Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ1 цаг 20 минутын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ1 цаг 20 минутын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ2 цаг 52 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ3 цаг 25 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

Б.Баярсайхан: УИХ гишүүн зээл авах эрх нь нээлттэй. Хуулиараа хориглоогүй шүү дээ

/11-р сарын 5/  -  16 цаг 09 минут

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг хэвлэлээр зарлаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудал нэлээд татаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2018.10.30/ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж АТГ-т тус хэргийг шалгахын Нийслэлийн прокурорын газраас үүрэг болгожээ. Хэрвээ хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаад гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх хуультай юм байна. Энэ талаар болон ЖДҮХС-аас зээл авсан нөлөө бүхий этгээдүүд энэ нөхцөлд ямар хариуцлага хүлээх талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, ГХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхантай ярилцлаа.

- УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-аас зээл авсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Судлаач хүний хувьд энэ асуудлаар өөрийн байр сууриа хуваалцаж болох уу?

- Хүн бүхэн зээл авч болно. УИХ-ын гишүүн болон өндөр албан тушаалтан зээл авч болохгүй гэж хуулиар хориглоогүй. Харин ямар аргаар зээл авсан бэ гэдгээс хамаарч зөв үү, буруу юу гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Түүнээс хүн бүрт зээл авах эрх нээлттэй. Мөн авсан зээлээ зориулалтынх нь дагуу ашигласан уу, зориулалтаас нь өөр аргаар ашигласан уу гэдгийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Зарим гишүүдийг банканд зээлсэн, өөр аргаар ашигласан гэж шууд хэвлэлээр мэдээллээд байгаа нь учир дутагдалтай. Энэ бол гүтгэлэг. Сэтгүүлчид үүн дээр анхаарч ажиллах ёстой. Хэрвээ ийм зүйл бичиж байгаа бол нотлох баримттай байх ёстой. Миний хувьд зээл авч болно гэсэн байр суурийг баримталж байна. Энэ асуудлыг зөвхөн нэг талаас нь хараад болохгүй шүү дээ гэж дүгнэх нь буруу. Хэрвээ хуулийн байгууллага тогтоогоод албаны эрх мэдлээ урвуулсан ашигласан гэж үзвэл мэдээж хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-Эрүүгийн хуулиас албаны эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой заалтыг авсан, одоо энэ нь хэрэгжихгүй талаар олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Яг ямар хариуцлага хүлээлгэх боломжтой юм бэ?

-Уг заалтыг ямар учир авсан гэдгийг би нарийн судлаагүй. Санаатайгаар авсан эсвэл санаандгүйгээр авсан гэдгийг хэлэх боломжгүй. Гэвч хэрвээ УИХ-ын гишүүд тус зээлийг хууль бусаар авсан бол энэ үйлдэлд нь таарах хариуцлага Эрүүгийн хуульд бий. Тухайлбал Зөрчлийн тухай хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зэрэгт энэ хэрэгтэй холбогдох олон зүйл заалт бий. Гол нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг хуулийн дагуу тодорхойлж байж түүнд зохих хариуцлагын асуудал яригдана. Дэлхийн улс орнууд энэ асуудлыг нарийн зохицуулсан байдаг. Яаж вэ гэвэл ерөөсөө амархан. Ил тод мэдүүлж байх ёстой л гэж зааж өгсөн. Нэгд, би ийм зүйл авлаа. Энэ хөрөнгийг тэр зүйлд зарцуулж байна.  Тийм компанитай холбоотой ийм учиртай хувьцааг ингэж эзэмшиж байна зэрэг бүх зүйлээ нарийн тайлагнадаг. Энэ мэт асуудалтай холбоотойгоор улс төрийн карьераа дуусгаж байсан тохиолдол олон бий. Хийсэн үйлдэлдээ төдийгүй хэлсэн үгэндээ ч хариуцлага хүлээж нэрээ татаж, огцорч буй улс төрчид олон бий. Жишээлбэл БНСУ өөрийн ерөнхийлөгчид бүх насаар нь хорих ял оноочихлоо шүү дээ. Япон улсад улс төрч буруу мэдээлэл хийснийхээ төлөө огцорч байна.

-Хариуцлага хүлээлгэх  энэ тогтолцоо учир дутагдалтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт, тухайн улсын эрх зүйн хөгжил түүний төлөвшилттэй шууд холбоотой. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийн чадавх, түүний нарийн бүртгэлтэй холбоотой. Хүчтэй төр гэдэг ердөөсөө л бүртгэл нарийн төрийг хэлдэг. ЖДҮХС-ын мэдээлэл ил тод байх боломжтой байсан шүү дээ. 2008 оноос хойш манай улс татвартай холбоотой өршөөлийн маш олон хууль гаргасан байдаг. Энэ нь эдийн засгаа ил тод байлгаж, хар зах зээлээ хумих гэсэн бодлого. Ямартай ч өнөөдөр бидний туулж буй энэ замнал хүн төрөлхтний туулаад ирсэн л зовлон. Бид өөрийн хөрөнгөтэй болоод 27 жил л болж байна. Энэ хугацаанд алдаж оносон зүйл их бий. Монгол Улс маш сайн хуулиудтай. Үүнийг олон улсын эрдэмтэд ч хэлдэг. БНХАУ-аас манай хуулийг судалж, суралцъя ч гэж байна. Хамгийн гол нь ний нуугүй хэлэхэд тэд хэрэгжилт дээрээ ямар байдаг гэдгийг бас сонирхож байна. Хууль сайн байсан ч хуулийн хэрэгжилтийг хангах нь гол зүйл. Ойрын өдрүүдэд ЖДҮХС-ын асуудал олон нийтийн сонирхлыг татаж байна. Гэхдээ яг бодит нөхцөл дээр цаасыг аваад нөхцөл байдлыг судлаад үзвэл өөр дүр зураг ч харагдаж болно.

-УИХ-ын гишүүний эхнэр, хүүхэд, хамаатан садан зээл аван нь зөв үү. Тэгэхээр яг ямар хариуцлага хүлээх хэрэгтэй вэ?

-Яг ямар хариуцлага хүлээх ёстойг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, ямар хэрэг хийсэн түүнд нь оногдуулж тодорхойлно. Хуулийн хариуцлага хүлээхээс урьтаж улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Үүний дараа хуулийн хариуцлага хүлээнэ.

-Би мэдээгүй байхад манай эхнэр зээл авчихсан байсан утгатай хариулт өгч байгаа УИХ-ын гишүүн ямар хариуцлага хүлээх вэ?

-Магадгүй мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Мэдэж байсан ч байж болно. Энэ бүхнийг ерөөсөө л хуулийн байгууллага шалгаад тогтооно. Тэр хүн авч болохгүй гэж хуулиар хориглоогүй шүү дээ. Хүүхэд нь авчихсан байна гэж бас мэдээлэл гарсан. Хамаатан садан нь авчихсан байна гэдэг мэдээлэл ч явсан. Хувьцаа эзэмшдэг байсан компани авсан байна ч гэж буруутгасан. Гэхдээ би хуульч хүнийхээ хувьд зээл авах нь нээлттэй гэж үзэж байна. Харин улс төрийн хариуцлагын хүрээнд өөрөөр яригдана. Гол нь шалгах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр нөлөө орж авсан, тэгээд гол ашиглах зүйлд нь зориулалтаар нь ашиглаагүй бол хариуцлага хүлээх ёстой. Нэгд, улс төрийн хариуцлага, Хоёрт, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Буруу үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Энэ тийм ч сонирхолтой зүйл биш. Хуульчдын хувьд чи авсан уу, авсан гэвэл хариуцлага хүлээ Улс төрийн хариуцлага огцор. Дараа нь хуулийн хариуцлага хүлээ. Манайд тэр ёс суртахуун байхгүй.  Ёс суртахууны хариуцлага улс төрчийн хэр ёс зүйтэй хүн бэ гэдгээс л хамаарна.

-Манай улс төрийн жишиг ёс суртахууны төлөвшилт хэр байна вэ. Хөгжингүй орны хувьд улс төрч ийм хэрэгт холбогдвол огцрох хэмжээнд яригддаг. Огцордог ч тохиолдол бий шүү дээ?

-Бид эрх зүйт төртэй. Хэрвээ буруугүй бол огцруулах шаардлага байгаа юм уу. Бид улс төрөө тогтвортой байлгахыг хүснэ. Тогтвортой байвал Монгол Улсын гадаад нэр хүнд өснө. Дотоод хямралаасаа болж бид бусдын идэш  болж эдийн засаг ухраамааргүй байна. Өнөөгийн болж буй энэ үйл явц дундад зууны үеийн Монголын ноёдын хоорондын хагаралдаан шиг л байна. Жалга довоороо хоорондоо үзэлцээд хэнд ашигтай юм. Бидэнд лав ашиггүй. Би судлаач хүнийхээ зүгээс  засаг төр тогтвортой байгаасай гэж залбирдаг. Буруу зүйлийг бид засаад урагшилна. Бид дотооддоо учраа олсон байхад гадна тал бидэнтэй учир аа олно. Мэдээж ЖДҮХС-ын зарцуулалт нь тодорхой байх ёстой. Очиж байгаа хүндээ очиж байна уу гэвэл эргэлзээтэй. Ганц жижиг дунд үйлдвэрийн гэлтгүй маш олон сан Монголд бий. Энэ бүхэн хүрэх эзэндээ хүрч байна уу. Маш олон төсөл бий шүү дээ.  Энэ бол зүгээр бодол. Баримтаа л үзэх хэрэгтэй. Өгсөн зээл нь үр ашигтай зарцуулагдсан, зориулалтын дагуу ашиглагдсан бол монгол улсад хэрэгтэй. Хэрвээ үр ашиггүй зориулалтын бус бол хариуцлага хүлээх ёстой. Үүнийг хуулийн байгууллага тогтоодог. Үүний дараа бид ингэж болохгүй гэж ажиллах ёстой. Сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоё гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. Ер нь тогтолцоондоо учир бий шүү. Ийм боломжийг олгож буй тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Бидний өнөөдрийн байгаа энэ нөхцөл бидний л хийсэн ажил шүү дээ. Бид зүгээр нэг хүн рүү дайрах бус энэ боломжийг олгож буй тогтолцоондоо анхаарах хэрэгтэй байна.

-Хувь хүний ёс суртахууны асуудал бас бий?

-Энэ нь бидний хөгжлөөс хамаарч буй. Эрх зүй төлөвшиж буй байдал ч нөлөөлж буй. Бид хөрөнгөтэй болоод цөөхөн жил болж байна. Үүний цаана хөрөнгөжих гэсэн хүний дотоод зөрчил их хүчтэй байна. Үүнээс болж зарим хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Зарим нь өөрийнхөө бүхий л хүчийг дайчилж ажилтанд хүрч байна. Харин үлдсэн нь хичээгээд ч төрийн машинд ороод унаж байна. Бүр хөлөө олохгүй яваа хүн ч бий. Үүнд төрийн зөв бодлого хэрэгтэй. Ер нь төрийн гол бодлого бол биднийг амар тайван, амар амгалан амьдруулахад л чиглэх ёстой биз дээ. Ингэхийн тулд хэрхэх вэ гэдгийг анхаарах ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.Бадамцэцэг

n24.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.2.167Өөжөг.   • 12 сарын 9. 13 цаг 36 минут

УИХ -д хулгай хийхгүй хоёрхон гишүүн байна. 1. УИХ -ын гишүүн МӨНХБААТАР / МАН /, САНЖМЯТАВ / АН / , За, Аюурсайхан Оюун -эрдэнэ, Батзандан ...... нар бол шал худлаа шүү.

66.181.185.164Б. Баярсайхан   • 12 сарын 3. 14 цаг 12 минут

ЖДҮ-чид тэрбум тэрбумаар хүүгүй шахам зээл авч монголыг цөлмөж дуустал ард иргэд тайван байцгаа ккк.

103.29.144.2ссс   • 11 сарын 16. 14 цаг 59 минут

ИХ-ын гишүүд зээл авч болохгүй гэсэн юм байхгүй үнээн. Гэхдээ бусдын адил банкнаас жилийн 30-40% н хүүтэй авах хэрэгтэй шүү дээ. Та нараас бол барьцаа хөрөнгө батлан даагч шаардахгүй. Бид бол тэтгэвэрийн зээл, ӨХ өөрийн юмыг авсан ч батлан даагч хэрэг болно. Энэ хуульч нөхөр чинь харин бөөрөнхий албан тушаал хайсан нөхөр байна. Ийм нөхрийг багшаас хөөх хэрэгтэй.

66.181.166.10zochin   • 11 сарын 16. 14 цаг 55 минут

yasan usan ***** v

103.212.116.55Иргэн   • 11 сарын 16. 7 цаг 37 минут

Тэрнийг мэдэхгүй чам шиг тэнэг байхгүй. Донгосох хэрэггүй.

66.181.160.28м   • 11 сарын 14. 22 цаг 23 минут

Үхэр нүдэлсэн тэнэг царайтай **** байна штэ.бас гартаа ном дэлгээд барьчихаж-50-иад жил уншаад энэ хүргэсэн байх даа. Муу мал.

202.9.41.224Зочин   • 11 сарын 14. 18 цаг 19 минут

Энэ мангар амьтныг яанаа,яаж багш хийдэг б.наа.Аргагүй л болвсролын систем дампуурч дээ.

1.232.46.66Зочин   • 11 сарын 14. 17 цаг 59 минут

Хуцдаг муу халтар вэ

202.21.100.210123456   • 11 сарын 14. 8 цаг 43 минут

сөрсөн базаа юу УИХ -ын гишүүн ЖДҮ-с жилийн 3%-н хүүтэй зээл аваад ард иргэдэдээ 20%-р зээлж болно гэсэн хууль хаана байна малаа

202.21.107.24хурэл   • 11 сарын 14. 6 цаг 36 минут

Энэ нохор тоорогдуулж байна .Жилийн орлогын нийлбэр 1,5 тэрбумаас бага орлоготой .уйлдвэр эрхэлдэг ААН авах ëстой харин УИХын гишуудийн хамаарал бухий хумуус ЖДУ байсан авбал Ашиг сонирхол бусдад давуу байдал олгох Эруугийн хууль зорчино

202.70.34.132Зочин   • 11 сарын 13. 16 цаг 29 минут

Багш биш бялдууч байна. Хоосон зөнсөн толгой тэтгэвэртээ суу,

202.131.249.202Монгол түмэн   • 11 сарын 13. 14 цаг 47 минут

Жирийн иргэд энэ зээл мөрөөдөл авах гэхэд олгохгүй авилга нэхнэ хүссэн мөнгөн дүнгийн бараг талыг нь зовоож өгнө аргаа бараад банкнаас маш өндөр хүүтэй зээл авна тэгээд хүүндээ дарлуулаад өрний үүр болно. Монгол төрд хүчтэй хууль хэрэгжүүлэх цаг нь болжээ.

202.9.42.124Иргэн   • 11 сарын 12. 23 цаг 06 минут

Иим заагаад байдаг иим багш нар баых ч гэж дээ ждү зээл гэдгииг үү гишүүд зээл авч болноо гэхдээ ждү лав бишээ тэгээд мөнгө угаах гэмт хэрэг хииж байгаа нь зөв байна ингээд монголын хууль шүүх прокурор арчаагүй байдаг юм байна.

66.181.177.22ббб   • 11 сарын 11. 11 цаг 55 минут

Бид гэж битгий аод тумний нэр бариад бай малаа, чам шиг боол сэтгэлгээтэй хогууд оюутнуудад юу заадаг болоо ккк кккк

66.181.177.22ббб   • 11 сарын 11. 11 цаг 52 минут

Бялдууч мал,гуйлгачин байхдаа таарсан заяагуй хог

202.9.43.148Иргэн би ч иим хүүтэй зээлии   • 11 сарын 11. 10 цаг 46 минут

ЖДҮ ЗЭЭЛ ШҮҮ ДЭЭ ТӨРИИН ТҮШЭЭД НЬ АРД ИРГЭДИИНХЭЭ АЖИЛ БИЗНЕС ҮМХ ХООЛЫГ НЬ БУЛААГААД БАЙНА. СОНГОГЧ НАР ДЭЭРЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД БАЙНА. ТЭГЭЭД ИРГЭДИИН ТӨЛӨӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ ТА Ч СЭР ТА ИНГЭЖ ЯРИХ БУРУУ АМАА ТАТ ХҮҮГҮЙ ШАХ УУ ИИМ ЗЭЭЛИИГ ИРГЭД БҮР Л ХҮРТЭХИИГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ ЭРГЭН ТӨЛӨЛТ БАЙХГҮЙ ЭЭ. ИРГЭДИИН ТОЛГОЙГ БҮҮ УГАА ГИШҮҮД ЗЭЭЛ АВЧ БОЛНОО ИИМ ЗЭЭЛИИГ Л ЛАВ БИШ УУЧЛААРАЙ ТА БИТГИИ ХУЦ !

66.181.183.25Зочин   • 11 сарын 10. 19 цаг 46 минут

Б Баярсайхан та емнех ярилцлагдаа УИХГ зээл авсан бол хуулийн хариуцлага хулээх хэрэгтэй гэж байсан одоо болохоор арай еереер ярилцлага егеед байна шуу хуулийн хун ингэж болох уу Найз Ж Энхбаяр чинь ийм ярилцлага ег гэсэн уу жаазанч гэсэн зарчимтай байвал яасан юм бэ Таны багш гэх юм уу нэг булэглэлийн хунч гэх юм уу ШЕЗ дарга Лундэндожоо ял завшуулхад та онцгой уурэг гуйцэтгэсэн шигээ энэ удаа найзынхаа хуулъ бус уйлдэлд онцгой уурэг гуйцэтгэх гээд байгаа юм биш биз

139.5.219.117бид   • 11 сарын 9. 20 цаг 35 минут

Бялдууч МАЛАА чамд ард түмний ЯДУУРАЛ АЖИЛГҮЙДЭЛ харагдахгүй БАЙНА УУ

64.119.24.82иргэн   • 11 сарын 9. 14 цаг 43 минут

Хэн бэ? Эдгээр эрлийзүүд. ЖДҮ-ийн зээлийн үндсэн утга нь эх орондоо үйлдвэрлэж болох, үйлдвэрлэж байсан бараа бүтээгдхүүнийг бүтээснээр импортоор орж ирэх барааг эх орны үйлдвэрлэгчээс авч гадаад руу валютын урсгалын хааж, ажилгүй иргэдийн амьжиргаа тогтвортой өсөн дэвжих нөхцөл юм байгаа. Мөн том мега үйлдвэрийн үлдэгдэл түүхий эдийг өртөг нэмэгдүүлэн байгал орчинд хаягдалгүй ээлтэй байх зарчмаар иргэдийг бодлогоор ЖДҮ-ийн санг бий болгон төрөөс дэмжихийг хэлж байгаа юмс. Энэ мэтийн хуульгүй дор хулгайг дэмжигсэдийг нармайгий нь нээж бай.

202.9.42.210Бат   • 11 сарын 8. 15 цаг 52 минут

Чухамдаа 7 буудлын Должин эмээ зээл аваад нэмэргүй биднийг бодоход энэ хүмүүс энэ мөнгөөр юм хийж чадах бус уу яагаад гэмт хэрэг мэт шуугиад байна аа

103.9.89.18Иргэд   • 11 сарын 7. 11 цаг 06 минут

Битгий бялдуучил.Ядуу иргэдэд очих зээлийг дээгүүрээ хувааж аваад мөнгө угааж байхад зүгээр л хараад суух юм уу.Ялихгүй зусар баяжихад саад гэдгийг мэдэх үү тэнэгээ. Өөрийнхөө зусарч баялдууч тэнэг гэдгээ олон нийтэд ингэж зарлах хэрэг байгаа юм уу. Жинхэнэ тэнэг гэдэг чинь чи байна даа Ичиг ичиг

66.181.164.171z   • 11 сарын 6. 16 цаг 14 минут

zeel avah erh ni bol neelttei gehdee JDU-s arai bishee

139.5.217.76zochin   • 11 сарын 6. 9 цаг 55 минут

Irgen khunii huvid UIH-iin gishuun ch bai jiriin irgen ch bai zeel avah erkh ni neelttei yum baij.Tegvel zeel olgoh durem juram shalguur uzuulelt ni tedend adilhan uilchilj bgaa yum haana ba.JDU-in zeel ru tomchuud dairah shaardlaga ba u.Ter biznesiin zeelee avah yostoi bizde

103.26.193.16Zochin   • 11 сарын 6. 8 цаг 09 минут

End chin jinhene doldoi bn data Dan buurunhii

202.9.40.98delgere   • 11 сарын 5. 21 цаг 16 минут

Ih hurliin gishuud zeel awch boloh bj calingiin ch yum u tuunees bish huwinha biznesiig hiih gj bga bol zaigaa tawij og

64.119.20.204зочин   • 11 сарын 5. 17 цаг 28 минут

Жирийн баялаг бүтээгч өргөдөл өгөөд жил болдог. УИХ-ын гишүүн сайд бол 14 хоногт авчихдаг жишиг тогтсон. Үүнийг зөрчил гэх үү. мэдээлэл эрх мэдэл ойрхоноор хүүгүй зээл авчихаж байна даа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN