Шинэ мэдээ

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж1 цаг 54 минутын өмнө   |   0Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв8 цаг 28 минутын өмнө   |   0“Ford” компани автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав8 цаг 29 минутын өмнө   |   0Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?3 сар 21. 14:54   |   1Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай3 сар 21. 9:56   |   1Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ3 сар 21. 9:55   |   1Токаевын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-Казахстаны харилцаанд эрсдэл гарахгүй гэв3 сар 20. 12:15   |   0Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53   |   0Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна3 сар 20. 9:34   |   0Мансууруулах бодис хил давуулахыг завдсан иргэдэд цаазын ял ногдуулжээ3 сар 20. 9:31   |   3М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:20   |   6Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02   |   1М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ3 сар 19. 13:09   |   0Хятад улсын интернэт-зар сурталчилгааны орлого өсжээ3 сар 19. 9:28   |   0Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана3 сар 19. 9:27   |   0“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна3 сар 18. 13:34   |   1БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна3 сар 18. 12:07   |   1БНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ3 сар 18. 9:36   |   0АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ3 сар 16. 13:10   |   2Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал ирэх зургадугаар сард болно3 сар 15. 15:23   |   0Их Британи супер хурдан компьютер бүтээнэ3 сар 15. 12:48   |   1Иж бүрэн тавилгатай 1 өрөө байртай болъё3 сар 15. 11:56   |   0Нигерид бага сургуулийн барилга нуржээ3 сар 14. 13:08   |   1БНАСАУ-ыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг танилцуулахгүй3 сар 14. 10:01   |   1“Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг дахин баталсангүй3 сар 13. 13:16   |   0Исланд-хамгийн цэвэр агаартай улс3 сар 13. 11:44   |   2Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45   |   0Мэдэгдэл3 сар 12. 13:33   |   0Францад цаасан онгоц нисгэх тэмцээн болно3 сар 12. 9:41   |   1Ж.Цолмон: “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” чуулганд Нобелийн шагналтан Кирк Смит илтгэл тавина3 сар 11. 15:30   |   1

Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж

/1-р сарын 10/  -  13 цаг 38 минут

Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайд, “Эрдэнэт”-ийн, Ардчилсан намын дарга гэх мэт өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-аас шалгаж цагдан хорьж байгаа энэ үед иргэдийн ихэнхи нь улс төрд “цэвэрлэгээ” хийгдэх нь хэмээн горьдож байгаа бол зарим нь хэлмэгдүүлэлтийн “шинэ давалгаа” үүсэх вий хэмээн эмээнгүй харж байна.

Ерөнхийдөө Монголчууд бид “ниргэсэн хойно хашгирч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” нь их болжээ. Яагаад бид сумын малын эмч байсан нөхөр ерөнхий прокурор болтлоо цойлж байхад нь дуугараагүй юм бэ? Яагаад өнөө алсын хараатай, мэргэшсэн тэр байтугай түмэн нүдтэй төрийн төлөөлөгч болсон эрхмүүд маань тэр хүнийг шаардлага хангахгүйг мэдсээр байж УИХ-аар батласан юм. Бүгд буруутай.

Харин материал үзэж байхнээ Д.Дорлигжавыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 05 сарын 10-ны өдрийн Е/17 тоот (Зөвшилцөх тухай) захирамжийн дагуу 2010 оны 5 сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүдийн 94,5% дэмжин улсын ерөнхий прокуророор сонгосноос бараг 2 жилийн дараа буюу 2012 оны 04 сарын 19-ний өдөр иргэн Э.Эрдэнэжамъян Үндсэн хуулийн цэцд “Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай” мэдэгдэл хүргүүлж байсан байх юм.

Тухайн үед иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийн дагуу цэц шийдвэр гаргалгүй нилээд удсан бөгөөд түүний мэдэгдэлд дурдагдсан “...хуульчийн мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй...” гэсэн үндэслэлийг арилгахын тулд ажлаа аваад хоёр жил болчихоод байсан Ерөнхий прокурордоо Сүхбаатар дүүргээс хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн баримт бүрдүүлээд иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн захирамжилж байж. Цэц нь өөрөө иргэний мэдэгдэлд хариу өгөх хуулийн хугацаагаа зөрчин байж ерөнхий прокуророо хамгаалсан түүх ийм ажгуу.

Д.Дорлигжавын нэрийг УИХ-д зөвшилцүүлэхээр оруулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамж ч Үндсэн хуулийг зөрчсөн байхад тэд хамгаалан үлдсэн. Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ч тэр УИХ-ын гишүүд ч энэнд анхаарал хандуулалгүй “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрсөн байгаа нь харамсалтай. УИХ-ын гурван гишүүн (Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Сүхбаатар) нар татгалзсан байгаа боловч протоколд * тэмдэг тавьсныг харахад санал хураах үеэр чуулганы танхимд байгаагүйгээс товчлуур дарагдаагүй бололтой.

Үндсэн хууль зөрчин сонгогдсон прокурор “хүчийг аван” олон ч компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг дарамтлан мөнгө авч өнөөх “шударга бусын хонгил”-оороо чирсэн байж болзошгүй тул өнөөдөр АТГ-аар шалгуулж байна. Тухайн үед нь Хууль зүйн байнгын хорооны эрхэм хуульч гишүүд, УИХ-ын ядаж ганц гишүүн эсэргүүцэн хууль ёсоо шааардсан бол, хоёр жилийн дараа ч хамаагүй Үндсэн хуулийн цэц шударга ажиллаад түүнийг эгүүлэн татсан бол гэж бодогдоно.

Өнөөдөр “60 тэрбум”-ын толгойлогч байсныг нь мэдсээр байж намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан М.Энхболдыгоо огцор гээд намынхан нь жагсаж байгаа нь агаар нэгэн бусуу?

Сануулахад анх “60 тэрбум”-ын бичлэгийг ч Э.Эрдэнжамъян анх дэлгэж байсан юм.

Г.Ариунчулуун



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.139Зочин   • 2 сарын 14. 19 цаг 33 минут

Эрдэнэжамъяанг ерөнхий прокуророор томилох хэрэгтэй дээ

64.119.19.139Зочин   • 2 сарын 14. 19 цаг 31 минут

одоо тэр үед хуурамч материал бүрдүүлсэн сүхбаатар дүүргийн нөхдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой биш үү, тэр үед одоогийнерөнхий шүүгч гээд бгаа зоригт сүхбаатар шүүхийн дарга байсан биздээ үгүй юу энэ хэргээр нь эрүү үүсгээж

202.21.97.242гийчин   • 1 сарын 31. 10 цаг 12 минут

Элбэгдорж тэргүүтэй манан бүлэглэл Дорлигжавыг луйврын аргаар малын эмчийг ерөнхий прокурор болгожээ. УИХ-ын гишүүд, үндсэн хуулийн цэц ч гэсэн төрийн бүх шатанд луйварчид сууж бузар булхайгаа дарах зорилгоор малын эмчийг ер.прокурор болгожээ

172.58.224.24Elbegdorjiig shuu!   • 1 сарын 28. 2 цаг 19 минут

Medseer baij prokuroroor tomilson Elbegdorjiig bas shuuhed ogoh heregtei!

202.9.42.160 Эрс шинэчлгчид эндээс эхэл   • 1 сарын 23. 19 цаг 16 минут

Дипломат албаны өвчүүхэн ч мэдлэггүй атлаа МАН-ын даргын цүнх барьж пялдага хийж явж Элчин сайдаар Хятад, Орос. болгар мэт явж 3 жил эргүүтэж ирчихэд сразу маиёор гэгчээр шууд Элчин садлэгйд цол Энхбаяр,Элбэгдорж нарынхаа бугсийг мөлчиитэл долоож байж авчихсан олон олиггүй га мр ичих ч үгүй Гад яамны ахмадуудын цугларалт, Элчин сайдын клубаар гүйлдэж олны онигоо болж явах юм. Цэргийн алба хаагүй генералууд шиг дипломатын тэг мэдлэгтэй энэ пялдагуудаас элчин цолыг нь хурааж эрс шинэчлэл хийгээрэй.40 жил ГХЯ-нд бүх албыг хашсан диплломатууд

66.181.178.186зочин   • 1 сарын 21. 22 цаг 23 минут

Хугацаат цэргийн алба хаагаагүй генералуудын цолыг хураах цаг болсон доо. Жирийн байлдагчийн жагсаалын дүрмийг мэдэхгүй, эх орноо хамгаалах цэргийн тангараг өргөөгүй генерал цөөнгүй бий шүү.

175.38.112.73zochin   • 1 сарын 19. 10 цаг 53 минут

Hovdiin Huduu aj ahuin tehnikum tugsuj baisniig ni medne

182.160.32.120ondor nastan   • 1 сарын 19. 10 цаг 50 минут

dahiad gereld garga.

112.72.8.250ssasa   • 1 сарын 16. 17 цаг 34 минут

bolij vz

49.0.184.30АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ   • 1 сарын 16. 9 цаг 47 минут

АЛИВАА ЮМ ЦАГ ХУГАЦААТАЙ, ШУДАРГА ШААРДЛАГА ШУДАРГА ОРЧИНД Л ХЭРЭГЖИНЭ, ТЭР ЦАГ ӨНӨӨДӨР АЙСУУ, АМЖИЛТ,,, ЦАГ ХУГАЦАА Ч БҮХНИЙ ШАЛГАВАР Ш ДЭЭ,

66.181.160.67Зочин   • 1 сарын 15. 20 цаг 03 минут

SONGOSON HOINOO TEMTSEJ YAVAHAAR ZOB SONGOLTOO HIIJ SURTSGAAY HUNII BOLOVSROL UDMIIG NI HARJ SONGOY

66.181.160.67Зочин   • 1 сарын 15. 20 цаг 02 минут

ODOO BAIGAA BOLON OMNO NI GISHUUN BAISAN HUMUUSIIG DAHIN SONGOHOO BOLIYOO TUMEN OLOON

139.5.216.108зочин   • 1 сарын 15. 19 цаг 32 минут

Нөгөө мундаг хуульч Нямдорж хамынхнаа гуйж Ээбийг хатгасаар болгосон гэдэг. Тэр хуулийн А ч байхгүй малын бага эмч найздаа орондоо хичээл зааж байсан тул их мундаг хуульч болсон гэж бүлтрэх байх даа. Эсвэл түрээсийн байрны төлбөрөө түүнд хичээл зааж төлүүлсэн гэх байх

165.225.116.100Зочин   • 1 сарын 15. 18 цаг 25 минут

SHAANA BIZ. YAVJ DARGIINHAA BUGSIIG DOLOONGOO UIL SDA MINI

203.91.118.180Зочин   • 1 сарын 15. 15 цаг 31 минут

muu batgana

112.72.11.105зочин   • 1 сарын 14. 21 цаг 54 минут

Батгана суусан газар баастай Баяд явсан газар балагтай гэж " МТ" -ны 100 эрхэмд орсон нэгэн эрхэм хэлж байсан удаатай Сонсход таатай үг бишээ. Нутаг усныхаа нэр хүндийг бодоосой билээ?

202.179.25.40иргэн   • 1 сарын 14. 11 цаг 29 минут

Монголын ард түмэн хагас зуун жил төр барьж байсан хүнээс маршил цолыг нь нэг өдөр юуч болоогүй юм шиг хураагаад авсан түүх бий.Харин цэрэгтч явж үзээгүй энэ хүнээс өндөр цол хэргэмийг нь яагаад хурааж авахгүй байгаа юм бэ?Шудрага ёс хаана байна монголчууд аа

202.21.103.82Зочин   • 1 сарын 12. 15 цаг 51 минут

НЯНГАРЫН АМЬД ЖИШЭЭ

182.160.33.28ondor nastan   • 1 сарын 12. 12 цаг 38 минут

bid martdag yum bna. demjij bna.gereld ilchlegdeg.

202.179.26.110зочин   • 1 сарын 11. 18 цаг 35 минут

Хийсэн хэрэгт нь хуулийн дагуу арга хэмжээ авнаа гэдэгт шүүгч нартаа итгэж байгаа шүү..

202.9.43.168зочин   • 1 сарын 12. 11 цаг 52 минут

Ийм байхад яах болдоо.Дорлигжавын зөв болчиж мэдэх л байх.ХАРАМСАЛТАЙ.

66.181.179.139Zochin   • 1 сарын 11. 17 цаг 41 минут

Tultaln temtsehgui.zov l temtsej baijdee bayr hurgii

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN