Шинэ мэдээ

Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:26   |   0Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:02   |   0"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна6 сар 28. 9:31   |   0Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ6 сар 27. 14:57   |   0МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 11:53   |   1Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна6 сар 27. 10:43   |   0Нефтийн үнэ 66 ам.доллароос давжээ6 сар 27. 10:30   |   2“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана6 сар 26. 12:00   |   02019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ6 сар 26. 10:52   |   0“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ6 сар 25. 15:25   |   0Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 14:08   |   0Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна6 сар 25. 12:51   |   0Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ6 сар 25. 10:28   |   0“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна6 сар 25. 10:23   |   0Форд шинэ загварын машинаа танилцууллаа6 сар 24. 11:51   |   2Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ6 сар 24. 11:47   |   0Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авжээ6 сар 24. 10:35   |   0Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ6 сар 22. 12:52   |   2Нефтийн үнэ өсжээ6 сар 22. 12:50   |   1Хонконгчууд дахин жагсаж байна6 сар 21. 14:37   |   0ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ6 сар 21. 14:07   |   0АНУ-ын тагнуулын дроныг устгажээ6 сар 21. 10:54   |   0Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ6 сар 21. 10:54   |   0Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ6 сар 20. 11:15   |   2Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ6 сар 20. 11:14   |   0ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 11:04   |   1ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 сар 19. 13:05   |   2М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 11:09   |   0Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 11:02   |   1Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 13:53   |   0

Түрүү морьдоо ч тодруулж чадаагүй "ДҮНЖИНГАРАВ"-ын дуулиан баяртай

/3-р сарын 26/  -  8 цаг 38 минут

“Дүнжингарав" хэмээх хаврын морин уралдаан шөнө дөлөөр болсон гэх асуудал нийтийг хамарсан хэрүүл, хэлэлцүүлэг болтлоо өргөжсөн ч энэ нь ердөө долоо хоног үргэлжлээд өдгөө мартагдах шатандаа шилжив.

Хэл ам дэгдээх хамгийн гол шалтгаан нь харуй бүрийгээр бариа хийсэн соёолонгийн уралдаан байсан ч өнөө хэр нь айргийн таван морио нэрлэж чадахгүй байгаа нь ёстой хоржоонтой юм шүү. Уралдаан болох нь болсон. Болохоор барахгүй улсын хэмжээнд анхаарал татаж асуудал үүсгэсэн атал хэний морьд түрүүлж барианд орсныг нь тогтоож чаддаггүй ээ.

Хурдан морины уралдааныг өвөл, хаврын хатуу цагт явуулахыг Засгийн газар хориглоод байгаа ч уяачдын хувьд улсын цол ахихад хэрэгтэй учраас шахаж шаарддаг гэх шалтгаан байх тул хоригийг үл харгалзан холбооны зүгээс зохион байгуулсан гэдэг тайлбарыг хэлж байгаа. Зохион байгуулах нэг хэрэг. Хэл ам татлахгүйгээр зохион байгуулах нь бүр тусдаа хэрэг.

Хурдан морины унаач хүүхдүүд мориноос унаж бэртээд зогсохгүй автомашинтай мөргөлдсөн хэрэг гарсан нь соёолонгийн уралдаан түрүү морьдоо тодруулж чадаагүйгээс долоон дор хэрэг юм. “Дүнжингарав" уралдааныг зохион байгуулагчид нь Засгийн газар зөвшөөрөл өгөөгүйгээс болоод цагдаа, хүчний хамгаалалт дутагдсанаас л ийм юм боллоо гэх маягийн гомдол хэлж байгаа. Мэдээж Засгийн газар зөвшөөрлийг нь өгөөгүй учраас хариуцлага хүлээхгүйгээ мэднэ.

Тэгэхээр соёолонгийн уралдааныг хойшлуулъя гээд байхад л хоноглох газар байхгүй, хол ойроос ирсэн хүн мал хэцүүднэ гэх зовлонгоор түрээ барьж, харанхуйд уралдахыг зөвшөөрсөн уяачид болон унаачид буруудаж таарна. Нэгэнт зөвшөөрөл өгөөгүй Засгийн газар 100 хувь буруугүй, соёолонгийн уралдааныг хойшлуулъя гээд ч хорьж дийлээгүй зохион байгуулагчид бараг буруугүй.

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулагчдын хэлж байгаагаар тус уралдааныг үзэхээр 40 мянга гаруй хүн цугласан, автомашины тоо 15 мянгад хүрсэн гэж цагдаагийнхан мэдээлэл өгч байгаа аж. Өмнөх жил тус уралдааныг зохион байгуулахад Засгийн газрын тогтоол гарсан учраас 500-600 цагдаа хамгаалалтад гарч, зөвшөөрөлгүй машиныг уралдаан дагахаас сэргийлж байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд цагдаа, хүчний хамгаалалт дутсанаас хүндрэл гарсан гэж зохион байгуулагчид үзэж байх юм.

Үнэхээр ч энэ жилийн “Дүнжингарав”-ын их насны морьдын уралдааны үеэр морь, машины Хөлөөр маш их тоос босож үзэгдэх орчин муудсанаас уралдааны зам дээр машин морь мөргөлдсөн осол гарч, унаач хүүхэд хүнд бэртсэн. Харамсалтай нь, уг ослыг гаргасан автомашиныг цагдаагийнхан олж тогтоож чадахгүй байгаа аж. Харин азаар хүүхдийн бие гайгүй болж, эмнэлгээс гарах бичгээ хийлгэснийг Морин спорт, уяачдын холбооны удирдлагууд дуун дээр мэдээлж байна.

Засгийн газар нь хориод ч дийлдэггүй хавар, өвлийн морин уралдаан гээч нь зохион байгуулалтаа ч хийж чаддаггүй, морь, машинаа ч ялгаж дөнгөдөггүй, эцэс сүүлдээ бүр айраг, түрүүний морьдоо ч тодруулж чаддаггүй хачирхалтай байдалд оржээ.

Тээр хол суманд зохион байгуулж байхад тэгж их үзэгч зорьж очин цугладаг юм бол нэг мөсөн тасалбар тараагаад тойруулгад зохион байгуулдаг бизнес болгочхож болдоггүй юм уу? Хурдан моринд үнэ хөлс зарж, жилийн турш уяж сойдог мэргэжлийнхэн бий болчхоод байгаа атлаа “Макс”-ын Ганбаатар шиг дэлхийн дэвжээнд гарч уралдвал ер нь яадаг юм бэ?

Хөөрхий адуучид нь аймаг, сумандаа морио уяж сойгоод ч жилийн дөрвөн улиралд тэжээлээр бордуулдаг тасархай хурдан морьдын тоосноос сугарч чадахгүйд хүрээд байгаа шүү дээ. Ардын наадмыг нь адуучдад нь үлдээгээд хурдан моринд хөрөнгө мөнгөө зарж, хоббигоо болгосон “шинэ цагийн уяачид” маань тойруулгадаа, эсвэл дэлхийн дэвжээндээ гарах цаг болсон байх аа. Ингэх гэхээр бас болдоггүй гэх шалтаг ярьцгаах л байх.

Уг нь “эрийн гурван наадам” гэж нүүдэлчин монголчуудын сайхан уламжлал байлаа. Хүн малын зоо тэнийдэг зуны гуравхан сардаа зугаа цэнгэл болгон морио уралдуулж, бөхөө барилдуулж, цэц мэргэнээ сорьж түүгээрээ баясдаг тийм уламжлал. Харин үүнийг улсын цол олгодог, бай шагнал алдар нэр дагадаг, бэл бэнчинг хэмждэг өрсөлдөөн болгосноос хойш хэрүүл тэмцэл дагалддаг айхавтар зүйл болон хувирлаа даа.

Өглөөний сонин
А.Алиман



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ө   • 3 сарын 6. 7 цаг 56 минут

мал 4 улирал тэжээж уралдуулахаа больцгоо ажлаа алдаж шунал бооцоо цохих гэээд

122.201.24.156до   • 1 сарын 24. 9 цаг 49 минут

ганцхан улсын бйяраар л морьдоо уралдуулж бай адууны хомоолуудаа

202.9.42.28Зочин   • 1 сарын 20. 9 цаг 43 минут

үхсэн сда уралдаан ч гэж дээ тэр хурдан морь нь барианд орохдоо пөг пөг шогшсон юмнууд л байх юм бна лээ юу нь сонирхолтой гэж?

66.181.160.108зочин   • 2018, 5 сарын 15. 17 цаг 32 минут

морины чээжийг халхалсан даавуун дотор дусалын тариа хийх гуурц суулгасан гэдэг гэнэ

66.181.178.72зочин   • 2018, 3 сарын 27. 15 цаг 06 минут

Допингтой морьдыг уралдуулахаа больё.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN