Шинэ мэдээ

Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   1Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлжээ8 сар 8. 9:38   |   0Венесуэлийн улсын өрийн хэмжээг 160 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолжээ8 сар 7. 15:29   |   3

Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

/1-р сарын 18/  -  15 цаг 04 минут

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 17-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Уулзалтын  үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа. Тэрбээр “2019 он уул уурхайн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ач холбогдолтой жил байх болно гэж бид тооцон ажиллаж байна. Уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалт нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа чухал салбар. Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал байгааг онцлон хэлмээр байна” гэлээ.

Салбарын сайд мөн Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил амжилттай явагдаж байгааг дурдаад, үйлдвэрийн бүтээн байгууүлалтыг 2019 оны есдүгээр сараас эхлүүлэхээр шуурхайлан ажиллаж байгааг хэллээ. Мөн Геологийн салбарт энэ онд гео мэдээллийн сан болон газрын ховор элементийн төслийг боловсруулж батлуулах, уул уурхайн салбарт эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгааг хэлсэн юм.

2018 онд УУХҮЯ-ны Засаг дарга нартай хамтран ажилласан гэрээний биелэлт 84.2 хувьтай гарчээ.  Хамтран ажиллах гэрээний үнэлгээний дүгнэлтээс харахад Баянхонгор аймаг хамгийн өндөр буюу 92 хувийн үнэлгээтэй байгаа бол Дорнод аймаг хамгийн бага буюу 56.4 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Сайдын танилцуулгын дараа Засаг дарга нар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Улсын эдийн засгийг үүрч байгаа уул уурхайн салбарын үйл ажиллааг орон нутгийн удирдлагууд дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Гэхдээ эртнээс тахин шүтэж ирсэн тахилгатай газар, аялал жуулчлалын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй болохыг салбарын яамнаас мэдэгдсэн юм.

Ингээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 21 аймгийн онцлог тус бүрт зохицуулан бэлдсэн гэрээг Засаг дарга нартай  байгууллаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.16Зочин   • 3 сарын 2. 9 цаг 29 минут

turd andgai tagaraga uurguud bas geree hiine ene bol gajig muu abaad angi ulirah bolohoor shiljeed jbdag baisan

176.143.119.112Зочин   • 2 сарын 24. 17 цаг 01 минут

Ийм амьтан төрийн сайд болчихоор боловсрол гээч шороонд булагдахаас ч яахавдээ. Тэнэгүүд нь тэнгэрт гарч боловсрол мэдлэгтэйгүүд нь тэдний удирдлагад ждирдуулдаг улс зөвхөн монголд л байна шүү ёстой ой гутмаар юм.

112.72.11.104зочин   • 2 сарын 8. 14 цаг 00 минут

НУТГИЙГ НЬ ХАМТАРЧ УХАЖ ТӨНХӨӨД УУЛ УС , ГАЗАР ШОРООГ НЬ ГАДНЫХАНТАЙ ЗАСАГ ДАРГА НАРТАЙ НЬ ХУВААЖ ЦУСЛААД ДУУСГАНА ӨӨР ЯАДГИЙН БЭЭ

103.229.123.73Иргэн   • 1 сарын 22. 22 цаг 48 минут

Сумъяабазар харин ч юм сэдээд ажил хийгээд байгаа хүн шүү. Баялгийн сангийн талаар өмнөх сайд нар ийм хэмжээнд ярьж хөөцөлдөж байгаагүй. Харин тэр Загджав билүү шоучин нөхрийг яагаад өдий болтол орлогчоороо байлгаад байнаа? Миеэ яваад өгөхөөр зайлах болов уу? Маапаантай эр дээ, хувцас дүрнээс өөр юу байдаг бол тэр мөрийтэй тоглоомчид ккк

122.201.31.246даш   • 1 сарын 22. 17 цаг 56 минут

энэ улаанбаатарт бүгж, утаагаар хорлож буй айлуудыг аймаг, аймагт нь буцаах гэрээ байгуулаачээ малууд аа.өөр ямарч гэрээ хэрэггүй.

103.57.93.240ах   • 1 сарын 19. 16 цаг 45 минут

засаг дарга нар гэрээ байгуулах нь буруу. нутгийг чинь ухах гэж байхад бүү найр тавь.

198.44.212.248Шал хэрэггүй   • 1 сарын 18. 23 цаг 30 минут

Хэнд ч хэрэггүй ийм шоу зохиогоод хэрэггүй дээ. Ажлын журмаар, хуулийн хүрээнд л хийгээд яваач. Ийм гэрээ байгуулах, энийгээ ажил хийж байна гэж шоудах шаардлагагүй

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN