Шинэ мэдээ

В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна4 сар 20. 12:37   |   0Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 12:17   |   0БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 14:28   |   0Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 14:26   |   0Олимпын наадмын эхний тасалбарыг ирэх сард худалдана4 сар 19. 10:29   |   0Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна4 сар 19. 10:22   |   0"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 17:14   |   0МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 17:01   |   0УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 15:59   |   0Худалдааны гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хянах талаар тохиролцов4 сар 11. 15:52   |   0“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ4 сар 11. 13:55   |   0Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү4 сар 11. 12:06   |   1Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ4 сар 11. 10:49   |   0Хана барихад 1 тэрбум орчим ам.долларыг зарцуулах гэрээ байгуулжээ4 сар 11. 10:49   |   0Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ4 сар 10. 13:38   |   1"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 13:08   |   0Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ4 сар 10. 11:48   |   0Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна4 сар 10. 10:33   |   3АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна4 сар 10. 10:27   |   2Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа4 сар 9. 18:50   |   0Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно4 сар 9. 16:36   |   0Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана4 сар 9. 15:13   |   0Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ4 сар 9. 12:32   |   1ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй4 сар 9. 12:30   |   2Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна4 сар 9. 12:05   |   1БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна4 сар 9. 10:59   |   0АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ4 сар 8. 14:43   |   0АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д4 сар 8. 11:36   |   0Д.Ганзоригийг харлуулах тактик4 сар 8. 11:34   |   0К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй4 сар 8. 10:38   |   0

Ерөнхий сайд яагаад Г.Занданшатарыг сонгов

/1-р сарын 31/  -  20 цаг 02 минут

Өвлийн эхэн сараар "буцалж" эхэлсэн улс төр одоо л нэг юм учраа олох  гэж байгаа бололтой.  Ард түмэн ч үүнийг хүсч, шударга ёсыг өдөр шөнөгүй нэхсээр үнэндээ туйлдах нь.

Тодруулбал, УИХ-ын даргыг огцруулах хүсэлтээ албан ёсны болгож хуулиндаа тусгаж байгаад хэл ам дагуулж, талцал хуваагдал болсон асуудлыг эцэслэсэн.

Тэгвэл шинэ цагаан сараар өмнө УИХ-ын даргыг томилж, хууль тогтоох дээд байгууллагыг "эзэнтэй" болгох гэж байх шиг байна. Тодруулбал, УИХ-ын даргын суудалд горилогчид олон байсан ч өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийнхөн намын дарга, Ерөнхий сайдынхаа оруулсан саналын дагуу УИХ-ын шинэ даргаар Г.Занданшатарыг томилохоор 100 хувийн саналаар санаа шулуудаад байна.

Дээр хэлсэнчлэн горилогчид түм бумаараа байсан. Харин эдгээрээс хамгийн нүдээ олсон томилгоог л хийх нь чухал байв. Тийм үүрэг МАН-ын даргад байлаа. Ард түмэн ч үүнийг хүсч, хүлээж байна. Тэгвэл улс төрд өөрийн гэсэн түүх, замналыг бүтээсэн туршлагатай бол туршлагатай. Мэдлэг боловсролтой бол мэдлэгтэй, бусдыг бодвол хаа хамаагүй холбирч давхиад байдаггүй гэдэг үндсэн шалгаруудыг гол болгож Ерөнхий сайд өөрийн танхимын "гал тогоог" хариуцаж ирсэн хүнээ сонгосон гэдгээ хэлсэн.

Нээрээ ч асуудал оволзож, ард түмэн шударга ёсыг хүсэн хүлээж суугаа энэ цаг дор Монгол төрийг юу юугүй самраад хаячих хүн УИХ-ын "толгойд" гаргаад дэмий. Тэр ч утгаараа Г.Занданшатар сайдыг Ерөнхий сайд болон МАН-ын Удирдах зөвлөлийнхөн сонгосон, дэмжсэн хэрэг.

Одоо харин түмэн хэсэгт үсчиж, толгой бие нь хоёр салчихаад байгаа УИХ дахь МАН-ын гишүүдийн эв нэгдэл болон үйл ажиллагааных нь үнэлгээ нь шалдаа буйгаад буй хууль тогтоох дээд байгууллагыг "журманд" нь оруулж, ард түмнийхээ хууль тогтоох дээд байгууллагад итгэх итгэлийг л буцаан авч ирэх хүндхэн ажлыг гүйцэтгэнэ. Ингэхийн тулд хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байх хэрэгтэй. Магадгүй зарим тохиолдолд өөрийнхөө үзэл бодлоос ч зөрсөн шийдвэрийг улс орон, төр засгийнхаа төлөө гарах л болов уу. Ер нь бол энэ цаг үед УИХ-ын дарга болохыг нэг их хүсээд байх юм биш л дээ. Ихээхэн зорилготой, зоригтой ажиллаж байж л үр дүнд нь хүрэх юм.

Харин үүнийг биелүүлэхэд арай дөхөм гэж хэлж болох өндөр боловсролтой, гурван ч удаа төрд ажилласан туршлагатай, хоёр ч удаа төрийн сайд байгаад үзчихсэн юм үзэж нүд тайлсан хүнд хууль тогтоох дээд байгууллагын "жолоог" атгуулаад үзэх нь зөв болов уу. Ядаж намын даргынхаа өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн эгнээнд яваа учраас хэл амаа ололцохоос эхлээд л төр хоёр тийшээ харж "давхихгүй" л болов уу. Тийм ч учраас Ерөнхий сайд түүнд итгэл үзүүлсэн биз ээ.

 

УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАРЫН CV

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” 
ГАДААД ХЭЛ
  • Англи, Орос


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.38танидаг хүн   • 2 сарын 14. 8 цаг 51 минут

за за АНГЛИ ч юу л бол

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN