Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ15 минут 52 секундын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ16 минутын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ1 цаг 48 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ2 цаг 22 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров

/11-р сарын 16/  -  10 цаг 26 минут

 Их Британид “Brexit”-ийн асуудлаарх гэрээтэй санал зөрөлдсөний улмаас гурван ч сайд огцорлоо.

Лхагва гарагт Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд Шейлеш Вара хамгийн түрүүнд огрохоо мэдэгдсэн байна. Түүний дараа “Brexit”-ийг хариуцсан сайд Доминик Рааб огцрохоо мэдээлжээ. Тэрбээр Ерөнхий сайд Тереза Мэйд явуулсан илгээмждээ мөс чанар нь гэрээг дэмжихийг зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбарыг хийсэн байна. “Нэгдүгээрт, Умард Ирландтай залгаа хилийг зохицуулахад санал болгож буй журам нь Нэгдсэн Вант улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул занал учруулна гэж үзэж байна. Хоёрдугаарт, Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарах боломжид хориг тавих эрх тус холбоонд үлдэж байгаа хүрээнд би гэрээг дэмжиж чадахгүй” гэж Доминик Рааб цохон дурджээ.

Огцрохоо мэдэгдсэн дараагийн сайд бол Хөдөлмөр болон тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Эстер Маквей юм. Түүний хэлснээр, Brexit”-ийн асуудлаарх гэрээний одоогийн төсөл Тереза Мэйн анх тавьж байсан шалгуурыг хангахүй байна.

Арваннэгдүгээр сарын 14-нд Их Британийн сайд нарын танхим таван цаг хуралдсаны эцэст Brexit”-ийн асуудлаарх гэрээний төслийг баталсан юм. Энэ алхам нь Лондонд урагш ахих боломж олгох бол баримт бичиг өөрөө Их Британийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж Тереза Мэй хурлын дараа мэдэгджээ.

Үүний сацуу, Мэй нэр хүндээ хэдийнэ алдсан бөгөөд “Brexit”-ийн асуудлаар үүргээ биелүүлэх чадваргүй болсон гэдэгт Их Британийн сөрөг хүчний Лейборист намын “сүүдрийн” засгийн газрын тэргүүн Жон Трикетт итгэлтэй байгаа аж.

“Засгийн газар задран унаж байна. Энэ бол гэрээ бидний нүдний өмнө сүйрч байна гэсэн үг” гэж тэрбээр “Twitter” дэх хуудастаа бичжээ. Түүний нам баримт бичигт оруулах хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, парламентаар хэлэлцүүлэхийн өмнө бэлэн болгоно гэж Жон Трикетт амласан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN