй чад болно. Автобус ер нь нийтийн тээвэрт 10 жил явж чаддын боловуу мэдэхгүй байна. Тэрнээс баахан үнэтэй төхөөрөмж авчираад автобусандаа тавьдаг автобус нь удахгүй чад нөгөө төхөөрөмж байхгүй ийм л юм болх гээд байна ш дээ. Сдануудаа

202.126.89.118Иргэн   • 1 сарын 6. 18 цаг 44 минут

Байгалийн хий юм уу шингэрүүлсэн нефтийн хий юм уу.

66.181.161.26Зочин   • 2018, 12 сарын 31. 17 цаг 46 минут

мөнгө салхинд хийсээд санаандгүй хэн нэгний хармаанд орсон гэнэ үү.

103.57.95.74Зочин   • 2018, 12 сарын 10. 2 цаг 26 минут

hutsgui duugai park shinechlel hiihdee hiin tulsheer yawdag bus uud awchir uur yahiin ene har utaa haysan ambaarnuud chin horduulj allaa

122.201.23.84JANJIN   • 1 сарын 22. 10 цаг 15 минут

Яг зөв шүү

140.128.86.94Зочин   • 2018, 10 сарын 28. 14 цаг 51 минут

Traliabus-aa xugjuuleesei novshnuud chini.

203.91.117.8г   • 2018, 10 сарын 6. 19 цаг 43 минут

Тур телоком нь хэний юм бол доо. Ардаа асаалттай танктай л компани бахйна.

202.9.42.251иргэн   • 2018, 9 сарын 24. 18 цаг 55 минут

Сайнаар бодвол юм санначлах гэсэн сэтгэлийг хөөрлөөр муугаар бодвол амархан хуурч мэхлэн мөнгө салгах арга хэргэлж татвар төлөгчдийн мөнгийг нэг ёсны хэсэг бүлэглэг зохион байгуулалтанд орж луйвардан завшдаг хоёрын аль нэг. Туршилт судалгаа хийж байж, зөвхөн байгалийн хийгээр ажилладаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголд шингэрүүлсэн шатдаг хий шиг байгалийн хийг тээ:вэрлээд нийтийн тээврийг хангана гэвэл худалаа болно. Харин Нүүрсний давхаргын метан буюу байгалийн хийг олборлож, цэвэршүүлж хатаагаад ган хоолойгоор дамжуулан хэрэглээнд нэвтрүүлбэл

27.123.214.123 Иргэн   • 2018, 7 сарын 9. 12 цаг 59 минут

Хийн түлшээр явахад өвөл хөлдөнө, Үүнийг бодолцсон байгаадаа, Аль ч юманд сэтгэлийн хөөрлөөр /зөвхөн мөнгө олж завшихгэсэн сэтгэлээр бүү хандаарай

202.179.24.246Зочин   • 2018, 5 сарын 30. 12 цаг 26 минут

Дарга нар худлаа пялдагдаж олон зуун саяыг зувчуулж хага баяжлаашдээ

202.179.25.127Зочин   • 2018, 3 сарын 27. 19 цаг 46 минут

YYl hujaa

175.183.32.209kolyu   • 2018, 3 сарын 26. 17 цаг 40 минут

odoogiin teevriin said baterdene uuniig shahaj dampuuruulsan hunii neg mun jolooni unemleh hiij hel am bolj bsan nuhduud neree solj tur tel kom bolj turiin nariin baterdenii tuslamjtai tender avch 3;4 terbum tugrug avch surarui boltsgooson barimt garraj ugnuu uneheer shalgah bol

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN