Шинэ мэдээ

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж2 цаг 46 минутын өмнө   |   0Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв9 цаг 19 минутын өмнө   |   0“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав9 цаг 20 минутын өмнө   |   0Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54   |   1Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай3 сар 21. 9:56   |   1Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ3 сар 21. 9:55   |   1Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   3М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   6Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   1М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   1БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   1

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал хуралдлаа

/12-р сарын 24/  -  10 цаг 47 минут

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал өчигдөр эхэлж, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 281 төлөөлөгч оролцлоо. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар үндсэн илтгэлийг хэлэлцэн зорилго зорилтоо тодорхойлсон юм. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог үүсгэн байгуулагч Ж.Мөнхбат үг хэлэв. Тэрбээр “Энд хүрэлцэн ирж хуран цугларсан МАН-ын гишүүд, дэмжигч та бүхэндээ МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурлын баярын мэндийг хүргэе. Монгол Усын хөгжил дэвшил тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин МАН-ын 200 мянга гаруй гишүүн болон манай намыг дэмждэг мянга мянган дэмжигчдийнхээ төлөөлөл болон ирсэн та бүхний оролцоотойгоор анхдугаар Их хурлаа эхэлж байна. Юуны өмнө энэ холбоог үүсгэн байгуулах болсон шалтгаан, шаардлагын тухай ярих хэрэгтэй байх. Бид МАН гэх энэ том айлын Монгол Улсынхаа үнэт зүйл, хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг олон нийтэд, төрд хүргэе гэх том зорилго өвөртлөн энэ холбоог байгуулсан.

Энэ холбоог байгуулснаар намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэх том зорилготой. Үүнээс гадна МАН-ын байгуулсан Засгийн газар болон түүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд намын гишүүд дэмжигчдийн оролцоо юунаас ч илүү чухал байдаг. Энэ нь МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог байгуулах том шалтгаан болсон” гэв. Тэрбээр цааш нь “МАН-ыг шат шатны сонгуульд оролцоход, ялалт байгуулахад гишүүд, дэмжигчид маань маш чухал үүрэг хүлээдэг. Тиймээс энэ холбооны бас нэг эрхэм зорилго нь МАН-ыг шат шатны сонгуульд ялалт байгуулахад оршино. Мөн Монгол Улсын тусгаар тогнолоо зарласны 100-гаад жилийн түүх МАН-ын салшгүй нэг хэсэг. Иймээс улс үндэстнээ соён гэгээрүүлсэн, эрүүл саруул болгох энэ эрхэм үйлсийн төлөө байгуулсан МАН-ын түүхэн гавьяаг сурталчилан таниулах, залуу хойч үедээ хүргэх, МАН-ын XX, XXI зуунд оруулсан түүхэн гавьяаг залуу хойч үедээ сурталчилан таниулах зорилгын хүрээнд энэ холбоог байгуулснаа албан ёсоор зарлаж байна. Хэдийгээр өнөөдөр МАН-ын түүхэнд байгаагүй нөхцөл байдал үүсээд байгаа ч бид 21 аймаг болон есөн дүүрэг бүх хороонд энэ холбооныхоо салбар зөвлөлийг байгуулж ажиллана. Мөн намын шат шатны удирдлага болон жирийн гишүүд дэмжигчдийн хооронд ан цав гарсан гэсэн шүүмжлэлийг хүлээн авч тэдний хооронд гүүр болох зорилготой юм” хэмээсэн. Хуралд төлөөлөгчөөр орцолцогчид энэ үеэр намын МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог байгуулж буйд талархаад “Намын удирдлагуудын гаргаж буй шийдвэр амьдралаас хэт их тасарч байна. Нам дотор өнөөдөр бий болоод буй асуудал ард түмний асуудал болж байна.

МАН бол эрх баригч нам. Энэ утгаараа бид МАН-д Монголын улс төрд үүсээд буй нөхцөлийн талаар чөлөөтэй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олдож буйд баярлалаа” хэмээж байсан юм. МАН-ын гишүүд дэмжигчдийн анхдугаар Бага хурал бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд үдээс өмнөх хурлын дараа Их жанжин Сүхбаатарын хөшөө болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн. Харин үдээс хойш хуралдсан хуралдаанаараа холбооныхоо дүрэм, журам болон бүтцээ баталж удирдлагуудаа томилсон юм. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал Бага хурлаараа үргэлжилжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2за   • 1 сарын 8. 11 цаг 18 минут

Гишүүд дэмжигдчдийн холбоо гэх шиг ха ха ах а

66.181.179.108Зочин   • 2018, 12 сарын 31. 12 цаг 08 минут

ЧИ ЖАРГААЖ БАРАХГҮЙ ЭЭ ! СҮХБААТАР ЖАНЖНЫ НАМ . ТАНАЙ НАМД ЯМАР ЖАНЖИН БАЙНА .

66.181.180.70үнэн   • 2018, 12 сарын 28. 14 цаг 33 минут

ЗУЛ жаргахын өмнө БАДМАЛДАГ гэж

203.169.50.113күй ер өө   • 2018, 12 сарын 27. 9 цаг 52 минут

МИЕЭ-Г ХАМГААЛАХ ХОЛБОО ГЭЭД НЭРЛЭЧИХСЭН БОЛ ЗӨВ БАЙЖ

66.181.177.174trtr   • 2018, 12 сарын 25. 9 цаг 31 минут

sunusun nam

202.21.100.210амжилт   • 2018, 12 сарын 25. 8 цаг 39 минут

Дэмжиж байна шүү амжилт МАН 10 жилийн түүхийг яалтачгүй бичилцсэн

203.91.117.8элбэгэ   • 2018, 12 сарын 24. 22 цаг 43 минут

Та нар надшиг битгий бай үүлийн гай дуу байбид удахгүй үр хүүхэдтэйгээ жаргахболно .Батэрдэнэ аврагаа --2уулаа жргаж байга-

203.91.117.8мөнхбат   • 2018, 12 сарын 24. 22 цаг 36 минут

Мөнхбатаа чи яаж олон тэрбум хөрөнгө олсон вэ одоо хаана ямар байранд амь сууж байнадаа үхэхсэн яруу шүлэгч ээ чамшиг ошниг хулгайч болсон залуус Монгол ардтүмний хүү мөнүү зайлаа худалч хулгайчаа

64.119.17.29Зочин   • 2018, 12 сарын 24. 21 цаг 25 минут

Б. Бат- Эрдэнэ аварга болиосой билээ.

78.116.228.97Зочин   • 2018, 12 сарын 24. 19 цаг 54 минут

Балайрцгаааа

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN