Шинэ мэдээ

В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна4 сар 20. 12:37   |   0Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 12:17   |   0БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 14:28   |   0Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 14:26   |   0Олимпын наадмын эхний тасалбарыг ирэх сард худалдана4 сар 19. 10:29   |   0Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна4 сар 19. 10:22   |   0"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 17:14   |   0МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 17:01   |   0УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 15:59   |   0Худалдааны гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хянах талаар тохиролцов4 сар 11. 15:52   |   0“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ4 сар 11. 13:55   |   0Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү4 сар 11. 12:06   |   1Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ4 сар 11. 10:49   |   0Хана барихад 1 тэрбум орчим ам.долларыг зарцуулах гэрээ байгуулжээ4 сар 11. 10:49   |   0Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ4 сар 10. 13:38   |   1"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 13:08   |   0Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ4 сар 10. 11:48   |   0Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна4 сар 10. 10:33   |   3АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна4 сар 10. 10:27   |   2Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа4 сар 9. 18:50   |   0Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно4 сар 9. 16:36   |   0Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана4 сар 9. 15:13   |   0Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ4 сар 9. 12:32   |   1ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй4 сар 9. 12:30   |   2Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна4 сар 9. 12:05   |   1БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна4 сар 9. 10:59   |   0АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ4 сар 8. 14:43   |   0АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д4 сар 8. 11:36   |   0Д.Ганзоригийг харлуулах тактик4 сар 8. 11:34   |   0К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй4 сар 8. 10:38   |   0

Х.Бат-Ялалт: Талийгаач С.Зориг 2 дох удаагаа нийгмийн шинэчлэлийг эхлүүллээ

/3-р сарын 29/  -  13 цаг 51 минут

Сүүлийн үед Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын удирдлага, алба хаагчдын сахилга бат, мэргэжлийн ур чадвар, хариуцлагын талаар болон эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ярилцлаа. Х.Бат-Ялалт нь 2006 оноос Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг үүсгэн байгуулж шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаатай үйл ажиллагааг шүүмжилж, тэмцэж ирснийг манай уншигчид мэдэж байгаа бизээ.

- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе?

- Баярлалаа. Таньд болон танай уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргэе.

- За танаас маш олон асуулт асуумаар байдаг. Богинохон хугацаанд маш их үйл явдал болж өнгөрлөө. Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

- Их олон үйл явдал болж өнгөрөөд байгаа юм шиг боловч ерөнхийдөө нэг л нөхцөл байдал олон давтагдаад байна шүү дээ. Улс төрийн нам нэртэй гэмт бүлэглэлүүд сонгууль луйвардаж төрийн эрх мэдэл авч УИХ байгуулдаг. Тэгээд УИХ нь засгийн газраа байгуулж төрийн албаны дарга удирдлагуудаа томилдог. Эрх мэдэлтнүүд нь хуйвалддаг. Хулгайлдаг. Эрх мэдэлгүй хэсэг нь илчилдэг, огцруулдаг. Энэ үйл явдлын давтагдах зай нь л ойртоод байгаа юм. 4 жилд 1 удаа зөвхөн сонгуулиар л нэгнийхээ хулгай луйврыг илчилдэг байсан бол одоо 2 жил тутамдаа нам доторх эсвэл нам дамнасан гэмт бүлэглэлүүд төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлддэг болжээ. Ганцхан өгүүлбэрээр хэлбэл төрийн эрх мэдлийг авахын төлөөх тэмцэл өрнөж байна. Мэдээж тэмцэл гэдэг үгийг хэлж байгаа болохоор 2 буюу түүнээс дээш бүлэглэлүүд өөр хоорондоо тэмцэлдэж үхэх, сэхэхээ үзэлцэж байна. Энэ бүлэглэлүүдийг МАН, АН, МАНАН гэж нэрлэж болно. Нэг талаас нь харахаар улс төрийн нам гэж харагдаж байгаа боловч нөгөө талаасаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд байгаа юм л даа. Бүлэглэлүүд ээлжилж төрийн эрхийг барьж улс орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг устгаж, завшиж, үрэгдүүлж байна. Эрх баригчид нь хагартлаа баяжаад л, ард иргэд нь амиа хорлотлоо ядууралд автсан нэг иймэрхүү л байдалтай болчихлоо. Үүнийг миний бие 15, 6 жилийн өмнөөс л хэлж ярьж явна даа. Одоо нийгэм ямар болчихоод байгааг ярихаас илүүтэй яагаад ийм болчихсон юм бэ? Хэрвээ манай нийгэм өвчилчихсөн юм бол хэдийнээс өвчилсөн юм бэ гэдэг асуултуудад зөв хариулт олж байж бид нийгмээ эрүүлжүүлж эмчлэх тухай ярина л даа. Энэ бүхний шалтгаан ердөө л хараа, хяналтгүй төсвийн хөрөнгө мөнгө шүү дээ. 1990 онд АИХ-аас Ардын Хянан Шалгах Хороо гэдэг байгууллагыг татан буулгаад, 1992 рны Үндсэн хуулиараа Шүүх бүрэлдэхүүнд тохиолдлын байдлаар ордог байсан Ардын төлөөлөгчдийг шүүх бүрэлдэхүүнээс хассанаар л өнөөгийн энэ гажиг, гэмт бүлэглэлээр удирдуулдаг нийгэм үүссэн юм л даа. Тэгэхээр бид тогтолцоогоо засч ирээдүйд өнөөдрийнх шиг завхрал хямрал гарах нүх цоорхой бүхнийг бөглөх хэрэгтэй байгаа юм. Та бүхэн сайн ажиглавал зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд эрх мэдэлтэн албан тушаалаасаа огцрохоос өөр шийтгэл, хариуцлага хүлээхгүй байгааг анзаарч болно.

- Монгол улсын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг манай хууль хүчний байгууллагыхан илрүүлж Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг буруутган Монгол улсын шүүхээр шийтгэж нэр бүхий этгээдүүд ял эдэлж байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс дээр хүмүүс хилсээр яллагдсан хэмээн үзэж ар гэрээс нь уучлал хүсч улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ л дээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

- Юуны өмнө С.Зориг агсан маань үнэхээр амьддаа ч, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч нийгмийн нэрт зүтгэлтэн хэвээрээ байгаа юм байнаа гэх бодол төрж байна. Гэмт бүлэглэлүүд өөрсдийнхээ шунал хүслийг гүйцэлдүүлэхдээ хүний амь насыг ч хохироохоос буцахгүй араатнууд гэдгийг харуулаад бурханы орондоо заларсан бол төрийн эрх мэдлийг ашиглаж гэм зэмгүй хүмүүсийг тамлаж, яргалж, эрүүдэн шүүж хэлмэгдүүлдэг нэн эртний арга барилаар гэмт хэрэгтэй тэмцдэг манай хууль, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алдаа, завхралыг мөн л өөрийнх нь амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан ажилтнуудын бусармаг үйлдлийг илрүүлээд өгчихлөө гэж харж байна. Эрдэнэт үйлдвэртэй манай албан тушаалтнууд бүгд нэр холбогддог. Талийгаач С.Зоригийн хэрэг ч Эрдэнэт үйлдвэртэй нэр холбогддог. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үйлдэл өнгөцхөн харахад их баатарлаг, шударга байгаа ч үнэн хэрэгтээ зөвхөн С.Зоригийн хэрэг буруу шийдэгдсэн гээд л мөн өмнө нь 5-н ч удаа хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа энэ хэрэгт олон арван хүмүүсийг нэр холбож эрүүдэн шүүж байсан олон баримт байдаг. Жишээлбэл Д.Энхбатыг Франц улсаас хулгайлуулж авчруулсан, тамласан, алсан тухай асуудал яригддаг. Ер нь бол эрүүдэн шүүлт хаа сайгүй байна. Үүнийг ч Хүний эрхийн Үндэсний комиссыхон хэллээ. Бид ч олон арван баримтууд дэлгэж байсныг санаж байгаа байхаа. Эрүүдэн шүүлт өнөөдрийг хүртэл амь бөхтэй байгаа талаар бид өнгөрсөн 13 жилийн хугацаанд эрх барьж байсан бүх хүмүүст л хэлдэг, бичдэг, ярьдаг байсан. Уржигдархан гэхэд л нэг залууг цагдаагийн байгууллага дээр гавтай хонуулахдаа цонхыг нь онгорхой хонуулж дааруулж гэсгээсэн байх жишээтэй. Тамхины галаар түлсэн, ганц худагт камер хэсүүлж зодуулдаг гээд л олон олон баримтууд байна. Хэрэг бүхэн дээр манай хууль зүйн сайд Ц.Нямдорж маань яг ингэж ажилладаг бол үнэхээр сайхан байна.

- Өнгөрдөг УИХ-ын ээлжит бус сонгуулиар 3 хуулинд нэмэлт орууллаа. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч зарлиг гаргаад өөрчилчихдөг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна?

- Монгол улсын төр тогтвортой, бодлоготой, тасралтгүй, үнэнч шударгаар ажиллах ёстой. Харамсалтай нь манай төр засаг үнэхээр тогтворгүй болчихлоо. Ээлжит бус УИХ-ын чимээ ч сонсогддог боллоо. УИХ-ын даргаа хүссэнээрээ өөрчилдөг ч боллоо. Нэг Их хурлын бүрэн эрхийн хугацаанд нэг салбарт 2-3 сайд, 2-оос доошүй засгийн газар ажилладаг боллоо. Одоо дээрээс нь нэмээд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо улс төрчид хүссэнээрээ солих боломжтой болчихлоо. Энэ тийм ч сайн зүйл биш. Хүнээ солихоосоо илүүтэй хүнээ хянадаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Тиймээс манай байгууллагаас Ард түмний хяналтын газар байгуулах тухай, Иргэний хяналтын багц хууль, сонгоод хаягддаг бус сонгоод хянадаг ард түмэн болохыг уриалан ажиллаж байна.

-  Сүүлчийн асуултыг танд үлдээе.

- Би маш товчхон ярилаа л даа. Ингэж ярих боломж ч олдохгүй юм дөө. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд эзэнтэй. Тэр эзэд нь нөгөөх гэмт бүлэглэлдээ хамаардаг. Ямар ч ажил хийсэн өөртөө ямар ашигтай болохыг хардаг болсон энэ цагт Монголчууддаа хандаж хэлэхэд эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүл өөртөө итгэлтэй амьдрахыг уриалмаар байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, эх орон ард түмнийхээ төлөө хийж байгаа тэмцлүүдийг ялгаж салгаж сурмаар байна л даа. Тэгэхгүй болохоор 4, 4 жилийн хугацаатай хууртсаар байгаад хэнд ч итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй ард түмэн бол хувирлаа шүү дээ. Цаг хугацаа бүхний шалгуур юм даа. 

- За таньд баярлалаа.

 Б.Ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.138Зочин   • 3 сарын 31. 12 цаг 54 минут

Тэгээд тэр гавтай хонуулсан залууд ямар тусламж үзүүлсэн юм бэ дээ. Энэ өөрөө ч тэр цагдаагийн албан хаагч хүүг дарамтлаад , амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гээ биз дээ.

103.57.94.56зочин   • 3 сарын 29. 20 цаг 48 минут

Ингэхэд хүнийг муулж,хүн муу хэлж явахаас өөр юу хийсэн нөхөр вэ.хүний эрхийн талаар үндэсний kомисст хэлэх н яаасан юм.их хурлын даргыг солихгүй,ҮАБЗ хуули санаачилж шүүх,проkурорыг өөрчилөөгүй бол чи юу хийх гэж чалчих уу.ингэж байж төр улсаа цэвэрлэж авах гарц ни энэ.энэ эргүү мал, махан толгой юугаа мэдэх вэ.дээ

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN