Шинэ мэдээ

Т.Мэй, В.Путин нарын уулзалтыг хийх боломжийг судалж байна51 минут 21 секундын өмнө   |   0БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ53 минут 10 секундын өмнө   |   0Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ6 сар 17. 11:28   |   1Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна6 сар 17. 10:37   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 10:30   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   8НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   2MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0

Амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргажээ

/12-р сарын 31/  -  11 цаг 01 минут

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг долоон жил дараалан тэргүүлж байсан Австралийн Мельбурн хотыг энэ онд Австрийн нийслэл Вена хот ардаа орхиж, нэгдүгээрт жагссан байна. Энэ тухай Их Британийн “Economist Intelligence Unit” байгууллагаас жил тутам гаргадаг судалгааны тайланд мэдээлэв.

Дэлхийн 140 хотын улс төр, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж болон гэмт хэргийн гаралт зэрэг үзүүлэлтийг харгалзан энэхүү жагсаалтыг гаргадаг юм. Вена хот нийт 99.1 оноо цуглуулсан бол Мельбурн хот 89.4 оноогоор хоёрдугаар жагссан байна.

Жагсаалтад шинээр багтсан хотууд

Японы Осака болон Токио хот хамгийн таатай 10 хотын жагсаалтад шинээр багтаж, 3 болон 7 дугаар байранд тус тус оржээ. Тус хоёр хотод гэмт хэргийн гаралт багасч, нийтийн тээврийн үйлчилгээ сайтар хөгжсөнийг тайланд онцолжээ.

 

Харин Финландын Хельсинки болон Германы Хамбург хот өнгөрсөн онд 9 болон 10 дугаар байрт орж байсан бол энэ оны жагсаалтын шилдэг 10-т багтаж чадсангүй. 2018 оны жагсаалтын 9 дүгээрт Данийн нийслэл Копенгаген хот шалгарсан нь шилдэгт багтсан Европын хоёр дахь хотоор тодорсон байна.

 

Австрали улс эхний байраа алдсан хэдий ч тус улсын Мельбурн, Аделаида, Сидней зэрэг гурван хот шилдэг 10 хотын жагсаалтад багтаж байна. Мөн Канадын гурван хот 4, 6 болон 8 дугаар байрт жагссаныг тайлан мэдээнд онцолжээ.

 

Амьдрахад хамгийн таатай 10 хот
1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Токио, Япон
8. Торонто, Канад
9. Копенгаген, Дани
10. Аделаида, Австрали

 

Нөгөө талаас амьдрахад хамгийн аюултай, таагүй хотоор Сирийн Дамаск хот тодроод байгаа бол араас нь Бангладешийн Дакка болон Нигерийн Лагос хотууд жагсаж байгаа аж. Эдгээр хот жагсаалтын сүүл мушгих болсон шалтгаан нь гэмт хэргийн гаралт, иргэний дайн, терроризм зэрэгтэй холбоотой ажээ.

Амьдрахад хамгийн аюултай 10 хот

  1. Дамаск, Сири
    2. Дакка, Бангладеш
    3. Лагос, Нигери
    4. Карачи, Пакистан
    5. Порт-Морсби, Папуа Шинэ Гвиней
    6. Хараре, Зимбабве
    7. Триполи, Ливи
    8. Дуала, Камерун
    9. Алжир, Алжир
    10. Дакар, Сенегал


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.55Зочин   • 2018, 12 сарын 31. 20 цаг 24 минут

МАНАН -гийн ачаар Утаанбаатар амьдрахад ....................... дээгүүр орно

66.181.161.26Зочин   • 2018, 12 сарын 31. 17 цаг 40 минут

дайн, тероризмгүй жагсаавал яадаг бол?

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN