Шинэ мэдээ

Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   1Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлжээ8 сар 8. 9:38   |   0Венесуэлийн улсын өрийн хэмжээг 160 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолжээ8 сар 7. 15:29   |   3

Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй

/5-р сарын 16/  -  14 цаг 35 минут

Монголын салоны нийт үсчиддээ зориулан "Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, Tahe Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн  сургалт болох гэж байна.  Тус сургалтад Испани улсын “Tahe” компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна “Tahe Mongolia” компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж.

 Тус сургалтын талаар “Tahe Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа.

 -Танай компанийн зүгээс үсчдэд  зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ?

-Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд хүнд хамгийн дутмаг байдаг зүйл бол санхүүгийн асуудал, үйлчилгээний соёл, ур чадвар гэдгийг анзаарсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө зардлаа гаргаад Ази, Европын орнуудад сургалтад сууж, гадаад дотоодын туршлагыг судалж, чадвараа дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Ингээд Монголдоо ирээд 21 аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд сургалт явуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад зааж эхэлсэн.

Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа маань их учиртай. Би гурван жилийн өмнө алдарт “Tahe” брэндийг үйлдвэрлэдэг Испанийн “Tahe”  компанитай хамтарч, тэдний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн Монголын бүх салонуудад нийлүүлж байна. Ингэхдээ тус бүтээгдэхүүнийг танилцуулах, гадны улсын туршлагаас судлах, шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд гадны орноос энэ салбарын төлөөлөгчдийг урьж сургалт хийж байсан. Сургалтаа тайзан дээр шоу маягаар зохион байгуулж, тайзны ард 500 үсчин цугласан асар том шоу болсон. Шоуны дараа тус брэндийг сонирхсон хүн нэмэгдэж үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэрсэн.

 Гэхдээ шоу маягаар хийхээр хүмүүст юм үлддэггүй юм байна. Гоё юм байна гэхээс техникийг нь детальчилж заахгүй бол шоу гэдэг утгаар л хүлээж аваг юм байна гэдгийг харсан.  Харин одоо бид энэ сарын 20, 21, 22-нд  сургалт явуулах гэж байна.

-Энэ сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэхүү сургалтад хамрагдсанаар олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай органик эрүүл бүтээгдэхүүн дээр ажиллаж сурна. Дэлхийн жишиг өнгө гаргалтын техникийг сурч авна. Өнөөдөр үсний 50 хувьтай ажиллахад 50 хувь  нь эрүүл байлгах хэрэгтэй. 50 хувь нь эрүүл 50 хувьд нь гоё ганган өнгө хийгддэг. Мэргэжил нэгт нөхдүүд нэг дор цуглахаараа өөрийн туршлагаа их солилцдог. Хэрэглэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулах үр дүнтэй сургалт болно.

 Ер нь сургалт хийхэд үсчид тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх нь бий.  Гэхдээ сурч авснаараа өндөр үр дүн хүртдэг. Үйлчлүүлэгчид дэвшилтэт үйлчилгээ хүсээд байхад бид өгч чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс үсчид бид өөрсдийгөө хөгжүүлье. Дэлхий нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ үйлчилгээг сурч хэрэглэгчдэдээ бэлэг барья. Нэг ч үйлчлүүлэгч сэтгэл ханамж муутай гардаг баймааргүй байна.

-Би үсчдийг олон жил ажилласан бол туршлагатай сайн үсчин гэж боддог. Гэтэл таны ярьж байгаагаар бол илүү ихийг сурч мэдэж,  нийгмийн хөгжлийг дагаж хөгжиж байгаа нь сайн үсчин гэж ойлгож байна?

-Намайг дөнгөж үсчин болсны дараа хэрэглэгчид надаас миний чадахгүй зүйлийг хүсээд байдаг байсан. Тэгэхэд би “Энэ үйлчилгээ танд зохихгүй ээ” гээд гаргадаг байсан. Энэ бол аягүй муухай. Чаддаг болоод юу гэж хэлдэг болсон гэхээр “Ёстой гоё сонголт байна. Танд баяр хүргэе. Би сэтгэлд тань нийцтэл хийж өгье” гэдэг болсон.

Нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орж байхад нэг хүн залгаад чи том, том юм яриад л байх юм. Хаана ямар сургууль төгсөөд юу хийж чаддаг хүн бэ гэж асуухад надад үзүүлэх зүйл байгаагүй. Тэр үед би дөнгөж салоноо нээгээд л байсан үе. Тэгээд би тэр хүний үгнээс нэг зүйлийг ойлгож Бээжин рүү академид явж суралцсан.  Би тэнд нүүр хувиргалт, хуурай угаалга гэдэг зүйлийг сайн сурч ирсэн. Бизнесийн талаар, салон эрхлэх талаар хүртэл сургаж байсан.

Монголд сайн мундаг үсчид  олон байна. Гэхдээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тэд маань алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж л байх    хэрэгтэй. Миний мэддэг үсчид хэдий чадварлаг сайн байдаг ч гэлээ бараг ашиггүйгээр үс будаад байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй. Үсчид  бид өөрсдөө хөгжиж байж л үйлчлүүлэгчийг татна. Үүнийгээ дагаад амжилт ирнэ. 

-Олон гадаадын оронд очиж суралцаж, туршлага судалж явдаг хүний хувьд манай улсынхтай харьцуулж байсан байх. Ямар ялгаатай зүйл ажиглагддаг вэ? 

- Сүүлийн гурван жил энэ талын хичээл зааж байгаа хүний хувьд манайд  үйлчилгээ хөгжиж байна. Үс арчилгаа нь үсний бүтцээ мэддэг байхаас эхэлдэг. Манай үсчдийн хамгийн том дутагдалтай тал нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг зүйлд хэтэрхий дадах тал бий.   Гэтэл дэлхийн хөгжилд шинэ шинэ технологиуд зөндөө гарч байна шүү дээ. Бид тэрнээс хоцрох эрхгүй. Хэрэглэгчид маань биднээс давсан мэдлэгтэй болоод байгаа энэ үед бид суралцахгүй л бол хоцрогдоод байна гэдгийг дахин хэлье. 

-Гадаадын оронд үсчдийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

- Гадаадын орнуудад 4 жил бэлтгэдэг. Ингэхдээ давхар давхар мэргэжлийг эзэмшээд төгсдөг. Эмч, сэтгэл судлаач зураач, гээд л. Үйлчилгээний стандартыг бий болгохын тулд бусад орнуудын адил сургах ёстой. Манайд бол үсчин мэргэжлээр 2,5 жилээр МСҮТ-үүд л мэргэжил эзэмшүүлдэг. Ганцхан Сити дээд сургуульд л 4 жилээр сургаж байгаа. Үсчин  үйлчлүүлэгчийнхээ үсийг будахдаа л будгаа хэмжихээс эхлээд л мэргэжлийн байх асуудал эхэлдэг. Хэрвээ таны үсийг будах будгаа хэмжихгүй таамгаар будгаа найруулж байх л юм бол тэр үсчин технологийн алдаа гаргаж байна  л гэсэн үг. 

-Энэ эрчимжүүлсэн сургалтад суухыг хүссэн, өөрийгөө хөгжүүлж, хүн бүрийн дурлаад байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн гэсэн үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг хүссэн хүн хэрхэн бүртгүүлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай “Tahe Mongolia” пэйж хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа.  Ерөнхийдөө эрчимжүүлсэн VIP сургалт гэж хэлж болно. Цөөн хүнд чанартай сургалт явуулахыг зорилго болгож байгаа. Олон улсын certificate олгоно. 

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN