Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ1 цаг 35 минутын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ1 цаг 35 минутын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ3 цаг 7 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ3 цаг 40 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

“Номин”-, “И-Март” зэрэг дэлгүүрүүд бусад сүлжээ дэлгүүрүүдийг үнээ нэм хэмээн шахалт үзүүлжээ

/5-р сарын 31/  -  11 цаг 08 минут

”Номин”, “И-Март” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулан  сүлжээ  дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэм хэмээн шахалт үзүүжл эхэлжээ. Энэ талаар “Оргил"  худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбаганаас зарим зүйлийг тодрууллаа.



- Та бүхний хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан юу байв?

-Жижиглэн худалдааны салбарт үйлчилгээ явуулж байгаа  сүлжээний компаниуд үгсэн хуйвалдах байдлаар бүтээгдэхүүний үнийг нэмэх хандлага гарч байна. Сүүлийн жилийн хугацаанд ийм  зүйл өрнөлөө. Худалдаа, эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгчдийг “Номин”-, “И-Март”-аас “Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээч. Үнийн нэгдсэн бодлогоор явах хэрэгтэй”  гэж шаардаж эхэлсэн.

-Танай сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дээр хэдэн хувийн ашиг нэмж худалдаалдаг вэ?

-“Оргил” худалдааны төв үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн дээр  10 хувийг нэмж худалддаг. Бусад сүлжээ дэлгүүр, төвүүд 20-30 хувь нэмдэг гэсэн мэдээлэл бий.

-Тодорхой жишээ хэлнэ үү?

-“М-Си-Эс Кока Кола” компанийн бүтээгдэхүүний үнийн санал бий. Тав хоногийн өмнө болсон үйл явдал. Манай компанид гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа зогсоож буйгаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн.Тус компанийн  бүтээгдэхүүн дээр манайх 10 хувийг нэмж худалддаг. Гэтэл  дахин таван хувийг нэмж худалдана уу гэсэн.

-Та бүхэн татгалзсан юм уу?

-10 хувь нэмээд худалдаж болоод байхад заавал таван хувийн үнэ нэмэх шаардлага байхгүй гэж манай зүгээс татгалзсан учраас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.

-Яагаад үнэ нэмэх гэсэн шалтгааныг нь тодруулсан уу?

-“Номин”, “И-Март”-аас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг шахсан гэсэн. Бусад үйлдвэрлэгчдээс ч  дарамт шахалт үзүүлсэн тухай гомдол бидэнд ирсэн. “М-Си-Эс Кока кола” компанийн бүтээгдэхүүн дээр таван хувийг нэмээд “И-Март”-ын үнэтэй адилхан болгох ёстой юм байна л даа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд яагаад хямдхан үнэтэй ундаа хэрэглэж болохгүй гэж. Ийм асуудлыг нягтлуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.

-Нэг үнийн бодлого баримтлах ёстой гэж шахсан гэж ойлгогдлоо?

- Ийм бодлого хаана байна вэ. Солонгосоос нэг нөхөр шахаад, удирддаг болох гээд байгаа юм уу. Мэргэжлийн хяналтын газар, хууль, хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулаасай.Эцэстээ хэрэглэгчдийг хохироох асуудал болж хувираад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж шахалт үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд буруу байхгүй. Манай байгууллага 25 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ  хямд үнэтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорилго болгож ирсэн. “Оргил” худалдааны төвд байгаа бүтээгдэхүүнийг манай компанийн худалдаж байгаа үнэтэй адилхан болгож нэмэгдүүл гэж  үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй.

 -Тухайн компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь нээлттэй байх?

-Нээлттэй. 10, 20 хувь нэмэх нь нээлттэй ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт битгий үзүүлээч гэж байгаа юм. Манайх 300-400 үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгчид “бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй болохоор Номин, И-МАрт бидний бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэх байдлаар хандаж байна.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан гэсэн. Хэзээ хариу өгнө гэсэн бэ?

- Бидний тавьсан санал, хүсэлттэй танилцаад аль болох  ойрын хугацаанд хариу өгнө гэсэн. М-Си-Эс шиг ийм дарамт шахалтад орсон  компани олон бий шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.39.203Od   • 12 сарын 7. 9 цаг 35 минут

Yag unen Nomin Ih Delgiiriin baraa Orgiliinhoos darui 30% ulii unetei bdag ym. Tegeed ch songolt mash muu. Nogoonuud ni ylanguya nariin nogoonuud ni barag 40-50% ni muudchihsan baidag./Uutalchihsan nogoonuudiinhaa haragdah baidald ni zugeeriig ni hiigeed dotor ni zaaval muudsaniig ni hiisen bdag shuu !

124.158.109.232иргэн   • 6 сарын 14. 12 цаг 25 минут

номин, оргил төвүүдэд хамгийн хямд байдаг шүү дээ миний дэлгүүр бол дан хятад бүтээгдэхүүний хугацаа их удсан байдаг и-март зүгээр чгэсэн монгол хүнийх биш тул монгол хүнээ дэмжих нь зүйтэй үнэтэй байсан ч мөнгө нь монголд үлдэнэ

182.160.3.110Зочин   • 6 сарын 3. 0 цаг 24 минут

И-Март чинь монгол хүнийх биш Солонгос тэнүүлчний байгуулсан сүлжээ гэсэн байх аа. Бид янз бүрээр харийнхнийг тэжээж мөнгөө гадагш урсгах юм даа.

182.160.3.110Зочин   • 6 сарын 3. 0 цаг 23 минут

Номин, И-Март - аас хүмүүс юм авахаа л больчих хэрэгтэй. Тэд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн нэг их зардаггүй дандаа хятадын өөр улсын нэр тавьчихсан хуурамч бүтээгдэхүүн, хугацаа нь дууссан бараа л зардаг шүү дээ. Бас үнэтэйг нь яана. Үүнийхээ төлөө Номингийн эзэн Шагдарсүрэн гавъяат болсон шүү дээ.

64.119.19.224ОО   • 5 сарын 31. 12 цаг 49 минут

КОЛА ГЭДЭГ ХОРОО ҮНЭТЭЙ ЗАРДАГ НЬ ЗӨВ. УУХАА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.

183.177.100.3иргэн   • 5 сарын 31. 12 цаг 48 минут

номин, и-мартаар мөнгө хөрөнгө ихтэй хүмүүс үйлчлүүлдэг. оргил бусад сүлжээ дэлгүүрээр энгийн иргэд голдуу үйлчлүүлдэг гэдгийг хүмүүс мэднэ. үнэтэй дэлгүүрүүдийн шахалтаар үнээ нэм гэж шаардаж болохгүй. Номин, и-март 2-ыгн хаачихаа, бусад нь ажиллаг.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN