Шинэ мэдээ

В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна4 сар 20. 12:37   |   0Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 12:17   |   0БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 14:28   |   0Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 14:26   |   0Олимпын наадмын эхний тасалбарыг ирэх сард худалдана4 сар 19. 10:29   |   0Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна4 сар 19. 10:22   |   0"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 17:14   |   0МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 17:01   |   0УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 15:59   |   0Худалдааны гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хянах талаар тохиролцов4 сар 11. 15:52   |   0“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ4 сар 11. 13:55   |   0Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү4 сар 11. 12:06   |   1Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ4 сар 11. 10:49   |   0Хана барихад 1 тэрбум орчим ам.долларыг зарцуулах гэрээ байгуулжээ4 сар 11. 10:49   |   0Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ4 сар 10. 13:38   |   1"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 13:08   |   0Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ4 сар 10. 11:48   |   0Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна4 сар 10. 10:33   |   3АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна4 сар 10. 10:27   |   2Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа4 сар 9. 18:50   |   0Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно4 сар 9. 16:36   |   0Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана4 сар 9. 15:13   |   0Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ4 сар 9. 12:32   |   1ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй4 сар 9. 12:30   |   2Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна4 сар 9. 12:05   |   1БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна4 сар 9. 10:59   |   0АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ4 сар 8. 14:43   |   0АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д4 сар 8. 11:36   |   0Д.Ганзоригийг харлуулах тактик4 сар 8. 11:34   |   0К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй4 сар 8. 10:38   |   0

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ

/4-р сарын 9/  -  12 цаг 32 минут

Дэлхийн хамгийн баян хүн гэрлэлтээ цуцлуулж, хөрөнгөө хуваах болвол асар их хэмжээний мөнгө яригдах нь тодорхой. Цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний гэргий Маккензи Безос  нар өнгөрсөн долоо хоногт хөрөнгөө хэрхэн хуваах асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

Маккензи Безос “Amazon” компанийн хувьцаанаас 4 хувийг эзэмшихээр болсон. Эдгээр хувьцаа нь 35.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэрбээр 24 дүгээрт жагсаж байгаа бол хөрөнгийхөө хэмжээгээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 3 дугаар байрт бичигдэж байгаа аж.  

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад өөр хэн багтаж байна вэ? Тэд яагаад энэ жагсаалтад багтах болов? 

  1. Франсуаза Беттанкур-Майерс 

Түүний хөрөнгө 49.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэрбээр 15 дугаар байрт оржээ.

Франсуаза Беттанкур-Майерс нь Францын үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "L'Oréal" компанийн өв залгамжлагч юм. "L'Oréal" компанийг түүний ээж Лилиан Беттанкур эзэмшдэг байсан бөгөөд тэрбээр энэ эд хөрөнгийг эхээсээ өвлөн авжээ. Одоо тэрбээр компанийн 33 хувийг эзэмшдэг аж.   

Франсуаза Беттанкур-Майерс ээжтэйгээ харилцаа муутай байсан төдийгүй 2007 онд тэд шүүхээр заргалдаж байсан удаатай юм. Лилиан Беттанкур таалал төгсөхөөс хэдхэн жилийн өмнө ээж охин хоёр харилцаагаа хэвийн болгож байжээ.

Өдгөө 65 настай Франсуаза Беттанкур-Майерс мөн судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Грекийн бурхад болон Христийн шашинтан, Еврейчүүдийн харилцааны түүхийн тухай хэд хэдэн бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.

  1. Алис Уолтон

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн 17 дугаарт жагсаж буй Алис Уолтоны хөрөнгө 44.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тэрбээр “Walmart” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Сэм Уолтоны ганц охин юм. Ах нараасаа ялгаатай нь тэрбээр компанийг удирдах ажилд оролцдоггүй бөгөөд соёл урлаг хөөсөн нэгэн аж. Тэрбээр Бентонвиль хотын Урлагийн музейн зөвлөлийн дарга болсон байна. 

  1. Маккензи Безос

Түүний хөрөнгө 35.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь түүний зөвхөн “Amazon” компанийн эзэмшиж буй хувийн үнэлгээ аж. Түүний нийт хөрөнгийн хэмжээ үүнээс ч илүү байж магадгүй юм.

Өдгөө 48 настай Маккензи Безос нь “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безостой 1993 онд гэрлэж, хосууд 4 хүүхэдтэй болсон байна. Тэрбээр хоёр роман хэвлүүлж байжээ.

  1. Жаклин Марс

Түүний хөрөнгө 23.9 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 33 дугаар байрт бичигджээ. Безосын гэр бүл салсны дараа түүний чансаа нэг байраар доошилсон байна.

Өдгөө 79 настай Жаклин Марс нь шоколадны алдарт “Mars” компанийн гуравны нэг хувийг эзэмшдэг аж. “Mars” компанийг түүний өвөө Фрэнк Марс 1911 онд байгуулж байжээ. Жаклин Марс тус компанид 20 жил ажиллаж, 2016 он хүртэл захирлуудын зөвлөлд орсон юм.

Одоо тэрбээр буяны үйлстэн бөгөөд Вашингтоны үндэсний дуурь болон Үндэсний архивын газрын захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг аж. “Mars” компани нь шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй гэрийн тэжээвэр амьтдад зориулсан хоол үйлдвэрлэдэг байна.

  1. Ян Хуэйянь

Тэрбээр Хятадын хамгийн баян эмэгтэйд тооцогддог бол дэлхийн хамгийн  чинээлэг хүмүүсийн жагсаалтад 42 дугаарт жагсаж байна. Түүний хөрөнгө 22.1 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.

Өдгөө 37 настай Ян Хуэйянь барилгын “Country Garden Holdings” компанийн дийлэнх хувийг эзэмшиж байна. Охайо муж улсын их сургуульд сурж байсан тэрбээр эцгээсээ компанийн 57 хувийг өвлөн авжээ.

  1. Сюзанн Клаттен

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 42 дугаарт байрт бичигдсэн Сюзанн Клаттены хөрөнгө 21 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өдгөө 56 настай Германы иргэн эмийн болон автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ачаар баяжжээ.

Эцэг эх нь таалал төгссөний дараа тэрбээр “Altana AG” компанийн 50 хувийг өвлөн асан байна. Түүнчлэн Сюзанн Клаттен болон түүний ах “BMW” компанийн 50 орчим хувийг эзэмшдэг аж.

  1. 7.Лорин Пауэлл Джобс

Лорин Пауэлл Жобс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 54 дүгээр байрт бичигдэж байна. Түүний хөрөнгийг 18.6 тэрбум ам.доллараар үнэлжээ.

“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс  нас барсны дараа түүний гэргий Лорин Пауэлл Жобс болон гэр бүлийн гишүүд нь 20 тэрбум ам.долларыг өвлөн авсан байна.  

Өдгөө 55 настай Лорин боловсролын шинэчлэл, цагаачлалын хууль тогтоомжтой холбоотой асуудалтай тэмцдэг байгууллагуудад тусалдаг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210123456   • 4 сарын 10. 11 цаг 43 минут

manaixaas Undarmaa gishuun orno shuu dee xuvidaa banktai bsan tuuniigee dampuuruulaad ulsaas tuuniigee toluulj bgaa zaitai avgai shuu

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN