Шинэ мэдээ

Т.Мэй, В.Путин нарын уулзалтыг хийх боломжийг судалж байна54 минут 12 секундын өмнө   |   0БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ56 минут 1 секундын өмнө   |   0Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ6 сар 17. 11:28   |   1Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна6 сар 17. 10:37   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 10:30   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   8НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   2MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0

Гэрэлгүй, хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактерийг анх удаа ялган авчээ

/4-р сарын 4/  -  10 цаг 45 минут

 ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн микробиологчид дэлхийд анх удаа "Desulforudis audaxviator" гэдэг бактерийг /нян/ ялган авсан байна. Уг бактерийг илрүүлэхээр дэлхийн эрдэмтэд 10 орчим жилийн турш “ангуучилж” байгаа ажээ.

Томскийн эрдэмтэд уг бактерийг гүний уснаас ялган авсан байна. "Desulforudis audaxviator" гэдэг үгийг латин хэлнээс орчуулбал “зоригт аянчин” гэсэн утгатай аж.

Уг бичил биет нь гэрэл болон хүчилтөрөгч огт байхгүй орчинд энерги авч амьдардаг нь эрдэмтдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа юм. Энэ нь сансар огторгуйд, ялангуяа Ангараг гараг дээр амьдрал байх боломжтой гэдгийг онолын хувьд харуулж байгаа ажээ. Өмнө нь эрдэмтэд “гэрэлгүй, хүчилтөрөгчгүй орчинд фотосинтезийн урвал явагдахгүй учраас амьдрал байх ёсгүй” гэж үздэг байв.

Газрын гүнд ийм төрлийн бактери байдаг гэдэг нь 10 гаруй жилийн өмнө тодорхой болсон ба Америкийн эрдэмтэд 1.5-3 км-ийн гүнд орших Өмнөд Африкийн нэгэн алтны уурхайн усан дотроос уг бактерийн генийн ул мөрийг анх удаа илрүүлсэн байна. Тэдний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл "Science" сэтгүүлд нийтлэгдсэний дараа олон орны эрдэмтэд уг бактерийг “ангуучилж” эхэлжээ. Гэвч хэн ч түүнийг олж чадаагүй учраас “уг бактери маш ховор бөгөөд 1000 жилд нэг удаа задралд орж үрждэг” гэж үзэх болсон аж.

Томскийн эрдэмтэд Оросын ШУА-ийн Холбооны судалгааны төвийн ажилтнуудын хамт Томск мужийн хойд нутаг дахь нефтийн цооногуудаас авсан усны дээжнээс "Desulforudis audaxviator" бактерийн ул мөрийг илрүүлсэн байна. Хэсэг хугацааны дараа тэд бактерийг ялган авсан бөгөөд уг бактери нь 28 цаг тутамд буюу бараг өдөр бүр нэг удаа задралд ордог болохыг тогтоожээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.107.187.80Bacteria   • 4 сарын 4. 21 цаг 48 минут

Ayult uvchin uusgegch ilruultsen yum bish beez

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN