Шинэ мэдээ

Номоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ7 минут 49 секундын өмнө   |   0Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 15:16   |   0Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ5 сар 22. 14:02   |   0ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 11:05   |   8Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0

Венесуэлд цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмжээ

/4-р сарын 30/  -  15 цаг 19 минут

Венесуэлийн эрх баригчид цалингийн доод хэмжээг 18 мянган боливараас 40 мянган боливар болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай “El Nacional” сонин мэдээлжээ.

Албан ёсны ханшаар бол энэ мөнгөн дүн нь 8 ам.доллароос хэтрэхгүй байна. Зарим алба хаагчид мөн 25 мянган боливар буюу 4 орчим ам.долларын нэмэгдэл олгохоор төлөвлөж байгаа аж.

Венесуэлд цагдаа, багш нар, эрүүл мэндийн салбарын ажилтнууд гээд хэдэн сая хүн хамгийн бага цалин хөлс авдаг болохыг сөрөг хүчнийхэн урьд нь мэдэгдэж байв. Тэдний мэдээлснээр бол Венесуэлд цалингийн доод хэмжээг нэмэхээс өмнө тус улсын цалингийн хэмжээ дэлхийн Баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу буурай орон болох Гаити улсынхаас 14 дахин бага байсан байна.

Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт өндөр инфляц буюу “хяналтаас гарсан” инфляц, үндэсний валютын ханшийн огцом уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм-эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Энэ жил Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын зөрчил хурцадсан нь байдлыг улам хүндрүүлсэн. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх орон түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN