Шинэ мэдээ

Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:26   |   0Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:02   |   0"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна6 сар 28. 9:31   |   0Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ6 сар 27. 14:57   |   0МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 11:53   |   1Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна6 сар 27. 10:43   |   0Нефтийн үнэ 66 ам.доллароос давжээ6 сар 27. 10:30   |   2“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана6 сар 26. 12:00   |   02019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ6 сар 26. 10:52   |   0“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ6 сар 25. 15:25   |   0Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 14:08   |   0Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна6 сар 25. 12:51   |   0Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ6 сар 25. 10:28   |   0“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна6 сар 25. 10:23   |   0Форд шинэ загварын машинаа танилцууллаа6 сар 24. 11:51   |   2Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ6 сар 24. 11:47   |   0Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авжээ6 сар 24. 10:35   |   0Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ6 сар 22. 12:52   |   2Нефтийн үнэ өсжээ6 сар 22. 12:50   |   1Хонконгчууд дахин жагсаж байна6 сар 21. 14:37   |   0ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ6 сар 21. 14:07   |   0АНУ-ын тагнуулын дроныг устгажээ6 сар 21. 10:54   |   0Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ6 сар 21. 10:54   |   0Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ6 сар 20. 11:15   |   2Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ6 сар 20. 11:14   |   0ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 11:04   |   1ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 сар 19. 13:05   |   2М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 11:09   |   0Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 11:02   |   1Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 13:53   |   0

Шоовдорлогдсон дунд шатныхан

/4-р сарын 26/  -  11 цаг 41 минут

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн. Үүнд татвар төлөгчдийн үүрэг нөлөөлснийг эдийн засагчид онцолж байгаа. Ялангуяа, “НӨАТУС” төслийг хэрэгжүүлснээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наядын торгууль, алдангиас аж ахуйн нэгжүүдийг чөлөөлсөн байдаг. Хууль хэрэгжих үеэр дунд шатны аж ахуйн нэгжийн эзэд “Бид яах вэ. Хаалганы гадна талд үлдчихлээ. Шударга байсан нь буруу гэж үү” хэмээн нэлээдгүй шуугисан.

БИЗНЕСИЙН ОРЧИН “МУУДСАН”

Тэр цагаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Эдийн засаг хүнд байх үед бизнесийнхнээ дэмжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэйг үе үеийн Засгийн газар эрмэлзэж ирсэн.

Гэхдээ дунд шатны компаниудад дэмжлэг дутаж байгааг одоо ч тэд ярьсаар байгаа. Өнгөрсөн оны “Монголын бизнесийн орчны судалгаа”-наас харвал манай улсын бизнесийн орчныг сүүлийн гурван жилд “муудсан”гэсэн үнэл­гээ гарчээ. Тэр дундаа бизнестэй холбоотой мар­гааныг шүүх шудар­га, шуурхай шийдвэр­лэдэггүй гэсэн байгаа юм. Түүнчлэн бизнесийн хөгжилд төрийн байгуул­лагууд хэрхэн саад болдог талаарх мэдээллийг харвал татварын байгууллага ихээр саад учруулж байна гэжээ. Мэдээж өөр бусад нь ч саад учруулдаг гэсэн байв. Эдийн засаг 2013 оноос хямарч эхэлсэн нь жижиг, дунд бизнесийнхэнд хүнд байсныг тэд учирлаж байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа гэх ч төдийлөн эерэг нөлөө алга гэдгийг “Зууны мэдээ” сонины “Бизнес, хөгжил” булангийн ярилцлагад оролцсон бизнесийнхэн хэлж байсан. Нөгөөтэйгүүр эдийн засгаа чадавх­жуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөг­жүүлэх учиртайг тэд онцол­дог юм. Хүнд байсан үе ард хоцорч байгаа ч компаниуд хэвийн ажиллах болоогүй гэдгийг үйлдвэр, худалдааны “Өлзийт төв” компанийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзий хэллээ. Учир нь татварын багц хуулийн хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчидтэй хэлэлцэх үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийг ямар хэмжээнд дэмжих вэ гэдгээ тодорхой болгох. Татварын бодлогоор хөшүүрэгдэн жижиг, дунд үйлдвэрлэгчдээ хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг сануулж байлаа.

ДУНД ШАТНЫХАН БА ГУРВАН ӨӨР ТОДОРХОЙЛОЛТ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр нэлээдгүй төсөл хөтөлбөр хэрэг­жүүл­сэн. Түүнчлэн хямд эх үүсвэртэй санхүү­жилтийг ч өгсөн. Гэвч энэ нь байгаа оноогүй гэдэг шүүмжлэлийг байнга дагуулж байсан юм. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг 2007 онд анх баталсан байдаг. Ер нь хуулийг 10 жил мөрдөх боломжтой. Түүнээс цаашхи хугацаанд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт орох шаардлага тулгардаг тухай зарим хуульч тайлбарлаж байв. Тэгэхээр бид эхлээд эл хууль орчин цагтай хэр уялдаж байгааг эргэж харах цаг болсон гэж үзэж болох нь. Цаашилбал, жижиг, дунд үйлдвэрлэл гэж чухам юуг хэлэх вэ гэдэг тодорхойлолтыг нэгтгэх учиртай юмсанж. Учир нь жижиг, дунд бизнес гэдгийг хууль, статистик мэдээлэл, банкны салбар өөр, өөрөөр тодорхойлдог аж. “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Монголд бизнесийн орчин тун тааруу. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд илүү “халтай” гэвэл хилсдэхгүй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл гэж юу вэ. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлого манай улсад байдаггүй” гэсэн юм. Үүнийг өөр бусад нь ч ярьж л байна.

ӨРШӨӨЛ БИШ ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ

Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар бизнесийнхэнтэй хэлэлцүүлэг хийх үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Бизнес эрхлэх, хувийн өмчтэй болох ажлын байр бий болгох эрх нь татварын хуульд тусгасан байдаг. Тиймээс үүнийг хамгаалсан татварын систем ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, үйл явцыг тодорхой болгож нэг дүрмээр тоглох боломжийг бүрдүүлэх учиртай” гэж байв. Татварын хуулийн багц шинэчлэлийн төслөөс харвал зарим зүйлийг орхигдуулсан байна хэмээн бизнес эрхлэгчид ярьж байсан. Тодруулбал, үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын тухайд алдагдлын зардлыг татвар ногдох зардлаас заавал хасахгүй бол хүндрэл учруулдгийг бизнесийнхэн ярьж байна. Мөн хөрөнгийн элэгдлийн зардлыг ч тооцохгүй байгаа нь шударга биш гэдгийг тэд учирласан.

Түүнчлэн дунд шатны компаниудад хөшүүрэг хэрэгтэй байгааг ч дуу нэгтэйгээр хэлцгээсэн. Нөгөөтэйгүүр, элгээрээ хэвтсэн дунд шатны аж ахуйн нэгжээ хэрхэн “өөд” нь татах вэ гэдэг асуудал бий. Түүнийг шийдвэрлэх арга зам байх л ёстой. Харин хэн, хэрхэн хийх вэ гэдгээс олон зүйл хамаарна. Бид нэг удаа өршөөлийн хууль баталж нэлээдгүй аж ахуйн нэгж, хувь хүнийг нуусан эд хөрөнгө, орлогоо ил болгох боломжийг олгосон. Хэдийгээр бизнесийн орчин тааруухан ч ажлын байраа хадгалж, улсын төсөвт хувь нэмрээ оруулж яваа хэдэн “муусайн” жижиг, дундынхнаа дэм­жээд өгөхсөн. Шоов­дорлогдсон дунд шатныхан татварын ачааг үүрэлцдэг гэдгийг мартах учиргүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN