Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ9 цаг 1 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 51 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 58 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ

/12-р сарын 10/  -  9 цаг 46 минут

АШУҮИС-ийн Захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө дугаарт урьж байна.

Сайн байна уу? Танай сургууль их сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болохоор зорьж эхнийхээ барилгуудыг хүлээн авч байна. Хэдэн сургууль шинэ байранд орох гэж байна?

Монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсох ариун үйлстнүүдийг бэлтгэх, ард түмнээ  эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн төрийн өмчийн ууган сургууль болох АШУҮИС өнөөдөр цар хүрээгээ өргөжүүлж, 8 бүрэлдэхүүний сургуулиас Анагаах Ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг барьж дуусаад ашиглалтанд авч, хоёр сургууль маань нүүх бэлтгэлээ хийж байна. МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулийг кампусаар хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд АШУҮИС шат дараалан олон бүтээн байгуулалтыг цаашид хийнэ. Энэ бүтээн байгуулалтын эхлэл нь өнөөдөр хүлээж авч байгаа хоёр сургуулийн хичээлийн байр юм. Он гараад Монгол Японы сургалтын эмнэлгийн барилгыг  8-р сарын сүүлээр хүлээж авах байсныг  6 сараар нааш нь татан 2-р сарын 20-нд ашиглалтад хүлээж авахаар Япон тал болон бид шамдан ажиллаж байна. Мөн ирэх онд 1200 оюутны дотуур байр, хичээлийн С, D блок буюу Сувилахуйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Эм зүйн сургуулиудын байрыг ашиглалтанд оруулах, спорт комплекс, номын сан, соёл урлагийн төвийн байрны зургийн ажлыг эхлүүлж, барих төсөв хөрөнгийн асуудлыг шийдэх мөн багш ажилчдын 250 айлын орон сууцны асуудал, Эрдмийн суургуулийн байр гээд хийж бүтээх зүйл манай хамт олонд асар их байна.  

 

Уламжлалт, Анаагах ухааны сургуулиуд тусдаа гарснаар ямар давуу талууд үсэх вэ?

МАУОУС, АУС-ийн шинэ байр ашиглалтад орсноор оюутан залуусын сурах орчин, багш нарын ажиллах тав тухтай байдал хамаагүй сайжирна. Эмч мэргэжилтнийг бэлтгэх сургалтын орчин гадаад улс орнуудын жишигт ойртож, эмнэлэгт суурилсан эмнэлзүйн дадлага ур чадвар эзэмшүүлэх сургалтын тогтолцоог жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд Монгол улсад 1942 оноос хүний их эмч мэргэжилтэн бэлтгэж ирсэн Анагаах ухааны сургууль, 1993 оноос эрүүл мэндийн салбарт анх удаа уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Монгол анагаах ухааны олон улсын сургууль өөрөөр хэлбэл эмнэлэгт суурилсан сургалт явуулдаг эмнэлзүйн хоёр чухал сургууль шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Онол болон дадлагын хичээлийг нэг дор хийх боломж бүрдэж байгаа нь асар их цагийг хэмнэж илүү үр бүтээлтэй байдал үүснэ. Манай сургуулийн багш нар хос мэргэжилтэй хүмүүс буюу “эмч багш” нар тийм учир бүгд багшийн ажлаа хийхээс гадна эмчийн ажлаа хийдэг. Удахгүй Монгол-Японы сургалтын эмнэлэг маань ашиглалтад орохоор илүү таатай нөхцөл бүрдэж Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бүрдүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах боломж бүрдэнэ. Иймд хоёр сургуулийн маань гүйцэтгэх үүрэг хамгийн их юм. Энэ хичээлийн байранд цаашид гурван мянга гаруй оюутнууд эрдэм ном үзэн, Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлэгээр жилд 110 гаруй мянган хүмүүс  үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийгэх юм. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж хамгийн гол нь анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч бөгөөд, шинэлэг юм. Бид ур чадварын төвүүдээ олон улсын стандарт, жишгийн дагуу байгуулж эхлээд байна.

Хичээлийн шинэ байрыг зургаадугаар сарын нэгэн гэхэд, Монгол- Японы сургалтын эмнэлэгийг есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулна гэж түрүүчийн захирал мэдээлж байсан, яагаад ийм хойшилсон юм?

Тийм мэдээлэл харин яагаад хийж байсныг би байтугай манай сургуулийн багш нар сайн ойлгохгүй байгаа. Би долдугаар сарын гучинд ажлаа аваад наймдугаар сарын тавны өдөр БСШУС-ын сайдын хамт барилгын талбай дээр ирж барилгын явцтай танилцахад Монгол-Японы сургалтын эмнэлгийн гадаад засал 82 хувьтай дотоод засал 54 хувьтай 2019 оны наймдугаар сарын сүүл   гэхэд ашиглалтад оруулахыг бодож байна гэсэн байдалтай байж байсан. Өнөөдрийн ашиглалтад орж байгаа хичээлийн барилгын ажил зогссон, гэрээгээр ажил гүйцэтгэж байсан компаниуд нь бараг тарсан, дампуурсан байдалтай, дотоод засвар огт хийгдээгүй, гаднах будаг нь энд тэндээ эхнээсээ хуурч унасан байдал биднийг угтсан. Харин ч манай хамт олон сүүлийн гурван сар өдөр, шөнөгүй ажиллаж, сүүлийн сар бараг тэнд хонож байгаад өдий зэрэгтэй болгож улсын коммист хүлээлгэн өгсөн. Явц дундаа засаж, янзлах ажлууд их байгаа. Хэрэв бид тэгж шамдаагүй, намар, өвлийг өнгөрөөсөн бол энэ барилга бараг балгас болоход энүүхэнд байсан. Төв сургууль дээр оюутнууд багтахгүй, анги танхим хүрэлцэхгүй, гэрэл гэгээгүй, эрүүл ахуйн нөхцлийг хангахгүй орчинд, подвалд хүртэл хичээл орж байна. МАУОУС-ийг зургаан сард шинэ байранд орно гээд нүүлгээд ирсэн, эмнэлэгийг нь татан буулгачихсан хүнд нөхцлүүд бий болсон байсан. Монгол-Японы сургалтын эмнэлэгийн хувьд бид ЖАЙКА болон Япон талын гүйцэтгэгч компаниудтай гурван удаагийн уулзалтыг хийж, шинэчилсэн ажлын төлөвлөгөөг гаргаж зургаан сараар наашлуулж чадсан. Бодит байдал ийм л байсан. Бүгд гэрчилнэ.

Цогцолбор шинэ сургууль ашиглалтад орсноор танай сургуулийн хувьд нэгэн түүх шинээр бичигдэж буй хэрэг. Төв болон бүрэлдэхүүн сургуулиуд анх ашиглалтад орж байсан он цагийн түүхээр яриагаа үрэгэлжлүүлье?

Тэгье, түүхийг сөхөөд үзэх юм бол 1940 оны 12 дугаар сарын 06-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл Их сургууль байгуулах тухай тогтоол гаргаж, тэр тогтоолын дагуу 1942 онд Монгол Улсын Их сургууль гурван факультеттэйгээр үүсэн байгуулагдаж, тэр тулгын 3 чулууны нэг нь Хүн Эмнэлгийн Факультет буюу Монгол Улсын үндэсний ууган их сургууль Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн суурь тавигдаж байсан түүхтэй. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 76 жил оршин тогтнохдоо Улсын университет, хүн эмнэлгийн факультет, Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон хөгжиж ирсэн. 1974 онд 1300 оюутны хичээлийн суудал бүхий одоогийн төв байр баригдаж байсан юм билээ. Түүнээс хойш 1986 онд Сувилахуйн сургууль, 2011 онд Нүүр ам судлалын сургууль, 2014 онд Эм зүйн сургуулиуд тусдаа гарч өөрийн байртай болж байсан. Өнөөдөр Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль маань мөн түүхэнд тэмдэглэгдэж өөрийн байртай болж байнадаа. Гэтэл бид одоо төв сургууль дээр долоо дахин нэмэгдсэн оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэгвэл төв сургууль дээрээс чинь хоёр сургууль нүүчихээр  ачаалал нэлээн багасах юм байна. Төв сургууль дээр ямар сургууль үлдэж байгаа вэ? Түрүүчийн захирал хуучин байрнуудаа улсад хандивлана гэсэн юм ярьж байсан?

 

Үгүй байлгүйдээ, улсын өмчийг улсад хандивлана гэж юу байхав дээ. Би түрүүн ямар ачаалалтай, яаж хичээлийн байр, талбай хүрэлцэхгүй оюутны тоо даруй долоо дахин нэмэгдсэн байхад 1300 оюутан хичээллэх хүчин чадалтайгаар дөчин дөрвөн жилийн өмнө баригдсан  байранд өдий болтол үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Бид дэлхийн жишигт хүрсэн судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байна. Бүх юм стандарттай байдаг. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ, хичээлээс гадна үйл ажиллагаа явуулах, захиргаа, номын сан, соёлын төв, спорт заал, лаборатори, судлагаа шинжилгээ хийх өрөө, лекц, хурлын тэнхим гээд бүгд тодорхой хэмжээ стандарттай байдаг. Мөн тухайн сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хөтөлбөр цар хүрээнээс хамаараад янз бүр байна. Ийм байхад юун хандив. Жишээ нь эмч сувилагчийн харьцаа олон улсад 1:3 байдаг байхад манайд 1:1 байна. ЭМЯ-ны бодлого ядаж 1:2 хүргэх зорилго тавьж байгаа үед  одоогийн сувилагчийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна гээд ганцхан сургууль дээр л аваад үзэхэд ийм байгаа юм чинь хичээлийн талбай хүрэлцэхгүй байгаа болохоос илүү гарсан юм огт байхгүй биз.

Төв сургууль дээр Биоанагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндмйн сургууль үлдэнэ. Гэхдэ Бои анагаах, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнуудаас гадна бусад сургуулиудын нэгээс хоёрдугаар курсын бүх оюутнууд бүгд төв байран дээр хичээллэдэг.

За танай хамт олны цаашдын их бүтээн байгуултад амжилт хүсье.

Маш их баярлалаа. Ерөөл бат орших болтугай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.167zochin   • 1 сарын 20. 20 цаг 31 минут

mongol ulsad mini tusalan yapon ulsadaa bayrlalaa

66.181.187.68Зочин   • 1 сарын 11. 22 цаг 01 минут

Санж Баярын нууц амраг гэсэн шүү,,,2008,07, 01,

202.9.45.147Зочин   • 1 сарын 10. 20 цаг 16 минут

eruul bat orshig ch gex shig uuruuu bvteetsen bishdee

202.9.45.147Зочин   • 1 сарын 10. 20 цаг 14 минут

envvnii karmamaas garsan yum shig l xelsen bn ichmeer yumaa xuwidaa awaxnuu odoo

202.70.46.20zochin   • 1 сарын 2. 13 цаг 52 минут

ene hyyhen neg ih sonin haragdaad bhiin

59.153.112.111Зочин   • 2018, 12 сарын 18. 15 цаг 50 минут

grand father ene khyynen busdiin khiij ehelsen yumaar uuriiguu mun ch ikh reclamdah um daa

103.20.152.50tttt   • 2018, 12 сарын 11. 13 цаг 29 минут

my sexy barby

202.55.191.130зочин   • 2018, 12 сарын 10. 14 цаг 53 минут

өмнөх захирал төрд өгнө гэж байсан чинь энэ хүүхэн харин өгөхгүй гэнэ аягүй бол хувьдаа авах нь л дээ

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN