Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 18 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 9 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 16 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна

/4-р сарын 9/  -  12 цаг 05 минут

“Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах, Зөрчлийн хуулийн "зөрчлийн" асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр МЖХЭХ ТББ-ынхан “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор цуглаан хийнэ. Энэ талаараа мэдээлэл хийхээр энд цуглалаа.

Монголын худалдааны салбарт 204 мянган хүн ажиллаж байна. Үүний 70 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд энэ салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байдаггүй. Ялангуяа дунд болон дундаас доош хүчин чадалтай жижиг худалдаачдад нэлээдгүй бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна. Хоёрдугаарт, бидэнд хууль эрх зүйн орчин алга. Тухайлбал, 204 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн хууль бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн амьдралд нийцдэггүй хэрнээ маш өндөр шалгуур тавьсан Тамхины тухай хуулийг эсэргүүцэж, тус хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж 11 мянган хүн гарын үсгээ зураад байна.

Жагсаал цуглаан гэхээр төр нийгмийнхээ эсрэг тэрсэлж, тэднийг буруутгаж байгаа мэтээр Монголчууд ойлгодог. Харин худалдаа эрхлэгчид бол төртэйгөө хамтарч, ЖДҮХС-аас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм” гэлээ.

Харин Худалдаа эрхлэгчдийг төлөөлж тус хэвлэлийн хуралд оролцсон н.Цэцэгмаа, “Би жижиглэн худалдаа эрхлээд 32 жил болж байна. Худалдааны мэргэжилтэй. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бол ямар ч амьдралд нийцэхгүй хууль юм. Жишээ нь, Долоон буудлын замын зүүн талын хэсэг Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Гэтэл замын баруун талд Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Зэргэлдээ хоёр дэлгүүр өөр өөр дүүрэгт хамаарч, нэг нь тамхи зарж болж байхад нөгөө нь тамхи худалдаалах боломжгүй байна. Энэ байдлыг өөрчилж, бидэнд боломжийг харж, зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм” гэлээ.

Мөн худалдааны салбар ДНБ-ий 16-17 хувийг бүрдүүлдэг, 204 мянган ажилтантай боловч бидэнд ЖДҮ-ийн зээл авах боломж байдаггүй. Иймд Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, худалдаа эрхлэгчдийг ЖДҮХС-гийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг шаардсан өргөх бичгийг цуглааны үеэр өргөн барих юм байна.

Үүнээс гадна Монгол Улс үйлдвэрлэлийг дэмждэг хэрнээ худалдааны чиглэлийг дэмжихгүй байгаа талаар худалдааны төлөөлөгчид хэлж байлаа. Тухайлбал, монголд үйл ажиллагаа явуулж буй гадны сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөх хэмжээнд хөгжүүлэх бодлого дутмаг байгааг онцоллоо. Тус бодлогоор гадны сүлжээ дэлгүүрийг эсэргүүцэж, шахах бус тэдэнтэй эн зэрэгцэн техник, инновацийг хөгжүүлэх тал дээр ажиллахад дэмжлэг авах талаар судалж байгаа юм байна.

Бид хэвлэлийн хурлын дараа Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Та Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2010 онд байгуулагдсан. Бусад холбоодынхоо адил хөгжихөд их хэцүү байлаа. Ингээд 2015 оноос үйл ажиллагаа бүрэн жигдрээд эрчимтэй болсон байгаа. Яагаад вэ гэхээр дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад нөөц бололцоог ашиглаж эхэлсэн юм. Тийм учраас дээрх Япон улсын хүмүүстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл солилцож ажилласан байгаа. Тэгээд бид нар гадны туршлагад тулгуурлан төрийн бус байгууллагууд аль ч улсад хүчтэй юм байна гэдгийн мэдсэн. Жижиглэн худалдааг хөгжүүлэхэд төрийн бус байгууллага их үүрэг гүйцэтгэх юм гэдэг мэдлэг авч, тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Гол нь энэ. Манай гишүүнчлэлийн хувьд мянга гаруй хүн байгаа. Бид нар аль болох сургалт явуулаад өнгөрөх юм уу эсвэл хураамж авдаг байдлаас татгалзаж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид гэхээр ямар чиглэлийн үйлчилгээ явуулдаг иргэд хамрагдах вэ?

-500 метрээс доош талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг бүх иргэд хамаарна. Лангуу ч бас хамаарна. Бид нар бүх худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө л зүтгэж байгаа.

-Энэ удаагийн цуглаанаараа юуг хэлэхийг зорьж банйа вэ. Худалдаачдын эрх ашгийн төлөө хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ажил юу байна вэ?

-Нийтдээ нэн тулгамдаж байгаа гурван асуудал байгаа юм. 

  • Нэгдүгээр: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдэд зориулсан хуультай болох. Тэгэхгүй бол худалдаачдын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаа өдөр ирэх тусам улам хүнд болж байна. Эрх, үүрэг нь тодорхойгүй байгаа учраас заавал хуульчлах хэрэгтэй байна. 
  • Хоёрдугаарт: Зохих шаардлагатай стандарт хэрэгтэй байгаа асуудал байгаа. Хотын стандартыг хөдөө орон нутгийн гэх мэт амьдралд нийцсэн.
  • Гуравдугаарт: Банкны өндөр хүүтэй зээл. Өнөөдөр ЖДҮХС гэж их ярьж байна. харин бид нар энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ЖДҮХС-ээс хөнгөлттэй зээл авдаг болмоор байна гэх асуудал яригдаж байгаа. Мөн худалдаачдын нуруун дээр татварын хууль их хэцүү хүнд тусдаг.

–НӨАТ–ын баримт өгдөггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна?

-НӨАТ-ын баримтын тэр өндөр үнэтэй төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдаг. Яагаад гэхээр ихэнх худалдаачид олон зээлтэй, татвар өндөр төлдөг, өдөр бүр торгуулдаг гэх мэт олон асуудал яригддаг.

Анхнаасаа тэр шийдвэрийг гаргахдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээ бодоогүй. Гэр хорооллын зарим газруудад интернет байхгүй гэх мэтчилэн олон асуудал байдаг.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.119ZOCHIN   • 4 сарын 10. 18 цаг 01 минут

altan zafasnii emden tsarailsan guilagchin shinltei mongolcguud nerteigeer n shunalt huselee bicheed AHaaraa turee barij etsezt n evderhii TEVSHIN DEEREE BUUVAL TAARNA NIIGEM ERH ZUIN HUULIAR TA NAR TATVARAA OGOHGUI YADAGIIN HUTSALGUI ULSAA HOGLITOL URDAHAA HIIGEED YV

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN