Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ1 цаг 17 минутын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ1 цаг 17 минутын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ2 цаг 49 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ3 цаг 22 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

"Эрдэнэт" үйлдвэрийн өнөө ба ирээдүй

/5-р сарын 30/  -  11 цаг 21 минут

-БИД 2017-2031 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ ТАВ ТАВАН ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨН, ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА-

“Эрдэнэт үйлдвэр” ХХК байгуулагдаад хэдийнэ дөчин аравныг үджээ. Дөчин жилийн ой нь тохиож буй тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа. 

-Монголын  хамгийн том үйлдвэрийн захи­ралтай уулзаж байгаагийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой сүү­лийн үеийн шинэ мэ­дээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Та бид нэлээд онцлог, чухал цаг үед уулзаж байна. Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Дөчин жил гэдэг багагүй хугацаа. Хүнээр бол идэвхтэй амьдралынхаа талаас илүүг өнгөрөөж байгаатай зүйрлэж ч болох юм. Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурсан.

Технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болжээ. Чухам энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тас­ралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх нь тун чухал. Иймд үүний дагуу тодорхой ажлуудыг бид хийж хэрэгжүүлж байна. Тодорхой болгох үүднээс тоон үзүүлэлтээс дурдъя Манай уурхайчид, хамт олон 2017 онд дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь 102-152 хувиар биелүүллээ. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байсан. Гэсэн хэдий ч зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлоготой, ашигтай ажиллаж чадлаа. Тэрчлэн 2017 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь түүхэн дээд амжилт байлаа.

-Баяр хүргэе. Ийм амжилт үзүүлэхэд чухам юу нөлөөлөв?

-Үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийг эхлүүлж, горимыг нарийн мөрдөж, хариуцлагыг сайжруулсны үр дүн юм. Энэ ч утгаараа бид Монгол Улсын Засгийн газар,  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг 2017 онд  тэргүүллээ. Бид 2017 оныхоо ололт, амжилтыг бататган 2018 онд ч ажил үйлс тун сайн явж байгаа. 2018 оны I улиралд  үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-126 хувиар биелүүлсэн. 2017 оны мөн үетэй харьцуулахад хүдэр олборлолтыг 14.3, хүдэр боловсруулалтыг 4.3, зэсийн баяжмал үйлд­вэрлэлийг 2.3 хувиар тус тус өсгөлөө.  2018 оны эхний дөрвөн сард  улс, орон нутгийн төсөвт нийт 252.0 тэрбум төгрөгийг төв­лөрүүлээд байна.

-Дөчин жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Манай хамт олон үйлдвэрийнхээ 40 жи­лийн ойг батлагдсан тө­лөв­лөгөөний дагуу бүтэн жилийн туршид үе шаттай тэмдэглэн өнгөрүүлэх бэлт­гэл хангаад, хэрэгжүүлээд ажиллаж байна. Олон ч ажил амжуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2017-2031 онд хөг­жүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг 40 жи­лийн ойгоо угтан Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү фору­мын үйл ажиллагаанд дөрвөн тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон. Уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг компанийн төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярил­цаж, тодорхой сэдэв, төс­лүүдээр үр бүтээлтэй санал солилцсон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг  Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Уул уурхайн компани, төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болсон 400 гаруй эмэгтэй оролцсон. Чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч, оролцон тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн. Энэхүү чуулганаас төр, засгийн байгууллагуудад санал, уул уурхайн компанийн удирдлагууд, нийт уурхайчин бүсгүйчүүддээ хандан зөвлөмж, уриалга гаргасан. Чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас амаржсаны амралттай, хүүхдээ асарч байгаа ээжүүддээ сар бүр олгодог тэтгэмжийг  2018 оны зургаадугаар сарын 1-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, бүсгүйчүүддээ дэмжлэг үзүүллээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачилсан орон нут­гийн сэтгүүлчдийн форумыг Орхон аймагт хамтран зохион бай­гуулав. Мастеруудын хөгжлийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэг­дүүлэхийг зорьж, “Мастер манлайлал” хөтөл­бөрийг баталж хэрэгжүүлж эхлээд байна.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тулгын чулууг тавилцсан ахмадууддаа зориулсан ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Үйлдвэрийн зүгээс Ахмадынхаа зөвлөлтэй хамтарч, ахмадууддаа захидал бичин, тэднийхээ дунд санал асуулга явуулсан. Ийнхүү ахмадуудынхаа санал хүсэл бодолд тулгуурлан үе шаттай ажлуудыг хийсээр байна. Тухайлбал, ахмадуудынхаа дунд урлагийн наадам зохион байгуулсан. Уул уурхайн бүс нутгаар шилдэг уран  бүтээлүүдээрээ аялан тоглолт хийхээр бэлтгэл хангаж байна. Мөн энэ сарын 24-нд 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж, үйлдвэрийн нийт ахмадуудынхаа 50 орчим хувийг хамрууллаа. Чуулганы үр дүнгээр ахмадууддаа компаниас олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2005 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудад 50 хувь, 2005 оноос хойш тэтгэвэрт гарсан ахмадуудад 20 хувь нэмж 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмадуудынхаа сар бүрийн өрхийн орлогод бодитой хувь нэмэр үзүүллээ. Түүнчлэн “Эрдэнэт сувилал”-ын цогцолбортоо зөвхөн ахмадуудыг хариуцсан мэргэжлийн эмчтэй болгох асуудлыг шийдвэрлэлээ.

Удахгүй бид уурхайчдадаа, хамт олондоо зориулсан баяр наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ наадамд зөвхөн манай үйлдвэрийн ажилтан, ажилчид эрийн гурван наадам, шагайн харваагаар наадах юм. Долоодугаар сард гадаад түншүүдтэйгээ хийх уулзалтыг төлөвлөж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан орос мэргэжилтнүүддээ зориулсан арга хэмжээ зохион байгуулна гээд төлөвлөсөн олон ажил бий.

“Эрдэнэт” үйлдвэр маань Монгол Улсын хөгжлийн бүсчлэлээр төвийн бүсэд багтдаг, тиймээс аймаг, орон нутаг, бүсийнхээ ард иргэдэд үйлдвэрийн үйл ажиллагааг сурталчлах, үйлдвэрийн ойгоороо баярлуулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40  жилийн ойг түүхэн хөгжилтэйгөө хувь заяа нэгтэй үе үеийн уурхайчин, ахмадууд, хамтран ажиллагч гадаад, дотоодын түншүүддээ хүргэхээр үечлэн хэсэгчлэн  зохион байгуулж байгаа нь учиртай.

Монгол Улсад уул уурхай, аж үйлдвэрийг хөгжүүлэх төр, засгийн бодлогын бодит биелэл, үр дүн болж сүндэрлэсэн ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр  нь XXI зуунд ч энэ манлайллаа хадгалахын төлөө байна. Манай  үйлдвэрийг бүтээн бай­гуулах болон амжилттай хөтлөн явуулах үйл ажиллагаанд оролцсон, дэмжсэн, тусалсан, хүч хөдөлмөрөө зориулсан нийт хүмүүс, геологи, уул уурхай,хүнд үйлдвэрийн салбарынхан ахмадууд, түншүүддээ “Та бүхний итгэлийг бид алдаагүй, цаашид ч алдахгүй  гэсэн уурхайчид бидний зүрх сэтгэлийн илэрхийлэл “Итгэл, хүндэтгэл”-ийн цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байна.

-Удахгүй болох наадмаар хамт олондоо ямар сюрприз барих гэж байна вэ?

-Баялаг бүтээгч хамт олондоо, ахмадууддаа барих бэлэг бий. Таны хэлдгээр сюрприз хэвээрээ байг дээ /инээв/. Ямартаа ч уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор хамт олондоо олгосон урамшууллын хэмжээг бууруулахгүй. Компанийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сайн ажиллаж байгаа ажилтнуудаа урамшуулан, Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпыг 40 ажилтандаа үзүүлж аялуулсан. Одоо дэлхийн хөл бөмбөгийн аваргад мөн шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлээд байна.

“Эрдэнэт” үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн. Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан оны төгсгөлд ажилтан бүрт 500 мянган төгрөг, ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Мөн 2017 оны ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.

Хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвтэйгөө уялдуулан орон сууцны хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, ажилтнуудын орон сууцны асуудлыг зөв зохистой арга хэлбэрээр шийдвэрлэх зорилгоор орон сууцны хорооллуудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг олборлон боловсруулах замаар үндэсний баялаг болгон хувиргадаг уурхайчид, бүтээлч хамт олныхоо цалин хөлс, ахуй хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага цаашид илүү их анхаарч ажиллах болно.

-“Эрдэнэт” үйлдвэр түүхт ойн жилдээ олз омог ихтэй, амжилттай ажиллаж байгаа юм байна. Гэхдээ сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөж байгаа үйл явдал, дуулиан шуугианы талаар асуухгүй өнгөрч болохгүй. “Жаст” групп ХХК “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал бий. Улмаар Арбитрын шийдвэр гарч, “Эрдэнэт үйлдвэр” энэ өрийг төлөхөд хүрсэн талаарх асуудал одоо ямар төвшинд байгаа вэ?

-“Жаст” групп ХХК нь 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар баталгаа гаргуулан “АйСиБиСи Стандарт” банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Лондоны олон улсын Арбитрт хянагдаж байгаа. Энэ нь компанид ихээхэн эрсдэл дагуулсан, тулгамдсан асуудал болоод байна.

Арбитрын шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй байна. Энэ асуудлаар Засгийн газрын Ажлын хэсэг байгуулагдсан. Мөн УИХ-ын Ажлын хэсэг саяхан байгуулагдлаа. Энэхүү Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т ирж компанийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзан шаардлагатай баримт материалыг судлаад тодор­хой хугацаанд авч хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмжийг холбогдох бай­гуул­лагуудад өгсөн. Стандарт банктай холбоотой асуудлаар бид холбогдох баримт материалыг нягталж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, “Эрдэнэт” үйлдвэрт аль болох хохирол, сөрөг үр дагавар багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө төр, засгийн дэмжлэг авч ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч ажиллаж байгаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ойрын болон хэтийн зорилго юунд чиглэж байна вэ?

-Өнгөрсөн  жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг өмнөх оноос хоёр дахин өсгөлөө. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60-аад жил ажиллах боломж бүрдэж байна. 2018 онд геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг 2016 онтой харьцуулахад 3.2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. 2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулж дууссан. Энэхүү 15 жилийн үндсэн чиглэлээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлсэн бөгөөд тав таван жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.

Уг ажлын хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Гагцхүү эдгээр төслөөс Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан. Энд технологийн хувьд асуудал байгаа юм. Гол нь үйлдвэрлэлийн үйл явцаас гарах хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь “толгойны өвчин” болж байгааг дахин онцлон хэлмээр байна.

Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэч­лэл, өргөтгөлийн төслүүдийг 2018 оноос үе шаттайгаар хэрэг­жүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр” тас­ралтгүй, үр ашигтай  ажиллахын тулд бодлоготой, хөтөлбөр төлөв­лөгөөтэй, тогтвортой хөгжих ёстой. Тийм ч учраас 15 жилийн үндсэн чиглэлийнхээ хүрээнд Тогтвортой хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж, техникийн шинэчлэлийн, дэвшилт технологийн, байгаль орчны, санхүү, эдийн засгийн, хүний нөөц, нийгмийн хөгжлийн таван бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлнэ.

-Геологи, уул уурхайн салбарын бүхий л ажлыг хийж, замыг нь туулсан хүний хувьд энэ салбарын хөгжлийг Та хэрхэн үнэлж байна вэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн баримтлах зарчмыг тодорхойлбол?

-Эрдэс баялаг, уул уурхай тойрсон янз янзын яриа бий. Энэ нь Монголд төдийгүй дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн орнуудад ч түгээмэл. Байгалийн баялаг тэр тусмаа газрын хэвлийн баялаг бол нөхөгдөхгүй, эргэн төлжихгүй. Иймээс иргэд, олон түмэн анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Үүнд төрийн алсын хараатай, зөв бодлого хэрэгтэй. Эрдэс баялаг, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд жирийн иргэнээсээ эхлээд төрийн өндөр алба хашиж буй хүмүүсийн төвшинд  үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголттой байж, нэгдсэн байр суурьт хүрэх нь чухал байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК тасралт­гүй, байнгын ажиллагаатай үйлд­вэрийн хувьд бид өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуц­лага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс гэж үзэж байна. Эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг дээ.

-Танд баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.97.70aga   • 9 сарын 3. 14 цаг 12 минут

hugiin abilgach ve2-n namuudiin saaliin vnee shuu dee. ene bolhoor man namiinh, pizda iimwerhuu hog shaaruudiig yaaval deer ym be. ulsiin deer nam gedeg togtoltsoog halah in hamgiin nen terguunii asuudal bolood bga ym daa

202.9.43.210Бат   • 8 сарын 24. 13 цаг 36 минут

Эрдэнэтэд өнөөдөр бий ирээдүй бол байхгүй нөөц байсан гүнзгийрэх тусмаа өртөг өндөрсөнө тодорхой түвшинд хүрээ авч чадахгүй

103.229.123.3zochin   • 6 сарын 14. 19 цаг 34 минут

fgrte

103.229.123.3zochin   • 6 сарын 14. 19 цаг 34 минут

erdenet uildveriin olon zahirluudiig tsooloh heregtei

150.129.142.68Зочин   • 6 сарын 5. 19 цаг 38 минут

Энэ хулгайч юу яариад байнаа. Ичмээр юм. МАН ямар үүрэг өгч энэ хулгайчийг Эрдэнэтийн даргаар томилчихвоо. Өргөдлөө өгөөд тэтгэвэрттээ суу тэгэхгүй бол 7 жилийн ялыг нь эдлүүл

150.129.142.68Зочин   • 6 сарын 4. 22 цаг 30 минут

Бие гайгүй эрүүл саруул биздээ.

183.177.96.130зочин   • 6 сарын 2. 19 цаг 13 минут

Бүр материалаа аваад ажлын хөлстэйгээ нийлээд бараг л 30сая л 54 мкв байрны иж бүрдэл шүү дээ

183.177.96.130зочин   • 6 сарын 2. 19 цаг 08 минут

Өмнөговьд бүтээн байгуулалт гээд болсон болоогүй хөлдүү бетон цутгамал ард иргэдэдээ Барилгын хэдэн ченж нартай үгсэн хуйвалдаж шахааны бетоноо 1мкв 2 сая гээд бас болоогүй Баян булаг гээд хороолол байнаа тэр зүгээр л Хөнгөн цагаан төмөрөөр каркас хийгээд ***** диспаагаар бүрээд л 54 мкв гэхэд л 73-160 сая төгрөгөөр иргэдэдээ шахаж байх юм. Тэрний оронд өөрсдөө яг газар дээр материалын иш бүрдэлийг авхад үсрээд л 30 сая хүрэх байх яаж шулаж байна аа

183.177.96.130зочин   • 6 сарын 2. 19 цаг 01 минут

Хохорын Бадамсүрэн экс засаг дарга Бадраа Ажнайн Батэрдэнэ Ц Баярсайхан Өмнөговь гарсан Дээд зэрэглэлийн хулгайч луйварчин та нар Өмнөговьд очиод үзээрээ Хэдэнзасаг Дарга хэлтсийн дарга нар л хөрөнгөжсөн болохоос биш иргэд ард нь ядуу л байгаа ш дээ Тэгээд улсад тэргүүлсэн гэх

150.129.143.83Зочин   • 6 сарын 2. 13 цаг 51 минут

Хулгайч хулчгараар хөрөнгөө захируулав.

66.181.160.126зочин   • 5 сарын 30. 22 цаг 44 минут

Авилгалын хэргээр 7 жилийн чанга дэглэмд хоригдох ял сонсоод эмнэлэгт хэвтэж байж ял завшсан хуульчлагдсан хулгайч Эрдэнэтийн ирээдүйн талаар яриад сууж байна. Уг нь шоронд байх ёстой тийм заяатай этгээд

66.181.160.126зочин   • 5 сарын 30. 22 цаг 34 минут

Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн үйл ажиллагааны цорын ганц зарчим нь хулгай хийхгүй, шахаа хийхгүй, баталгаа гаргахгүй, намыг санхүүжүүлэхгүй цэвэр шударга ажиллах явдал шүү Бадамсүрээн. Монросцветметийг балласан шигээ ажиллаваа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN