Шинэ мэдээ

Т.Мэй, В.Путин нарын уулзалтыг хийх боломжийг судалж байна54 минут 8 секундын өмнө   |   0БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ55 минут 57 секундын өмнө   |   0Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ6 сар 17. 11:28   |   1Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна6 сар 17. 10:37   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 10:30   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   8НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   2MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0

​БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэж буй туршлагаас

/12-р сарын 19/  -  8 цаг 26 минут

Хэдхэн жилийн өмнө Бээжин хот дэлхийд агаар, хөрсний бохирдлоороо тэргүүлж байсан бол одоо хамгийн хурдтай агаарын бохирдолтой тэмцэж, жил ирэх тусам агаарын чанар нь сайжирч буй юм.  Энэ нь олон үе шаттай, бодит ажлын үр дүн гэхэд хилсдэхгүй.

БНХАУ-ын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас татгалзан, нар, салхины эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх замаар агаарын бохирдлоо багасгаж байгаа аж. 2017 оны гуравдугаар сард  50 гВт хүчин чадал бүхий эрчим хүч үйлдвэрлэх 103 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох болсон. Том хотуудад түүхий нүүрс түлэхийг хориглож, автомашин нь өндөр чанарын дизель, бензин ашигладаг байх шаардлага тавьж буй бөгөөд 2020 он гэхэд автомашины утаа ялгаруулах стандартыг Европын болон Америкийн компаниудтай ижил стандарттай болгохоор төлөвлөжээ. Мөн иргэдийн өөрсдийн хяналтыг сайжруулж  агаарын бохирдол үүсгэх үйлдэл гаргасан хувь хүн, байгууллагыг мэдээллэх лавлах утас ажиллуулдаг байна.

Мөн агаарын бохирдолтой тэмцэхээр томоохон ногоон байгууламж, барилгын төслүүдийг ч хэрэгжүүлээд байгаа юм.

Дэлхийн хамгийн том агаар шүүгч

 

БНХАУ-ын агаарын бохирдлын өндөртэй бүс болох Хятад улсын хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотод 100 метрийн өндөртэй агаар цэвэршүүлэгчийг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь дэлхийн хамгийн томд тооцогдох бөгөөд энэ агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирчээ. Мөн энэ агаар цэвэршүүлэгч нь өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар “үйлдвэрлэж” байгаа аж.

Дэлхийн хамгийн том агаар шүүгч байгууламжийн төслийг 2015 онд эхлүүлж 2017 оны сүүлээр баригдаж дуусжээ. Бохир агаарыг сорж авсан цамхаг нарны эрчим хүчээр халаадаг байна. Ингэж халсан агаар цамхгийн дотуур дээш хөөрөхдөө олон давхар шүүлтүүрээр дамжин бохирдлыг шүүж авдаг аж. Эрдэмтэд хотын хэд хэдэн газарт агаарын чанар хэмжигч байрлуулж, туршилтын үр дүнгээ хэмжиж байна. Ингэхэд хамгийн их бохирдолттой үед PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурсан байна.

 Нэг сая ногоон байгууламжтай “Ойн хот”

 

БНХАУ-ын Байгаль хамгааллын яам 2017 оноос эхлэн Луанси мужийн Люжоу хотод 40 мянган модтой “ойн хот” байгуулж эхэлжээ. Ойн хот нь 100 гаруй төрлийн нэг сая орчим ургамал, 40 мянган модноос бүрдэх юм. Эдгээр ургамал, моддын ачаар жилд 57 тонн хүчилтөрөгч ялгаруулна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй амьтан, ургамлын биологийн төрөл зүйл нэмэгдэх, хөрсний бохирдол бууруулах сайн талтай. Хотын загварыг Стефано Бёри гаргасан бөгөөд тэрээр өмнө нь Наньжин хотод байрлах 350 метр өндөр ойн байгууламжийн загварыг гаргаж байсан аж.

Мэдээж тус хот дан ганц ургамлаас бүрдэхгүй. Олон төрлийн барилга байгууламж, үйлчилгээний байгууллага, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц,бусад хот руу цахилгаан галт тэргээр холбогдсон цогцолбор бүхий хот байх юм. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа хот ойролцоогоор 30 мянга орчим оршин суугчидтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад орох аж.

Эх сурвалж: SouthChina Morning Post, BBC, independent.ie itoim.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.67ganbaa   • 1 сарын 5. 19 цаг 59 минут

mongol chadah l bolno doo

176.179.131.248Зочин   • 2018, 12 сарын 24. 22 цаг 12 минут

Hogiin mongol uher mongolchuud hezeech chadahgui

49.0.147.33аги   • 2018, 12 сарын 20. 9 цаг 09 минут

агаар шүүгч гудамжихд тавих бас салхи үүсгэх нь чухалаа

94.134.88.11Зочин   • 2018, 12 сарын 19. 23 цаг 55 минут

mod l tarih heregtei...ger horoolol ,ail örh ,alban gazar ,hun bur mod tarih heregtei....

202.179.31.98Зочин   • 2018, 12 сарын 20. 1 цаг 12 минут

Нүүрсээ түлсээр байвал нэмэргүй.

150.129.142.140зочин   • 2018, 12 сарын 19. 21 цаг 26 минут

Агаар цэвэршүүлдэг Туршлага судална гэж Хятад руу зугаалж ирэхэд сайн юм байна. Туршлага судалж ирээд бахь байдгаараа л байх нь ойлгомжтой.

223.39.189.35Bold o   • 2018, 12 сарын 19. 20 цаг 59 минут

Hyatadiin agaariin bohirdol Solongos .Yapaniig olon jil bohirduulj odoo ard irged ni hyatadiig olon ulsiin shuuhed ogohoor shiidej bn ..jinhene gamshig bolj bn daa .hudlaa tarhu ugaagaad bai daa

31.164.62.62unshigch   • 2018, 12 сарын 19. 19 цаг 51 минут

mundag erd tymen shyy. bayar hyrgej amjilt hysie

202.9.43.236мгл   • 2018, 12 сарын 19. 19 цаг 07 минут

Бид ч гэсэн ингэж чадна, үүнд ямарч гадныхан хэрэггүй, зүгээр боломж олго.

66.181.183.197Зочин   • 2018, 12 сарын 19. 18 цаг 56 минут

6 ДҮҮРЭГТ АГААР СОРОГЧ БАЙРЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN