Шинэ мэдээ

АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад БНСУ тусална2 сар 16. 12:27   |   0Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 12:16   |   0Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:44   |   1“Amazon” компани Нью-Йоркт төв байр барих төлөвлөгөөгөө цуцалжээ2 сар 15. 13:21   |   0Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг онгоцны үйлдвэрлэлийг зогсооно2 сар 15. 10:01   |   0Кристин Лагард: Хөгжил буурай орнууд зөвлөх үйлчилгээнээс татгалзах хэрэгтэй2 сар 15. 9:33   |   2Холбооны мөрдөх товчоо цуврал алуурчны зурсан зургуудыг нийтэлжээ2 сар 15. 9:30   |   1ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг цуцлах нөхцөлийг мэдэгдэв2 сар 14. 12:55   |   1БНХАУ-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе эхэллээ2 сар 14. 12:12   |   0Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01   |   0БНСУ-ын эмэгтэйчүүд спортоор идэвхтэй хичээллэдэг болжээ2 сар 14. 9:47   |   1Канадын нийслэл хотод их хэмжээний цас орж эхэлжээ2 сар 14. 9:44   |   0Жагсагчид Н.Мадурог огцрохыг шаардсаар байна2 сар 13. 12:13   |   0Терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Туркт олон хүнийг баривчилжээ2 сар 13. 11:36   |   2Гялгар уутны хэрэглээг хориглосон нь бизнесийн шинэ боломжийг бий болгоно2 сар 13. 9:43   |   0Их Британийн эдийн засгийн өсөлт суларчээ2 сар 12. 13:30   |   0Венесуэлийн эрх баригчид Х.Гуайдогийн хөрөнгийг шалгаж эхэлжээ2 сар 12. 11:18   |   0"Сэлэнгэ-2019" сургуулилт Монголын нутаг дэвсгэрт болно2 сар 12. 9:24   |   5Сенатч Клобушар 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийджээ2 сар 12. 9:24   |   0Их Британийн кино наадмаас "The Favourite" кино хамгийн олон шагнал хүртжээ2 сар 11. 13:35   |   1Сенатч Элизабет Уоррен Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө2 сар 11. 10:37   |   1Ким-Трампын хоёр дахь уулзалт Ханойд болно2 сар 11. 9:23   |   0Азтай байхыг ерөөж 30 метр урт сүши хийжээ2 сар 11. 9:15   |   1Ким Жөн Ун 20 гаруй орны удирдагчид сарны тооллын шинэ жилийн баярын мэнд хүргэжээ2 сар 11. 9:12   |   4Иран улс шинэ далавчит пуужин танилцуулав2 сар 4. 11:17   |   0Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 хувийг цахим орчинд өнгөрүүлдэг2 сар 4. 10:11   |   0Мадуро: Сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн2 сар 4. 9:57   |   1Н.Мадуро огцрох цаг нь болсон гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч хэлжээ2 сар 2. 11:36   |   2БНХАУ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авч байна2 сар 2. 10:17   |   0Их Британийн автомашин үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ2 сар 1. 13:40   |   0

УИХ-ын дарга М.Энхболд: Бүх бурууг нэг хүнд тохож байгаа нь туйлын шударга бус байна

/1-р сарын 29/  -  12 цаг 50 минут

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр үг хэллээ.

Тэрбээр, “2016 оны 6 сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 49 хувийг хувьчилсан тухай олон нийтэд мэдээлсэн. Яг энэ өдөр сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байсан бөгөөд би тухайн үеийн МАН-ын дарга, МАН-ын сонгуулийн төв штабын даргаар ажиллаж байсан хүний хувьд хувьчлал хуулийн дагуу явагдсан эсэхийг хэрэв УИХ-д олонх болвол шалгана гэдгээ илэрхийлсэн.

Дараа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласны дараа энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гаргахыг би өөрөө дэмжиж кноп дарж байсан.

Зарим нэг гишүүд уг тогтоол дээр үг үсгийн засвар хийх гэж хэсэг бүлэг хүмүүс асар их ажиллаж байсан гэж буруу ташаа мэдээлэл өгч байгаа.

Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч ярьж байсан хамаагүй мэтээр төрийн албан тушаалтнууд хандаж болохгүй гэж бодож байна.

УИХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Засгийн газар ажилласан ч тогтоол хэрэгжихгүй байгаа болохоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би өөрөө санаачилж 49 хувийн хувьчлал, 51 хувийн өр зээлийн асуудлыг шалгах ёстой гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй байгаа шалтгаанаа гаргасан шийдвэрийг нь захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгоод байна гэж тайлбарлаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ Засгийн газрын байгууллагуудынхаа гаргасан шийдвэрүүдийг хамгаалах түүний үнэн зөвийг тогтоолгох талаар Засгийн газар ажиллахгүй байгаа юм байна. Үүнийг Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан нэг эрхэм 10 хоногийн өмнө “намайг тэр шүүх хуралд очихыг манай сайд зөвшөөрөөгүй” гэж олон нийтэд мэдээлсэн.  

Мөн Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдаж байгаа тухай яриа гарсан. Энэ асуудлыг надтай холбож тэр ч бүү хэл энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулж байгаа гэсэн буруу ташаа ойлголт өгч байна.  Шөнө оройн цагаар 49 хувийн хүмүүс манай гэрт очиж уулзсан гэх мэт ор үндэсгүй зүйлийг ярьж байна.

Болж буй бүх үйл явдлуудын хар борыг нь нэг хүн дээр тохож, нэг хүнийг буруутгаж гүтгэж байгаа нь туйлын шударга бус зарчимгүй асуудал гэж үзэж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.106zochin   • 2 сарын 13. 17 цаг 30 минут

hyalaaj doliichihood yu buvtnaad bnaa Odoo ungursun za

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN