Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 15:16   |   0Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ5 сар 22. 14:02   |   0ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 11:05   |   0Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 15:57   |   0Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 11:09   |   0Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна5 сар 21. 10:37   |   0Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 10:35   |   0Ш.Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жөн Унтай хэлэлцэхийг хүсэж байна5 сар 20. 12:19   |   0Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв5 сар 20. 11:42   |   1Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 11:13   |   0“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна5 сар 20. 10:40   |   0100 сая доллар луйвардсан олон улсын хакерийн бүлгийг илрүүлжээ5 сар 18. 12:06   |   0Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 11:40   |   0Шри Ланкад үүссэн эмх замбараагүй байдалд буддын шашинтнууд холбоотой байж магадгүй5 сар 17. 10:36   |   2Египетэд дэлхийн хамгийн өргөн дүүжин гүүрийг нээжээ5 сар 17. 10:22   |   0Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 14:35   |   0"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаан сэнтийн тоглоом”-той зүйрлэжээ5 сар 16. 14:10   |   0Казахстаны Мажилис Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталжээ5 сар 16. 10:10   |   0Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ5 сар 15. 12:52   |   0БНАСАУ-ын хөлөг онгоцыг саатуулсныг дээрэм хэмээн үзэж байна5 сар 15. 12:11   |   0Цөмийн зэвсэг хураах асуудлаарх ОХУ-АНУ-ын хэлэлцээнд Хятад оролцохгүй5 сар 15. 12:09   |   2Венесуэлийн Элчин сайдын яамыг даруй орхин явахыг шаарджээ5 сар 14. 14:26   |   0Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 12:40   |   0БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна5 сар 14. 10:31   |   0Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудлыг туршиж эхэлжээ5 сар 13. 13:06   |   1Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 12:03   |   0БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулжээ5 сар 13. 10:52   |   0Мехико хотод ирэх оноос эхлэн гялгар уутыг хэрэглээнээс гаргана5 сар 13. 10:42   |   0“Лалын улс” бүлэглэлийн командлагчийг устгажээ5 сар 13. 10:32   |   0Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 17:24   |   0

Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ

/5-р сарын 10/  -  17 цаг 24 минут

Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр  Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  "Сайн багш - Сайхан гэр бүл" гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгууллаа. 

Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус  өмчийн  37 сургууль, 118  цэцэрлэгт  4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа  ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа. 

Дурсамж” өдөрлөг, "Сайн багш - Сайхан гэр бүл" үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлэе. Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Та бүхний аз жаргалтай, дурсамжтай нэгэн мөчийг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын их байртай байна. 

Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлэе” хэмээн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. 

Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар дурсгалын зүйлийг хосуудад гардуулан өгч баяр хүргэж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. 

Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN