Шинэ мэдээ

В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна4 сар 20. 12:37   |   0Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 12:17   |   0БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 14:28   |   0Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 14:26   |   0Олимпын наадмын эхний тасалбарыг ирэх сард худалдана4 сар 19. 10:29   |   0Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна4 сар 19. 10:22   |   0"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 17:14   |   0МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 17:01   |   0УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 15:59   |   0Худалдааны гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хянах талаар тохиролцов4 сар 11. 15:52   |   0“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ4 сар 11. 13:55   |   0Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү4 сар 11. 12:06   |   1Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ4 сар 11. 10:49   |   0Хана барихад 1 тэрбум орчим ам.долларыг зарцуулах гэрээ байгуулжээ4 сар 11. 10:49   |   0Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ4 сар 10. 13:38   |   1"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 13:08   |   0Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ4 сар 10. 11:48   |   0Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна4 сар 10. 10:33   |   3АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна4 сар 10. 10:27   |   2Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа4 сар 9. 18:50   |   0Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно4 сар 9. 16:36   |   0Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана4 сар 9. 15:13   |   0Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ4 сар 9. 12:32   |   1ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй4 сар 9. 12:30   |   2Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна4 сар 9. 12:05   |   1БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна4 сар 9. 10:59   |   0АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ4 сар 8. 14:43   |   0АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д4 сар 8. 11:36   |   0Д.Ганзоригийг харлуулах тактик4 сар 8. 11:34   |   0К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй4 сар 8. 10:38   |   0

Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна

/4-р сарын 10/  -  10 цаг 33 минут

 Дэлхийн мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж, жил тутам 369 тонн цас, мөс хайлж байгаа нь Хойд Америкийн нийт мөсөн голын талаас илүү хувьтай тэнцэх хэмжээ ажээ.

Дэлхий даяарх мөсөн голын хайлалтын явцыг судалж үзэхэд 2013 онд эрдэмтдийн тогтоосон хэмжээнээс 18 хувиар хурдан хайлж байгаа нь ажиглагджээ. Үүний зэрэгцээ мөсөн голын хайлах одоогийн явц 1960-аад оны мөн үеэс тав дахин хурдассан байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал бөгөөд далайн усны түвшин улам нэмэгдсээр байгаа гэсэн үг юм.

“Дэлхийн бүх бүс нутгийн мөсөн голуудын хэмжээ сүүлийн 30 жилийн хугацаанд ижил хэмжээгээр багассан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой” гэж Цюрихийн их сургууль дахь Дэлхийн мөсөн голын хяналтын газрын дарга Майкл Земп хэлжээ.

“Төв Европын мөсөн голууд буюу Кавказын бүс нутаг, Канадын баруун хэсэг, АНУ-ын нам доор газар нутагт оршдог 48 муж улс, Шинэ Зеланд болон халуун орнуудын ойролцоох нутгийн мөсөн голууд хамгийн хурдан хайлж байна. Эдгээр бүс нутгийн мөсөн голын 1 гаруй хувь нь жил тутам ширгэж байна” гэж даваа гарагт гарсан “Nature” сэтгүүлийн нийтлэлд тэмдэглэсэн байна.

М.Земпийн хэлснээр, мөсөн голын хайлах одоогийн явцаас харахад дээрх бүс нутгууд нэг зууны дотор мөсөн голгүй болох төлөвтэй байгаа аж. Түүний багийнхан газрын болон хиймэл дагуулын хэмжүүрүүдээс 19 мянган мөсөн голыг судалсан нь урьд өмнө нь хийгдэж байсан судалгаануудаас хамгийн өргөн хүрээг хамарсан байна. Судлаачдын тогтоосноор, цорын ганц бүсийн мөсөн голууд хайлахгүй байгаа нь Ази аж. Энэ нь тус бүсийн уур амьсгалын нөхцөлтэй холбоотой юм.

1961 оноос хойш дэлхий дахинд 10.6 их наяд тонн /9.6 их наяд шоо метр/ цас, мөс хайлсан бөгөөд энэ хэмжээний мөсөөр АНУ-ын нам доор оршдог 48 муж улсыг нэг метр гаруй мөсөөр хучих боломжтой ажээ.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал нь мөсөн голуудын хайлалтаас эхлээд өөр бусад сөрөг хүчин зүйлсийн шалтгаан болж буйг эрдэмтэд олон жилийн өмнө тогтоосон билээ. Тэд Гринланд болон Антарктидыг бүрхэж буй мөсөн давхаргуудад хамгийн их санаа зовниж байна.

Мөсөн голуудын хайлалт далайн түвшинд ихээхэн нөлөөлдөг тухай АНУ-ын Цас, мөсний үндэсний мэдээллийн төвийн дарга Марк Серрез онцлон тэмдэглэв. Түүнчлэн далайн түвшин нэмэгдэж буй шалтгааны 20-30 хувь нь мөсөн голын хайлалттай холбоотой байдаг талаар М.Земп онцолжээ.

Далайн түвшин нэмэгдсэнээр дэлхий дээрх далайн эргийн ойролцоох хот, тосгодод учирч болзошгүй үер усны гамшгийн эрсдэл улам нэмэгдэх юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.77Зочин   • 4 сарын 10. 14 цаг 46 минут

гүйэ тэгээд монголын нарыг салхийг хурдан ашиглаачээ япон сонгос жунхуа нараа

103.26.195.83Зочин   • 4 сарын 10. 10 цаг 39 минут

Ашгүй хурдан хайлаасай

66.181.161.12zochin   • 4 сарын 20. 12 цаг 50 минут

tenegee.ayul nuurleed baihad.yun hurdan hailaasai

202.21.100.210Битгий Т1тээд бай   • 4 сарын 10. 13 цаг 20 минут

Нас чинь хүрэхгүй, хойд зүгт хонин гүрвэл ч болж төрөхгүй гэдгээ ойлглхгүй байна уу?

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN