Шинэ мэдээ

Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 17:24   |   0C CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ5 сар 10. 16:48   |   2Шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэв5 сар 10. 16:26   |   2АШУҮИС-ийн оюутнууд ОУ-ын мэс заслын олимпиадын хүндэт цомын эзэн боллоо5 сар 10. 11:35   |   0

БНАСАУ-тай хийсэн яриа хэлэлцээгээр бид хүссэндээ хүрч чадсангүй

/3-р сарын 1/  -  9 цаг 31 минут

БНАСАУ-тай хийсэн яриа хэлэлцээгээр бид хүссэндээ хүрч чадсангүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  

“Өмнө нь Сингапурт болсон уулзалтын үеэр тохиролцсоны дагуу хоёр улс томоохон алхам хийсэн. Хоёр улсын удирдагчид ахиц дэвшилд хүрснийг эерэгээр үнэлж байгаа хэдий ч илүү том амжилтанд хүрч чадсангүй. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын шаардлагыг биелүүлэхэд бэлэн биш байсан. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг хоёр улс үргэлжлүүлсээр байх болно” гэж тэрбээр хариулжээ.

Йонбен дахь цөмийн объектуудыг устгаж байгаагийнхаа хариуд бүх хориг арга хэмжээг цуцлах тухай БНАСАУ-ын эрх баригчдын хүсэлтэд тэрбээр тайлбар өгөхдөө, “Энэ нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг устгахад хангалттай биш учир манай улс хэлэлцээр хийгээгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.

“СNN” агентлагийн мэдээлснээр, хоёр улсын дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр М.Помпео мэдэгдэхдээ, “Бидэнд утга учиртай санагдах ойлголтыг БНАСАУ-аас авч чадаагүй. Биднийг ойлгож, хүлээн авна гэж Ким Жөн Ун найдаж байсан бололтой. Гэсэн хэдий ч бид түүнээс илүү ихийг хүссэн. Тэрбээр үүнд бэлтгэлгүй байсан хэдий ч миний итгэл найдвар дуусаагүй. Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн ажилласаар байх тул Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гэсэн дэлхийн дахины хүслийг гүйцэлдүүлж, Америкийн ард иргэд хийгээд дэлхий дахинд учрах аюулыг зогсоох зорилтдоо хүрэх болно” гэжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN