Шинэ мэдээ

В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна4 сар 20. 12:37   |   0Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 12:17   |   0БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 14:28   |   0Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 14:26   |   0Олимпын наадмын эхний тасалбарыг ирэх сард худалдана4 сар 19. 10:29   |   0Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна4 сар 19. 10:22   |   0"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 17:14   |   0МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 17:01   |   0УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 15:59   |   0Худалдааны гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хянах талаар тохиролцов4 сар 11. 15:52   |   0“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ4 сар 11. 13:55   |   0Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү4 сар 11. 12:06   |   1Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ4 сар 11. 10:49   |   0Хана барихад 1 тэрбум орчим ам.долларыг зарцуулах гэрээ байгуулжээ4 сар 11. 10:49   |   0Харри, Меган нар хүүхэддээ ямар нэр өгөх вэ4 сар 10. 13:38   |   1"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 13:08   |   0Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ4 сар 10. 11:48   |   0Мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос хурдан хайлж байна4 сар 10. 10:33   |   3АНУ сарыг судлах эвсэл байгуулахыг зорьж байна4 сар 10. 10:27   |   2Худалдаачид эрхийнхээ төлөө нэгдэж, төв талбайдаа цуглалаа4 сар 9. 18:50   |   0Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно4 сар 9. 16:36   |   0Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэдэн мянган компанийг татан буулгана4 сар 9. 15:13   |   0Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад ямар хүмүүс багтдаг вэ4 сар 9. 12:32   |   1ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй4 сар 9. 12:30   |   2Худалдаа эрхлэгчид: Банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна4 сар 9. 12:05   |   1БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна4 сар 9. 10:59   |   0АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ4 сар 8. 14:43   |   0АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д4 сар 8. 11:36   |   0Д.Ганзоригийг харлуулах тактик4 сар 8. 11:34   |   0К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй4 сар 8. 10:38   |   0

Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү

/4-р сарын 11/  -  12 цаг 06 минут

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: КАПИТАЛ БАНКАНД БАЙРШИЖ БАЙСАН ТӨРИЙН ДАНСТАЙ 340 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ

Капитал банканд ТӨРИЙН ДАНСТАЙ 340 ОРЧИМ ТЭРБУМ төгрөг байршиж байсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тодруулбал,

-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөг,

-Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум,

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум,

-МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг зэрэг нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөг байжээ.

Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй болсон гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан юм. Одоо Татвар төлөгчдийн 340 орчим тэрбум төгрөгийг хэн, хэрхэн төлж, барагдуулах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Дээрх асуултад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Капитал банканд Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан 101 тэрбум төгрөгийг Монгол банк төлнө” гэж хариулсан. Тэрбээр ойрын хугацаанд Монгол банкны эрх хүлээн авагчтай уулзаж, энэхүү 101 тэрбум төгрөгийг хэдий хугацаанд, ямар хуваарийн дагуу эргүүлэн төлөхийг асуух аж.

С.Чинзориг сайдын адилаар Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл ч мөн Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө эрх хүлээн авагч болох Монгол банкнаас нэхэмжилж эхэлсэн байна. Тэрбээр энэ талаар “Капитал банкны эрх хүлээн авагчид хандан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой учраас эрх хүлээн авагч нэн тэргүүнд энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

Хөгжлийн банк, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны Их сургууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ч мөн дээрхийн дагуу ажиллаж эрх хүлээн авагчаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Эхлээд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийг буцаан олгоно. Дараа нь төрийн мөнгийг олгоод явдаг тогтолцоотой” гэж хэвлэлд ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр эхлээд иргэдийн мөнгийг дараа нь байгууллага болон төрийн мөнгийг төлж барагдуулах ажлыг хийх аж.

Гэхдээ энэ мөнгийг Капитал банк бус Монгол банк төлөх нь дээрх сайд нарын ярианаас тодорхой байна. Монгол банкны мөнгө бол татвар төлөгч, иргэдийн мөнгө билээ. Монгол банкны зүгээс Капитал банкны эд хөрөнгийг зарж борлуулаад ч дээрх мөнгийг гаргаж чадахгүй нь тодорхой байна.

КАПИТАЛ БАНКАНД ХАДГАЛАМЖТАЙ ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН БАРАГДУУЛАХ ВЭ

Эхлээд иргэдийн хадгаламжийн мөнгийг буцаан олгоно гэж дээр дурдсан. “Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй хүн байна. Нийтдээ 42 тэрбум төгрөг. Уг мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргана гэж Монголбанкнаас мэдэгдсэн.

МОНГОЛ БАНК: КАПИТАЛ БАНКНЫ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГИЙГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС БУЦААН ОЛГОНО

Тодруулбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг Монгол банкнаас гаргасан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ. 20 саяас доош төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг ч мөн энэ шугамаар барагдуулна гэсэн мэдээлэл байна. Өнөө, маргаашдаа Монгол банкнаас зохицуулалтын ажлыг хийж байгаа аж.

2015 ОНООС ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДОЖ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЬ 80 ХУВЬД ХҮРСЭН БАЙХАД МОНГОЛ БАНК ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ УЧИР ЮУ ВЭ

Kапитал банкны үйл ажиллагаа 2015 он буюу дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа баталж байна. Мөн Олон улсын валютын сангаас Капитал банкийг дампуурах эрсдэлтэй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл энэ хугацаанд Монгол банкнаас урьдчилж арга хэмжээ аваагүй нь анхаарал татна. Үүнтэй холбоотойгоор банкийг зориуд унагасан уу гэх хардлага ч олон нийтийн дунд өндрөө авч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "Капитал" банкнаас бусдын зээлээд эргүүлэн төлөөгүй 400 орчим тэрбумыг эмиссээр нөхөөд мартагнуулах санхүүгийн гаршсан луйварыг ашиглаж байж магадгүй гэнэ.

Tодруулбал, 400 орчим тэрбум төгрөгийг зээлээд бултсан хүмүүсийг гэмгүй үлдээх аргыг Mонгол банк, улс төрчидтэй хамтран хийж байж мэдэх аж. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “ энэ үйл ажиллагаанд улс төржилт орсон” гэж хэлсний учир үүнд байж болох юм. Хамгийн ноцтой нь Монгол банк дээрх мөнгийг эмиссээр нөхсөнөөр валютын ханш огцом өсөх эрсдэлтэй юм. Ямартай ч чанаргүй зээлийн хэмжээ 80 хүртэл хувь болж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Mонгол банк ажлаа хийгээгүйг харуулж буй.

Эх сурвалж: Medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.220иргэн   • 4 сарын 11. 16 цаг 18 минут

нийгмийн даатгалуудтай холбоотой бүх төрлийн гүйлгээг ер нь ямар шалгуураар Капитал банктай харилцаж байсан нь сонин. Актив сайтай тэр ХХБ Голомт Хас эсвэл бүр төр Төрийн банкаараа харилцаж байгаагүй нь хачирхалтай.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN