Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ2 цаг 51 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 29 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ

/4-р сарын 11/  -  15 цаг 59 минут

Шинээр томилогдсон УЕП Б.Жаргалсайханы шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ. Тухайлбал,  хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл,  нөхцлийг энэ хүрээнд шалгах үүргийг өгөөд байна.

Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ. Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN