Шинэ мэдээ

Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   0М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   1Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   0М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   0БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   0Тереза Мэй Засгийн газрынхаа гишүүдийн дэмжлэгийг алджээ3 сар 11. 15:20   |   0"Boeing -737" нисэх онгоц осолджээ3 сар 11. 14:51   |   0Венесуэлд цахилгаан тасарсныг террорист халдлага гэж нэрлэжээ3 сар 11. 14:49   |   0Си Жиньпин ОХУ-д айлчилна3 сар 9. 11:16   |   0Венесуэлийн 77 иргэний визийг хүчингүй болгожээ3 сар 8. 10:13   |   1БНСУ-ын Ерөнхийлөгч асныг барьцаагаар суллана3 сар 7. 9:37   |   0

Ким Жөн Уны айлчлал ямар зорилготой вэ

/1-р сарын 9/  -  10 цаг 42 минут

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай удахгүй хийх гэж буй уулзалтынхаа талаар Хятадын дарга Си Жиньпинтэй хэлэлцэх зорилгоор тус улсад айлчилж байгаа бол Хятадад хийж буй түүний айлчлал нь хөндлөнгөөс ажиглахад Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж эхэлсний нотолгоо юм. Ийм дүгнэлтийг Хятадын судалгаа шинжилгээний "Тайхэ" төвийн шинжлэх ухааны ажилтан Дин Ифань хийжээ. 

Ким Жөн Ун Хятадын даргын урилгаар тус улсад айлчилж байгаа бөгөөд түүний айлчлал нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Синьхуа агентлаг урьд нь мэдээлсэн билээ. 

“Ким Жөн Уны айлчлалын үеэр талууд Америк-Умард Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Ким Жөн Ун өнгөрсөн удаад Трамптай уулзахынхаа өмнө Далянь хотод Си Жиньпинтэй уулзсан бөгөөд хэлэлцээ удаан үргэлжилсэн. Энэ удаад Трамп хоёр дахь удаагаа Ким Жөн Унтай уулзах гэж байгаагаа Twitter-т бичсэн” гэж Дин Ифань РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 

Вашингтон болон Пхеньяны хооронд хийж буй хэлэлцээ амжилттай болж байгаа бөгөөд талууд мөн АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хийх газрыг хэлэлцэж байна гэж Трамп урьд нь сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Хоёр орны удирдагчдын анхны уулзалт 2018 оны зургадугаар сард болж, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэвээр гэдгээ нотолсон юм. 

Хятадын шинжээчийн онцлон тэмдэглэснээр, БНАСАУ аюулгүй байдлын баталгааны оронд цөмийн зэвсгээсээ татгалзсаны дараа улс орноо хөгжүүлэх тал дээр Хятадаас туршлага судлах хүсэлтэй байна. “Ийм учраас АНУ-тай энхийн хэлэлцээ хийх явцад Хятадын саналыг асуух хэрэгтэй. Эцсийн эцэст Хятад улс ч Солонгосын дайнд оролцож, мөн дайныг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурагч тал байсан” гэж Дин Инфань ярьжээ. 

АНУ-тай хийж буй хэлэлцээний явцын талаар БНАСАУ Хятадад мэдээлж байгаа нь зохистой, зүйд нийцсэн явдал гэж Хятадын шинжээч үзэж байна. 

Хэвлэлүүдэд мэдээлснээр, Ким Жөн Ун галт тэргээр Хятадад хүрэлцэн очжээ. Энэ нь Ким Жөн Уны жил хүрэхгүйн хугацаанд Хятадад хийсэн дөрөв дэх удаагийн айлчлал юм. Өмнө нь тэрбээр гуравдугаар 25-28-нд, тавдугаар сарын 7-8-нд, зургадугаар сарын 19-20-нд айлчилжээ. 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN