Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 15:16   |   0Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ5 сар 22. 14:02   |   0ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 11:05   |   0Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 17:24   |   0

Хаан банкны ажилтан 216.942.000 төгрөг “зувчуулжээ”

/4-р сарын 26/  -  11 цаг 31 минут

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй Хаан банкны Булган аймгийн салбарын Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Д нь хаан банкнаас 216 942000 төгрөг завшсан байна.

Тодруулбал, Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 104000000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40888000 төгрөг бүгд 216942000 төгрөгийг ХААН банкныКасс, Үнэт Зүйлийн Газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан байна.  Өөрөөр хэлбэл 216 942 000 төгрөгийг Улаанбаатарын хотын төв банкинд хүргэж өгөхөөр явж байх замдаа өөрийн хувийн өглөг, авлагатай, зээлтэй хүмүүсийн данс руу шилжүүлж хувьдаа завшсан аж.

Түүний гэм буруутай байж болзошгүй энэ үйлдлийг цагдаа болон прокуророос шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс  Л.Д-ыг гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Д-ын бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Л.Д үүрэнжаргалыг хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Л.Д гэм буруутай үйлдлийн улмаас ХААН банкинд 216942000 төгрөгийн шууд, 3300000 төгрөгийн шууд бус хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт үйлдлийн замаар олсон дээрхи мөнгөнөөс 41423000 төгрөгийг хураан авч Хаан банкинд олгож, мөн 31692750 төгрөгийг шилжүүлсэн нэр бүхий 10 хүний дансыг битүүмжилж, захиран зурцуулах эрхийг хязгаарласан байна. Иймд Ж.Б 5000000 төгрөгийг, А.Б 2600000 төгрөгийг, Б.Д 900000 төгрөгийг, Д.Д 2999000 төгрөгийг, Ц.С 2349900 төгрөгийг, Д.Ч 9000000 төгрөгийг, Д.Б 1000000 төгрөгийг, Б.Б 5543850 төгрөгийг, Ж.Б 1300000 төгрөгийг, Д.П1000000 төгрөгийг тус тус битүүмжилсэн дансны битүүмжлэлийг хүчингүй болгож, нийт 31692750 төгрөгийг ХААН банкинд буцаан олгож, шүүгдэгч Л.Д 143826250 төгрөгийн шууд, эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдож гарсан 3300000 төгрөгийн шууд бус хохирлыг тус тус гаргуулж, хохирогч ХААН банкинд олгохоор шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Д хоёр жилийн ял оноосон байна.

Энэ бол Хаан банкны зөвхөн нэг ажилтны гаргасан зөрчил. Үүнээс гадна тус банкны ажилтнууд цөөнгүй алдаа гаргаж байсан бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: infomongol.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.38.112.73Зочин   • 1 сарын 26. 17 цаг 56 минут

Shuugch nart oron suuts ugdug gesen bizdee

116.114.204.78банк хохиролоо бараг иргэд х   • 2018, 8 сарын 11. 17 цаг 20 минут

Мишка

202.72.245.209Зочин   • 2018, 5 сарын 21. 14 цаг 01 минут

ЭНЭ БАНКАНД ХУЛГАЙЧ ОЛОН БАЙДАГ ЮМ БАЙНА Л ДАА. БИ Ч МӨНГӨӨ АЛДАЖ БАЙСАН

202.9.41.104Зочин   • 2018, 5 сарын 5. 18 цаг 26 минут

Энэ үнэн юм уу?Ийм хэргийг тэгээд"алдаа"гэж үздэг юм уу?Хулгайчдыг нэх их тодорхой мэдээлэлдэггүй мөртлөө энэ авгайг мөн ч тодорхой авч дээ.

43.228.131.90зочин   • 2018, 5 сарын 2. 11 цаг 11 минут

голомт бас адилхоон.

66.181.187.117зочин   • 2018, 5 сарын 1. 7 цаг 37 минут

ХААн банк хулгай хийгээд харилцагчаа хохироогоод байнаа гээд байхад тер засагтай улс орон байж иргэдийнхээ талд vйлчилдэггvй чихгvй нvдгvй мэт суугаад л жил бvр САЙН банкаар шалгараад байдагт нь гайхдаг. Томчууд ядуусын банк гээд тоодоггvй бололтой!!! Еерсдее Голомт, ХХБ гадаадын банкаар vйлчлvvлдэг болохоороо тэр vv???!!!

66.181.187.204Зочин   • 2018, 4 сарын 29. 15 цаг 41 минут

Manai mongolchuud gadaad dotood er n haana ch hulgai hiideg ch dee udahgui oor garigaas chaana biz bayr hurgeed amjilt husii

103.87.255.421   • 2018, 4 сарын 27. 10 цаг 54 минут

ХААН БАНКНЫХАН АЖИЛ ДЭЭРЭЭ СЭЭКСДДЭГ ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ҮНЭН ЗАВХАРСАН БАНК

112.72.14.244Зочин   • 2018, 4 сарын 26. 20 цаг 38 минут

Хаан банкны теллер битгии хэл салбарынх нь эрхлэгч нь хулгайчууд байдаг шүү. Хаан банкны дотоод хяналт бол үнэхээр муу юм байна л даа . Захирал нар нь мэргэжлиин этикээ гээсэн хулгайчууд байхад удирдлагууд нь хөөрхии. Тэгээд ч завхарсан ажиллагаатай , аюулгүй ажиллагаа нь баталгаагүй

202.179.27.50Зочин   • 2018, 4 сарын 26. 14 цаг 11 минут

Хаан банк угаасаа завхарсан банкаа

64.119.21.182Зочин   • 2018, 4 сарын 27. 13 цаг 27 минут

хаан банкны ажилтнууд. төрийн албанд ажилладаггүй хүнд хуурамч бичиг баримт үйлдэж зээл олгодог баримт шүү

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN