Шинэ мэдээ

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж2 цаг 30 минутын өмнө   |   0Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв9 цаг 3 минутын өмнө   |   0“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав9 цаг 5 минутын өмнө   |   0Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54   |   1Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай3 сар 21. 9:56   |   1Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ3 сар 21. 9:55   |   1Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   3М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   6Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   1М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   1БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   1

МАН-ын гишүүд Ерөнхий сайдад дахин шаарлага хүргүүллээ

/12-р сарын 20/  -  16 цаг 45 минут

МАН-ын гишүүн Д.Мөнхтөр, М.Бөмбөг, Б.Болормаа, Б.Лхагважав, Д.Наранцэцэг тэргүүтэй "Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ийхөн  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүлж байгаа талаараа энэ сарын 17-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тэд дахин шаардлага хүргүүллээ.

Энэ талаар “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр хэлэхдээ
“МАН-ын дарга У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Учир нь өмнө нь өгсөн бидний шаардлагыг намын бага хурал дээр огт хэлэлцсэнгүй, ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс бид өнөөдөр дахин шаардлагыг хүргүүлж байна. Хэрэв бидний шаардлагын хариуг 14хоногийн дотор ирүүлэхгүй бол МАН-ынхаа 200 мянга гаруй гишүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө МАН-ын дүрмийн 19-р зүйлийн 1 дэх заалтын дагуу МАН-ын ээлжит бус Их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороонд өрнүүлэн ажиллах болно” гэсэн юм.

 Харин “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн"-ий дэд зохицуулагч Б.Лхагважав, “Өнөөдөр шударга ёс гэдэг зүйл үгүй болж. Тиймээс бид шударга ёсыг хайж байна. Өнөөдөр нийгмийг хөөсрүүлж, зүй бусаар талцуулсан хуурамч мэдээллүүдийг цахим орчинд тарааж, хүмүүсийн тархийг угааж байна. Үүнийг бид бүгд бүгдээрээ харж байна. Одоо энэ бүгдийг цэгцлэх цаг болсон. Тиймээс бид намын даргадаа 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ” гэв.

 

 

Тэд өнөөдөр хүргүүлсэн шаардлагаа, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр Тусгаар тогтнолын ордон дээр очиж МАН-ын Улс төрийн бодлогын ахлах ажилтан н.Төрболдод хүлээлгэн өглөө.

Тус шаардлагад, Эрхэм танд МАН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бид 2018 оны 12-р сарын 17-ны өдөр 3 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн билээ.  МАН-ын 3-р бага хурал хуралдаж өндөрлөлөө. Манай намд үүсээд буй таны эхлүүлсэн хагарлын үр дагаврын төлөөсөнд МАН-ын жирийн гишүүд дэмжигч, ард иргэд бага хохироосой хэмээн хүсч байгаа төдийгүйбүтэн 1 жилийн туршид ШУДРАГА ЁС-ыг нийгэмд тогтооногэж тунхаглан сурталчилсан хоосон үгэнд тань намын жирийн гишүүд бид итгэл алдарч байгаагаа үүгээр уламжилж байна.

Та МАН-ын дарга хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдсоноос хойш хэлсэн үгнүүд тань өнөөгийн зарим нэг увайгүй хийрхсэн, алсын хараагүй, популист улс төрчдөөсогт ялгарах зүйлгүй болсныг илтгээд зогсохгүй, нийгэмд болон намдаа дарангуйллын хар сүүдрийг тусгаж эхэлснийг өчигдөр хуралдсан намын бага хурлын тавилттай жүжгээс хангалттай мэдэрлээ.
Таны эргэн тойрны үнэнч албатуудтань зөвхөн таныг болон өөрсдийгөө магтуулахын тулд хэт нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллийг нийгэмд түгээж улмаар энэхүү ажилдаа асар их хэмжээний хөрөнгө мөнгийг хэвлэл мэдээлэлд зарцуулж байгаа нь цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, ардчилал, шудрага ёсыг уландаа гишгэх хандлага руу чиглүүлж эхэлснийг танд анхааруулах нь илүүц биз ээ. 

МАН-ын жирийн гишүүд бид Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн хүрээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө намынхаа байрнаас нохой мэт хөөгдөн гарч, өвлийн 20 градусын тэсгэм хүйтэнд бүтэн өдрийн туршид таниас болон таны албатуудаас шаардлагынхаа хариуг авахаар хүлээн зогслоо.Гэвч та бидний тавьсан шаардлагын хариуг ирүүлээгүй төдийгүй МАН-ын бага хуралд цухас ч дурьдаагүй нь намын гишүүдээ илтэд басамжилж, үл тоомсорлосон үйлдэл хэмээн бид үзсэн төдийгүй нам маань цөөн хүний эрх мэдлээ хадгалж үлдэх санаархлыг хэрэгжүүлэгч оромж болсныг олон нийтэд болон намын гишүүдэд мэдрүүллээ.
Иймд МАН-ын 200 гаруй мянганжирийн гишүүд, дэмжигчдийнтөлөөлөл бид танд болон таны үнэнч албатуудад дараах шаардлагыг Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн 4.1-д заасны дагуу дахин хүргүүлж байна.

Үүнд:
1. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар нь намын эв нэгдлийг хангах, намын өдөр тутмын ажлыг ёс зүйн өндөр түвшинд удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, улмаар олон нийтийг бухимдуулж буй Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, элдэв тендэрт өөрсдийн болон ашиг сонирхол нэгтэй хувийн компаниудыг ялуулах ажлыг зохион байгуулахад нэр холбогдсон нь намын гишүүдийн болон иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж намын нэр хүндийг унагасаар байна. Мөн түүнчлэн МАН-д үүсээд буй хагарал, тэмцлийг намжаах, ойлголцолд хүргэхийн төлөө ажиллах ёстой үндсэн үүргээ умартан, намын гишүүд дэмжигчдийн татвар, хандиваас бүрдсэн хөрөнгө мөнгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд намын гишүүдээ гутаан доромжлох, улам хагаралдуулах ажилд зарцуулж байгаа нь МАН-ын дүрмийн 1.5.1, 1.5.7, 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.8, 4.2.9 зэрэг зүйл, заалтуудыг удаа дараа зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарыг намын сонгуульт албан тушаалаас нэн даруй огцруулах саналыг гаргаж, намын гишүүдэд зарлан мэдээлж, намын бага хуралд хэлэлцүүлэх. 
2. УИХ болон Засгийн газрын түвшин үүсээд буй үл ойлголцлын асуудлаар олон нийтийг талцуулах, хэт дэвэргэх мэдээ мэдээллийг цаашид түгээхгүй байхыг намын хариуцлагатай албан тушаалтан, идэвхтэн сонгуультнуудад анхааруулж, МАН-ын дүрмийн 24.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах.

Жич: Дээрх шаардлагын хариуг 14хоногийн дотор ирүүлэхийг таниас хүсье. Хэрэв тогтоосон хугацаанд албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд МАН-ынхаа 200 мянга гаруй гишүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө МАН-ын дүрмийн 19-р зүйлийн 1 дэх заалтын дагуу МАН-ын ээлжит бус Их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороонд өрнүүлэн ажиллах болсныг үүгээр мэдэгдье" гэж онцолжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2хэн мэдхэв   • 1 сарын 8. 10 цаг 56 минут

хэдхэн хүн өөрсдийгөө ард түмэн гэж ярьдаг байсан бол хэдхэн хүн нийлээд нам гэж нэрлэх болжээ. МАНын гишүүд ийм шаардлаг хүргүүлээд байгаа юм бол тэдгээрийнхээ нэртэй гарын үсэгтэй шаардлагыг хүргүүлнэ байгаа даа. Мань мэтийн харах өнцгөөс бол энэ Хүрэлсүхийн хэлээд байгаа үг Тэр Оюун-эрдэн нарынх нь тэмцэл илүүтэй зөв л юм шиг санагдах юм .Энэ улс төрийг хаоаал идээсэй... хэнийх нь зөвийг цаг хугацаа л харуулах байх даа

49.0.147.37МАН   • 1 сарын 2. 15 цаг 28 минут

***** хүнээ өмөөрч тэмцэж байгаа ***** нар МАН үнхээр их ***** нартай юмаа

115.171.244.105Mash zov talarhaj baina.   • 2018, 12 сарын 31. 20 цаг 50 минут

MAN-iin darga, zasgiin gazriin terguunii yavuulj baigaa bodlogo, yariag yag unen boditoor ni haruulsan shaardlaga baina. Bi jilriin gishuun hun demjij baina. Hurelsuh hii hooson shoudahaas neg ih hetersengui neg jiliig ongorooloo doo. Zarimdaa bur ongorson bolon odoo tsagaa ch yalgahgui eruul ovchtei ni medegdehgui zuiliig Huralsuh siihgui yarih yum aa. Iim bodlogogui, bolchimguin deer bolovsrol nimgen er ulsiig yaaj udirdahav dee. Sav l hiivel huivaldaan zohion baiguulna aa.

66.181.177.174trtr   • 2018, 12 сарын 25. 9 цаг 33 минут

sunusun nam sehel avahgui dee.

103.10.23.96иргэн   • 2018, 12 сарын 22. 20 цаг 48 минут

Хүрэлсүхийн хулгай луйварыг ил хэлэж эсэргүүцэж байгаа нь дэвшэл юм Ерөнхий ард түмний хүсэл бодолын илэрхийлэгч болж байгаа нь сайн сайхан шудраг нийгэм байгуулах эхлэлийг давилаа Энэ бол Монголын түүхэнд дуурсагдах үүлдэл мөн Ард түмийхээ талд зогсож үнэнийг ил хэлэж хулгайч нартай тэмцэж байсан Ерөнхий сайд байсангүй Ард түмэн гудманд л жагсаж орилож л байлаа өндөр албан тушаалаас дугарч тэмцэж байсагүй Бусад үүль үүний дэргэд бага асуудал Ард түмэн яваандаа засаж заларуулаж чадна

115.171.244.105Huivaldaan bol yavuulgui arg   • 2018, 12 сарын 31. 20 цаг 58 минут

Irgen mini dee. Chinii tolgoig Hurelsuh ergelt butsalguigeer huivaldaanii arga meheer ugaasan baina. Huivaldaan hezeeneesee hol yavdag yum oo.Enhbold uuniig medehiin deedeer medej iim yavuulgui arga hereglehgui ee. Durtai bol husseneeree l burj baihaas daa. Tiim dee 60 terbum geh batlagdaj notlogdoogui yaria todiig asuudliig olgoj oorsodiin hussen erh medeld hureh doroo bolgon ashiglah gesen heseg buleg huivaldagchiin hudal yavuulaga yavahgui baigaa bizdee

103.229.123.243зочин   • 2018, 12 сарын 22. 15 цаг 20 минут

Ми.Энхболдын даалгавараар Хүрэлсүхийг , солих,,хэрэгт , холбогдуулах, арга ,явж ,байна. Олон ,жилийн ,урхаг болсон ,хорчин ,бүлэглэл ,ямар ,гавьяа ,байгуулав. Одоо ,ямарч ,байсан ,өөрчлөлтүүд ,хийх ,цаг ,болсон. Ард олон ,ядуураад, Ми.Энхболдтонгуудын ,түрийвч ,зузаараад байдаг. Шинэчлэлийг ,эсэргүүцэх ,монгол ,хүн ,та ,нараас ,өөр ,гарахгүй.

115.171.244.105Huivaldaan bol yavuulgui arg   • 2018, 12 сарын 31. 21 цаг 11 минут

Enhbold hen negniig unagah gej yavah hun bish ee. Ene shaardlaga ni Enhboldiinh geheesee iluutei olon gishuudiin yaridag durguitsdag asuudliig hondoj baina. Tuhailval tsahim suljeegeer unen hudal ni togtoogdoogui asuudliig niited tsatsaj toorogduuleh, hen negen huvi hunii yarisan helsen bolchimgui ugiig niiteer huleen zovshoorchihson uzel barimtlal meteer niigmiin har masst tsahim suljeegeer taraaj ,buruu zoviig, unen hudliig yalgah argagui toorogduulsen ni unen. MAN-iin darga Hurelsuhees hariutslaga neheehees oor gazar baihgui ee

202.9.43.179Зочин   • 2018, 12 сарын 22. 11 цаг 34 минут

Шудрага ёсыг хүлээж итгэл үзүүлж байсан намын 3-р бага Хурал нөгөө л ярьдаг 60 тэрбумаа яриад өндөрлөв. Дэмжигчид олон нийт ЖДҮ-н сангаас өөрийн ойр дотны хүмүүст асар их хэмжээний мөнгө гаргаж, ард иргэдийг дэмжих биш тэднээс хулгайлсан гишүүддээ шудрагаар хариуцлага тооцохыг хүлээж байв. Гэвч үүнийг хууль хяналтынханруу бухаад өнгөрөв. Энэ шудрага ёс мөн үү. Хариуцлагын ёс зүй мөн үү. Ингэж байхад цаашид шудрага ажиллах итгэлийг олон нийтэд төрүүллэх үү. гэх мэт асуултын олон тэмдэг ,эргэлзээ, итгэл бууралттай хурал боллоо. ОЙГОЛМЖГҮЙ.

66.181.183.116иргэн   • 2018, 12 сарын 22. 9 цаг 51 минут

Хүрэлсүхийн талаар маш үнэн зөв дүгнэлт хийжээ. Хүрэлсүх ярихаас хийж чаддаггүй хүн юм билээ.

64.119.27.242зочин   • 2018, 12 сарын 21. 14 цаг 16 минут

МАН нам гэж Хүрэлсүх Оюунэрдэнэ Нямдорж 3-ыг хэлэхгүй бх жирийн гишүүдийг үгийг хөсөр хаясан нам яав ч дээшлэхгүй тусгаар тогтнолын ордон та 3"ын ордон биш бх санагтун тунгаагтун

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN