Шинэ мэдээ

Номоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ35 минут 12 секундын өмнө   |   0Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 15:16   |   0Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ5 сар 22. 14:02   |   0ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 11:05   |   8Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0

"Буруугүй буруутан"-ууд

/4-р сарын 18/  -  17 цаг 14 минут

Монголын өнөөгийн нийгэмд нэг хүнд нийт буруу, нийгэм тогтолцооны гажуудлыг тохох хандлага асар хүчтэй боллоо. Үүний төлөө ихээхэн хөрөнгө мөнгө, хүн хүч зарж байгаа нь ч анзаарагдана. Гэвч нэг хүнийг буруутан болгох их ажиллагааныхаа хүрээнд хүмүүсийн нэр хүндийг хэзээ ч дахин сэргэхээргүй болтол харлуулж, нэгэн цаг үеийг тэр чигт нь харлуулж байгаагаа сэхээрэхгүй байгаа бололтой. Магад үүнийгээ хамгийн сайн мэдэж байж ч болно л доо.

Ямартаа ч дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн гэрээг муу гэрээ болсон гэж үзээд буруутнаар нь С.Баярцогтыг нэрлэсэн. Харин Дубайн гэрээний буруутанг Ч.Сайханбилэг гэсэн бол хэдхэн сарын өмнөхийг хүртэл Монгол улсад хамгийн муу хүн М.Энхболд байлаа. Энхболд л муу муухай бүхний эхлэл, хөгжүүлэгч, хонгилын түлхүүр эзэмшигч хэмээн өглөө оройгүй сошиал ертөнцөөр балбаж байж “шударга” нөхдүүд түүнийг албан тушаалаас нь авч хаясан. Ингээд голлон тэмцэж байсан нөхөд өөрсдөө албан тушаал дээр очиж, хөрөнгө орлого нь өмнөхөөсөө 2-10 дахин нэмэгдсэнээр өнөөх “муу хүн” нь сайн хүн болж орхино лээ. 

Тэгвэл ойрын өдрүүдэд өнөөх “шударга”-ууд дахин нэг “муу хүн” олсон бололтой. Тэр нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж таарав. Эбэ гэж нөхрөөс л хамаг муу муухай үүсэлтэй гэсэн өнөөх л танил арга барил харагдаж байгаа ч иргэдийн олонх мэдээ мэдээллийг ангилж ялгадаггүй хэвээрээ л байна. Нэг үгээр бол нэг ч удаа өөрийн санаагаар ажил хайж үзээгүй, ажлын ярилцлагад орж үзээгүй эхнэр, нөхөр хоёр ажилгүй байгаагаа Эбэгийн буруу, ажилгүй ядаж байхад эхнэр нь жирэмсэлсэн нь ч түүний буруу гэх нь л холгүй байна. Дээр нэр дурдагдсан “буруутан”-ууд буруутгагдаж байгаа зүйлдээ буруутай байж болно л доо. Буруутай ч байх. Гэсэн хэдий ч монгол төрийн ажлыг ганц нэгхэн хүн хийдэггүй, хамтын шийдвэр байдаг гэдгийг яагаад хэн ч өнөөдөр ярихгүй байна вэ гэдэг л эргэлзээ төрүүлээд байдаг юм. Элбэгдорж гэдэг хүн амьдралынхаа туршид олон буруу, олон муухай зүйл хийсэн л биз. Хэний ч амьдрал сайн, муутайгаа нийлж саваа дүүргэдэг жамтай. Харин бидний амьдран буй өнөөгийн нийгэм бол шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болдоггүй АРДЧИЛСАН нийгэм. Бид өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж байна. Энэ эрх чөлөөг 30 жилийн өмнө бидний ах дүү, хамаатан садан, аав ээж бүгдээрээ нийлж байж цогцлоосон юм. Тэрнээс биш Элбэгдорж, Энхболд, Баттулга гэсэн хэдхэн хүн тэмцээд энх сайхан нийгэм болгочихоогүй. Тэднийг буруу зүйл хийсэн дариуд нь хууль шүүхэд хандаад, тэмцээд, албан тушаалаас нь буулгаад явах эрх, эрх чөлөө бидэнд байсан, одоо ч байна. Даанч ирээдүйн амьдралынхаа сонголтоо шуудай гурил, таван төгрөгөөр зарж үрснээс л өнөөдрийн ийм байдал бий болчихоод байна шүү дээ. Тиймээс хамгийн их буруутан нь сонгогчид бид өөрсдөө.

Эцэст нь хэлэхэд бид бусдын хэлсэнд сохроор итгэж, аливаа мэдээлэлд дүгнэлт өгөхгүйгээр хүлээж авсаар байвал “БУРУУГҮЙ БУРУУТАН” улам олширч, цаана нь жинхэнэ муу нөхдүүд нь үлдсээр байх болно. Тиймээс л өнөөдөр бид төмөр зам тавихаар танктай хятадууд ороод ирнэ гэсэн үгэнд итгэн, хятадууд бидэнд л зориулаад хортой хүнс үйлдвэрлээд байгаа мэтээр ярьж, ойлгож болохгүй. Дэлхий нийт 21-р зууны хориод оныг туулаад улс төр нийгмийн хувьд илүү хүчирхэг, ард иргэд нь сэтгэлгээ, оюуны хувьд хэнээс ч хараат бус болсоор байхад бид л гэж хөмөрсөн тогоон дотроо хэн нэгний хашгирсан цуурайг даган хашгичиж боломгүй байна. Тиймээс л “Чи хэдэн настай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд 19-тэй гэж хариулсан хүү “Энэ муусайнууд сүүлийн 30 жилд юу хийсэн юм. Би л лав мэдэхгүй байна” гэж хариулсан инээдтэй, эмгэнэлтэй бодит онигоог дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.   

Т.Дархан

АРДЧИЛАЛ.МН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.66Зочин   • 4 сарын 24. 12 цаг 38 минут

ардчилал авчирсан эби нар мафисан нийгмийг бүтээн байгуулж гавъяа байгуулсныг өндрөөр үнэлж байна.дайснаа дарсан баатрууд ч төрсөн. жаахан айдастай.30 аад жилийн өмнөх үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр балгас болгосон гавъяатай

150.129.142.233зочин   • 4 сарын 20. 14 цаг 38 минут

Амиа тээж бүх баялгийг хэдхэн гэр бүл сороод ард олноо амьгүй болгосон хүмүүс гавьяатай гэж үү. Үгүй. Элбэгдорж бачимдан сандарч байсанаа чимээгүй болов, Чалчихгүй тэсч байгааг бодоход хэрэгтэн гэдгээ хүлээж байгаа юм болов уу. МАНАН бүлэглэлийг юу ч үгүй хийх хэрэгтэй.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN