Шинэ мэдээ

Хиндү шашны сүм барихыг уриалан жагсчээ1 цаг 40 минутын өмнө   |   0ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ1 цаг 40 минутын өмнө   |   0Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ3 цаг 12 минутын өмнө   |   0АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ3 цаг 45 минутын өмнө   |   0НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй12 сар 8. 12:02   |   0АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо хэвээр хадгална12 сар 8. 11:43   |   3Н.Учрал гишүүн жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжин гэдгээ илэрхийллээ12 сар 7. 17:49   |   0Э.Чулуунбаатар: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна12 сар 7. 17:31   |   0УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:20   |   1“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина12 сар 7. 9:45   |   0Шинжээч: БНАСАУ хойд нутаг дахь цэргийн баазаа бэхжүүлж байна12 сар 7. 9:44   |   0Д.Нарантуяа: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд ЖДҮХС-гаас зээл авдаг баймаар байна12 сар 7. 9:37   |   0Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:05   |   1Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24   |   0БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа12 сар 6. 9:51   |   0Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ12 сар 6. 9:28   |   0“Эбола” вирусийн халдвар тээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна12 сар 6. 9:28   |   0Жижиглэн худалдаа эрхлэгчдэд бодлогын зохицуулалт дутагдаж байна гэв12 сар 5. 15:38   |   0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн үйлдэл бүр эрсдэл дагуулна12 сар 5. 9:46   |   0Шинжээч: Хятад, АНУ хоёр худалдааны дайнаасаа татгалзах нь нефть, санхүүгийн зах зээлийг тогтворжуулна12 сар 5. 9:41   |   0Мадуро: Хориг арга хэмжээ авсан хэдий ч бид алтаар худалдаа хийх эрхтэй12 сар 5. 9:40   |   0Олон нийтийн эмх замбараагүй байдал бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна12 сар 5. 9:39   |   0Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал12 сар 4. 16:15   |   0"Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр"-т зориулсан тэмцээн боллоо12 сар 4. 14:33   |   1Хандлага ба сонголт12 сар 4. 2:21   |   0АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо11 сар 16. 12:45   |   0“Их-20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ11 сар 16. 11:55   |   0Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров11 сар 16. 10:26   |   0Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно11 сар 16. 10:25   |   1

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо

/12-р сарын 6/  -  17 цаг 05 минут

Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Уг ойн хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас санаачлан “Их хүрээ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулж байна. Тухайлбал, холбооноос санаачлан зохион байгуулж буй тус арга хэмжээ хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан оролцож байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Өнөөдөр МҮХАҮТ-д Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны их хурал болж, тулгамдаж буй асуудлаа олон талаас нь хэлэлцэн, оновчтой шийдэл гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлжээ. Мөн энэ үеэр холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон байна. Тодруулбал, тэд 100 хувийн саналаар Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяаг Ерөнхийлөгчөөрөө сонгосон юм.

МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ өнөөдөр их хурлаа хийлээ. Маргааш Үндэсний чуулганаа зохион байгуулна. Их хуралд 21 аймаг, сум, дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, жилийнхээ тайланг тавьж, ирэх 2019 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн холбооныхоо дүрмийг баталж, ерөнхийлөгчөө сонгосон юм. Дүрмээ баталж чадсан нь бидний хувьд шинэ ололт, дэвшил юм. Үүнд гишүүн бүрийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн.

Ингэхдээ татварын тухай буруу ойлголтыг засаж, төртэйгөө хэрхэн хамтарч ажиллах болон гуравдагч зах зээл руу хэрхэн яаж гарах талаар гадны туршлагаас судаллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал маань Япон улсын Жижиглэн худалдаачдын зөвлөлд, харин би Женев хотод тус тус туршлага судлаад ирсэн учир “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхаа эх суурийг тавилаа гэж үзэж байна” гэлээ.

Мөн “маргааш болох их чуулган “Худалдааны салбарын шинэчлэл”, “Технологи инноваци”, “Сургалт хөгжил” гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд явагдана. Чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн онцоллоо.

Хурлын дараа Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан баярын цуглаан болсон бөгөөд Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд оролцсон юм.

“Бид их хурлаараа худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилж үзсэн. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм” хэмээн “Ивээх сондор” компанийн захирал Ө.Нямсүрэн ярилаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.11зочин   • 12 сарын 6. 20 цаг 32 минут

Нараа багшдаа амжилт хүсье.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2018 он. IMEDEE.MN