Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ16 минут 12 секундын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ16 минут 20 секундын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ1 цаг 49 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ2 цаг 22 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

ОХУ-БНХАУ-ын худалдаа энэ онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна

/11-р сарын 5/  -  12 цаг 21 минут

ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт энэ онд 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Сергей Приходько мэдэгдээд, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 5-7-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөсөн байгааг дурдлаа.

“Хоёр улсын худалдааны эргэлт тогтмол өссөөр байна. Өнгөрсөн жил хоёр улсын худалдаа 30 орчим хувиар өсч 87 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний саруудын статистик мэдээллээс харахад хоёр улсын худалдаа дахин өсөх хандлагатай бөгөөд оны эцсээр худалдаа 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Эрчим хүчний нийлүүлэлт

ОХУ-БНХАУ-ын төлөөлөгчдийн хооронд удахгүй болох уулзалтын гол сэдэв нь эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа байх болно. 2017 онд ОХУ нь БНХАУ-ын хамгийн том нефть нийлүүлэгч орон болсон билээ. ОХУ-аас БНХАУ руу хийж буй нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил хэрэгжиж байгаагийн зэрэгцээ байгалийн хийн хоолой тавих ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ямалийн хойгт шингэрүүлсэн нефтийн хийн үйлдвэр барих төсөлд БНХАУ идэвхтэй оролцож байна. Тус үйлдвэрийн эхний хэсэг нээлтээ хийж, шингэрүүлсэн нефтийн хийн тогтмол нийлүүлэлтийн тухай урт хугацааны гэрээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.

Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа

ОХУ, БНХАУ нь цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад өргөн хүрээтэй хамтран ажилладаг билээ. Энэ салбар дахь хамтын ажиллагааны талаар Дмитрий Медведевийн айлчлалын үеэр мөн хэлэлцэхээр тохирсон байна.

Өнгөрсөн долдугаар сарын 8-нд хоёр улс цөмийн эрчим хүний салбар дахь хамтын ажиллагааны долоон баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Үүнд Тяньваний цөмийн эрчим хүчний станцын долоо болон наймдугаар нэгжийн бүтээн байгуулалтын гэрээ, БНХАУ-ын шинэ байгууламжид “VVER-1000” усан цахилгаан станцын реакторууд барих гэрээ, Хятадад “CFR-600” нейтроны реактор барих Засгийн газар хоорондын гэрээ багтаж байна.

“Эдгээр гэрээг хэрэгжүүлж эхэлснээр хоёр улсын цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны урт хугацааны суурийг тавьж, үр ашигтай түншлэлийг бий болгох юм” гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Хамтарсан төслүүд

ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдэлдээ БНХАУ-тай хамтарсан нисэхийн салбар дахь төслүүд хэрэгжүүлэх тухай дурдав. Үүний зэрэгцээ хоёр улс хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа ажээ. ОХУ-ын үр тарианы экспортод зарим нэг саад тотгор байгааг арилгах тал дээр тус улс мөн ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN