Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 17 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 7 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 14 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

“Google” корпорац “Huawei”-тай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байна

/5-р сарын 20/  -  10 цаг 40 минут

АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсны дараа “Google” корпорац тус компанитай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байгаа тухай Рейтерс агентлаг үүссэн нөхцөл байдалд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Хятадын компанийн хувьд “Google”-ийн технологи болон програм хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах аж. Энэ нь  “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг “Huawei”-н төхөөрөмжүүд хүлээж авахгүй гэсэн үг юм. Үүнээс гадна, ийм ухаалаг гар утас эзэмшигчид “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх боломжгүй болно.

Гэхдээ Хятадын компанийн ухаалаг гар утсуудад “Android” үйлдлийн системийн нээлттэй эх кодтой хувилбаруудыг ашиглах боломжтой хэвээр байх аж.  

Хятадын эрх баригчдаас санхүүжилт авч байна гэж АНУ-ын Тагнуулын төв газар “Huawei” компанийг буруутгасны дараа тус компанийн эргэн тойронд дуулиан шуугиан дэгдсэн юм. Үүнээс өмнө АНУ болон Австрали улс тус компанийг тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар техникийн тагнуул хийж, нууц мэдээллүүд цуглуулж байна гэж буруутгасан билээ. Хятадын компанийн оролцоотойгоор Европт “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр оновчтой эсэхийг тунгааж үзэхийг Америкийн эрх баригчид Европын түншүүддээ удаа дараа уриалжээ.

АНУ-ын Худалдааны яам “Huawei” компани болон тус компанийн 70 салбарыг “улсынх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн” хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Харин “Huawei” компани “5G” сүлжээг хөгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах эрхийг авахын тулд хэд хэдэн улстай, тухайлбал, Их Британитай тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ байгуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдээллийн технологийн аюултай холбоотойгоор “үндэсний хэмжээнд онц байдал” зарласан юм. АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эсвэл Америкийн иргэдийн аюулгүй байдалд хүлээж зөвшөөрч боломгүй эрсдэл бий болгож буй гэрээ хэлцлийг хориглох үүргийг тус улсын Худалдааны яаманд өгсөн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN