Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 16 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 7 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 14 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй

/3-р сарын 19/  -  16 цаг 20 минут

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн үед хоёр ч удаа оролцож, хоёуланд нь "ХХБ-ны хувьчлалтай М.Энхболд холбоотой" гэх агуулгатай баримтыг ярьсан билээ. Энэ асуудлаар бид УИХ-ын дарга асан М.Энхболдоос тодрууллаа

-Таныг ХХБ-ны хувьчлалд нөлөө үзүүлсэн. Н.Энхбаяр даргад хувь амалсан гэх мэтээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ дурдсан. Таны байр суурийг сонсоё?

-Би тэр ярилцлагыг үзсэн. Улсын Ерөнхийлөгч байсан хүн тийм ор үндэсгүй, баримтгүй, гүтгэлэгийн шинжтэй зүйл ярьсанд би үнэхээр харамсаж байна. Унасан дээр нь түлхээд авъя гэдэг шиг байдал гаргаж байгаад харамсаж байна. Энэ хүн УИХ-ын даргын албан тушаалыг өгчихсөн учраас муу муухай бүхнийг надад тохох гэсэн бололтой. Үнэн юм үнэнээрээ сайхан. 

ХХБ-ны хувьчлалыг намайг Ерөнхий сайд байх үедээ оруулж, Засгийн газар дэмжсэн мэтээр ярьсан. Үнэн хэрэг дээрээ ХХБ-ны хувьчлалыг Н.Энхбаяр дарга өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувьчилсан. Улсын төсвийн өмнө ямархуу хэмжээний үүрэг хүлээдэг байсан банкыг яаж үнэлж, яаж хувьчилж байсан зэрэг нь анхаарал татсан асуудал болж байлаа шүү дээ.

Гадаадын компаниас худалдаж авсаныг нь намайг дэмжсэн, оролцсон, ар талд нь байгаа мэтээр ярьж байна лээ. Энэ зүйлийг өчигдөр ч ярьсан юм биш. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт тиймэрхүү зүйл ярьсан. ХХБ-ны хувийг надад М.Энхболд санал болгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж байна лээ. Хэзээ ч бидний дунд тийм зүйл болоогүй.

Би УИХ-ын гишүүнийхээ хувиар мэдэгдэл гаргасан. Гүтгэлэгээ засаж залруулахыг хүсье гэж Н.Энхбаяр даргад хандаж мэдэгдэлээ гаргасан ч өчигдөр дахин тийм зүйл ярьсан.

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудалд намайг бас оролцсон мэтээр ярьсан. Тэр үед би сөрөг хүчний намын даргаар ажиллаж байсан. Эрх барьж байсан намын л хийсэн хэрэг шүү дээ. Харин ч Н.Энхбаяр даргын удирдаж байгаа нам хамтарсан засаг барьж байх үедээ оролцоотой байсан.

Энэ асуудлыг би өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан.  2016 оны зургаан сарын 28-ны өдрийн сонгуулийн санал хураалтын өмнө "Хэрвээ бид сонгуульд олонхи болох юм бол Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг нягталж шалгаж үзнэ" гэж мэдэгдэж байсан.

УИХ-ын дарга болсоныхоо дараа холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Байнгын хороон дээр ярьж, УИХ-ын тогтоол гаргаж, байгуулсан ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг дэмжиж гаргасан гэх мэт. УИХ-ын дэд даргаар ахуулсан ажлын хэсгийг хүртэл гаргаж ажиллуулсан шүү дээ.

Хууль хяналтын байгууллага энийг шалгаж байгаа. Үнэн зөв нь тогтогдох биз ээ. 

-Одоо үүсч байгаа процесс дээр та ямар байр суурьтай байна вэ. Зарим хүмүүсийг хорьж, шалгаж, тавьж байна?

-Хууль хяналтын байгууллага шалгах зүйлээ шалгах ёстой. Үнэн зөв нь тогтоогдох байх. Миний хувьд нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандах бодолтой байна. 

Эх сурвалж: Livetv.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.169.162мргэн   • 5 сарын 13. 11 цаг 03 минут

М,Энхболд хуулийн байгуулгад хандаж магадгүй гэнээ,гүтгүүлсэн хүн ингэж ярихуу ,оролцсон болоод гөлөлзөөд байнаа даа

182.160.39.186Зочин   • 4 сарын 20. 20 цаг 34 минут

Энхбаяр дандаа худлаа ярина. Тэгээд одоо дахин нэр дэвшиж ямар бантан хутгах бодож байгаа бол доо.Энхбаярыг дэмжигчид ухаараач.

202.179.24.147Зочин   • 4 сарын 8. 16 цаг 08 минут

Энхбаяр,,,,,,,,,,,,,,,шорон,,,,,,,,,шорон,,,,,,,,,шорон,,,,,,,,,,,,,,,,,,

202.179.24.147Зочин   • 4 сарын 8. 16 цаг 06 минут

Авилгийн загалмайлсан эцэг Н Энхбаяр дандаа худалаа хэлж хүн гүтгэхээ болиоч ээ,шударга бусын хонгилыг үүсгэсэн хүн нь өөрөө шүү,ард түмэн ийм хүнийг гишүүн болгохгүй харж л байгаарай,,,

183.177.100.210Зочин   • 4 сарын 7. 12 цаг 44 минут

хогийн бичээчид харин цөөрөө юу дөө Энхболд дарга минь ээ

202.179.27.241ZOCHIN   • 4 сарын 6. 13 цаг 03 минут

Miegombin Enh boldoo chamaig mania mongolin ard tumen uzehee bolijee odoo duugai amaa humhiad duugai chuulganaa duusaad nutag ruugaa yav

202.9.45.87Zochin   • 3 сарын 28. 19 цаг 44 минут

Enhbold oo chi hogiin gar shuu dee

59.153.113.78Зочин   • 3 сарын 21. 23 цаг 27 минут

Элбэгдорж, Ми Энхболд хоёрын гал үлээх, газар гишгэх хоёроос бусад нь худал шүү дээ.

59.153.113.78Зочин   • 3 сарын 21. 23 цаг 26 минут

Энхбаярт өс санаагүй юм бол юунд Элбэгдорж, Баяр хоёртой хамтарч түүнийгээ шоронд хийж, сонгогдох эрхэнд нь удаа дараалан халдаж байсан бэ? Аман дээрээ худал үг хэлж ачир дээрээ хор найруулж цутгадаг хятад зан энэ хүний цусанд байн бус уу.

122.201.21.51Зочин   • 3 сарын 20. 22 цаг 58 минут

2012-2016 оны хооронд АН-тай МАН ч бас хамтран засаг барьсан ш дээ. Сангийн Сайдаар МАН-ын Эрдэнэбат, Зам тээврийн Сайдаар МАН-ын Төмөрхүү 2014-2015 онд ажилласан шүү дээ та нар бултах хэрэггүй нэг жил хамт ажилласан түүх түүхээрээ байх ёстой

202.5.194.26зочин   • 3 сарын 20. 19 цаг 54 минут

Энэ хүний яриа ортой байх аа. Манайхны нэлээд нь "сайн явахад садан олон, саар явахад дайсан олон" гэгчээр л байдаг даа.

64.119.16.156nam tsohi   • 3 сарын 20. 18 цаг 18 минут

odoo naad muu uls turiin uhdel Enkhbayrtaigaa ysaa tsaital uzelts.banknii huvi ugie gehed Enkhbayr tatgalzah hun mun uu?

203.91.117.8 zorig   • 3 сарын 19. 19 цаг 18 минут

huts enliilj bayan ahaa nadad tuslaach

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN