Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ2 цаг 52 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 31 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Д.Ганзоригийг харлуулах тактик

/4-р сарын 8/  -  11 цаг 34 минут

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс өнгөрсөн лхагва гаригт Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид   олонхийн саналаар нэр дэвшүүлсэн. Түүнтэй нэг өдөр Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшсэн Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намын бүлэг, байнгын хороо, чуулган гэсэн гурван “шатыг” дамжин Ерөнхий прокурор боллоо. Харин Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо таг чиг. Анхан шатны шүүхэд 15 жил, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр 6 жил ажилласан Д.Ганзоригт Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхи итгэл хүлээлгэж, хуульчид, иргэд ам сайтай байна.

Залуу юм гэх зарим хүн байгаа ч арав гаруйхан жилийн өмнө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 40 настай хүн томилогдож байсан түүх бий. Д.Ганзоригийг хуульчид болон олон нийт элдэвт нэр холбогдоогүй, шударга зөв хүн,эрүүгийн хэргийн толгой шүүгчдийн нэг гэж дүгнэж байна. Д.Ганзориг хэрхэн ажиллахыг зорьж буй талаараа ярилцлага өгч, гаргасан шийдвэрийнхээ ард нуугдахгүй, ил гарч зогсоно, хараат бусаар ажиллана гэдгээ ил тод мэдэгдсэн. Монголын ард түмний олонхи нь ийм л зөв бодолтой, зоригтой шударга шүүгч энэ цаг үед Дээд шүүхийг тэргүүлэх ёстой гэж харж байна.

Гэхдээ сүүлийн үед Д.Ганзоригийг Ерөнхийлөгч томилохгүй гэсэн бор шувуу нисэх боллоо. Үүнтэй зэрэгцэн нэгэн иргэн шүүгч Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилж болохгүй хэмээн хэвлэлийн хурал зарлав. Мөн Д.Ганзориг шүүгчийн талаар эвлүүлэг бүхий зурагтай хар пиарын материал явж байгааг ч зарим хэвлэлийнхэн ярьж байна. Шударга үнэний дэнс болсон шүүх байгууллагыг өөрийн хүнээр толгойлуулах сонирхолтой бүлэглэл Д.Ганзоригийг харлуулах тактик барьж байгаа гэнэ.

Д.Ганзориг хараат бусаар ажиллаж чадах учраас түүнээс айж байгаа бололтой. Ямар нэг том “но” олж чадаагүй болохоороо өмнөө түлхэхээр шийдсэн иргэн нь хувийн болон албаны асуудлаар юу ч юм ярьж, тэр нь Д.Ганзоригийг томилохоос Ерөнхийлөгч татгалзахад хүргэнэ гэж тооцож байгаа гэнэ. Уг нь хуульд зааснаар иргэний мэдээллийг үнэн гэдгийг нотолж байж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос татгалзах үндэслэл болох ёстой. Хэн нэгний, магадгүй 15 жил шүүгчээр ажиллахдаа шийдсэн олон мянган хэргийнх нь  аль нэг оролцогчийн гомдол яриагаар хөнгөн хуумгай байдлаар ийм том томилгоонд Ерөнхийлөгч татгалзахгүй байх аа. Таалахгүй байгаа зарим шударга бус хүмүүсээс бусад таныг сонгосон ард түмэн чинь Д.Ганзориг шүүгчид “найдаад” байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.73зочин   • 4 сарын 20. 19 цаг 45 минут

үнэхээр их хөрөнгөтэй бол ямар замаар олсныг шалгах хэрэгтэй дээ бүх насаараа шүүгч хийгээд өртэй гарч байгаа шүүгч нар байгаа гэдгийг мартаж болохгүй дээ

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN