Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ2 цаг 36 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 14 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа

/4-р сарын 9/  -  18 цаг 50 минут

Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Уг ойн хүрээнд “МЖХЭХ” ТББ-аас “Хамтын хүч, хамтын амжилт” уриатай жижиглэн худалдаа эрхлэгчдийн эв нэгдлийн цуглааныг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Цуглааны үеэр гарсан шийдвэрийг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэллээ. Тэд “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологийн инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Тус цуглааныг нээж МЖХЭХ” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа хэлсэн үгэндээ “Монголын худалдааны салбар бол 204 мянган ажилтанг эгнээндээ нэгтгэсэн их том салбар юм. Бид тэднийхээ дуу хоолойг төр засагтаа хүргэхийн тулд энд цуглаад байна. Хамгийн гол нь бид төр засгаа буруутгах бус харин ч төртэйгөө хамтарч, ЖДҮХС-гаас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм.

Худалдаа эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг. Түүний нэг нь Татварын тухай хууль юм. Тус хууль нь худалдаачид, ялангуяа жижиглэн худалдаа эрхлэгчдийн нуруун дээр их дарамт болж байгааг хэлэх нь зүйтэй байх. Үүнээс гадна худалдааны салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүйгээс болж бид эрх ашгаа хамгаалж чадахгүй байна. Иймд УИХ-ын хаврын чуулганаар худалдааны хуулийг батлах, бодит амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн торгуулийн системийг өөрчлөх, Тамхины тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” хэмээн онцоллоо.

Мөн “Жил бүр төрийн түшээд дотоодын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжье гэж ярьдаг боловч худалдааны чиглэлийг дэмжихгүй, худалдаачдад зориулсан зээл гэж байдаггүй. ЖДҮХС гэж гоё нэртэй сан байдаг ч бидэнд ЖДҮ-ийн зээл авах боломж байдаггүй. Иймээс худалдаачид арилжааны банкны зээлийн өндөр хүүг төлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Өдөр шөнөгүй борви бохис хийлгүй ажиллачихаад олсон мөнгөө зээлийн хүүд “тавиад туучихаар” ямар олиг байх вэ дээ. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна. Иймд энэ бүх дарамтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм” гэлээ.

Цуглааны үеэр худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.

“Монголд худалдааны салбарыг зохицуулах хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Иймд энэхүү цуглааны зорилго нь дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох, худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа тодорхойлон Төр засагтаа хүргэхэд оршиж байна” хэмээн “Оюумаа” компанийн захирал н.Сарантуяа ярилаа.

Шинэ оргил” төвийн менежер Б.Тойвгоо: Худалдаа эрхлэгчид төр засгаас их зүйл шаардаад байдаггүй. Хэнд ч дарамт бололгүйгээр амьдралаа өөрсдөө л авч явдаг. Ийм байхад хуулийн зарим зохицуулалт бидний нуруун дээр илүү ачаа үүрүүлж байгааг л эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, Тамхины тухай хууль юм. Уг хууль нь өөрөө их сайн хийгдсэн хууль. Гэвч “ЕБС-иас 500 метрийн зайд тамхи татах болох худалдан борлуулахыг хориглоно” гэх ганц заалт бидний хөлийг тушиж байна. Ингэхдээ 500 метр нь сургуулийн хаалганаас эсвэл хашааны хаалганаас эхлэн тооцогдож эхэлнэ гэсэн нарийн зүйл байдаггүй. Жишээлбэл, бүх зүйл нь нэг дор төвлөрсөн хөдөө, орон нутагт 500 метр гэдэг заалт хэрэгжих боломжгүй. Энэ бүрхэг заалтад өөрчлөлт оруулахыг хүсэж байна.

Төв аймгийн худалдаачин Б.Сэндэнпүрэв: Монгол Улсад худалдаачдын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчин алга. Банкны өндөр хүү төлж суухаас өөр аргагүйд хүрээд байна. Мэдээж ЖДҮ-г хөгжүүлэх нь зөв. Нөгөө талаараа, монголын төсвийн нэгээхэн хэсгийг бүрдүүлж байгаа хүмүүс нь худалдаачид юм шүү дээ. Биднийгээ ч гэсэн бодлогоор дэмжээд, ЖДҮХС-гийн зээлд хамрагдах боломжийг нь бий болгоод өгчихвөл монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой гэж харж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN