Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ3 цаг 12 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 51 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна

/5-р сарын 21/  -  11 цаг 09 минут

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Ингээд тус шоуны талаар “Mongoloo Kids”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. 

-Энэ сарын 30-нд болох шоуныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай брэндийн зүгээс анхны албан ёсны хүүхдийн загварын шоугаа зохион байгуулах гэж байна. Шоунд  “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авъяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтсан байгаа. Шоугаараа орчин үеийн хүүхэд залуучуудад үндэснийхээ өв соёлыг хувцас загвараар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нь өргөн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж байна. 

-Шоу нийт хэдэн цаг үргэлжлэх вэ. Мөн тасалбарын үнэ ханшийн тухайд мэдээлэл өгөхгүй юу? 

-Шоу нийт 4 цаг үргэлжлэнэ. Тасалбарын үнэ 125,000 төгрөг. 1 том хүн, 1 хүүхэд /хүүхэд бүр бэлэгтэй/. Тасалбарыг Зайсан стар дэлгүүрийн 3 давхарт борлуулж байна. Холбогдох утас: 95014445 94740533

-Танай дэлгүүр нээгдээд 3 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хэр их амжилт гаргав? 

-Дэлгүүрээ анх 2016 оны зургадугаар сард нээж байсан. Бэлэн хувцас зарна дээр нь захиалга бас авдаг болохоор хүмүүс их дуртай байдаг. Хүүхдийн хувцас гутлаар  дагнасан гэдэг утгаар нь хүмүүс нэг дороос олон зүйлийг авах боломжтой. Сонголт сайтай гээд үйлчлүүлэгчид ам сайтай байгаа.

-Танай бүтээгдэхүүнийг хараад байхад Монгол хэв маягтай хэр нь өдөр тутам өмсөж болох европжуу харагдаж байна. Танай онцлог юу вэ?

-Манайх нэгт загвараараа бусдаас онцгой гэж боддог. Монгол загвартай хэр нь өдөр тутам өмсөх боломжтой. Хүмүүсийн хүсэж байгаа загвар гадуур тэр бүр байдаггүй. Захиалгаар хийлгэхээр нэгнийхээ хийлгэсэн загварыг авч очоод л хийлгэдэг. Харин манайх өөрийн гэсэн нэрийн загвартай, түүний материалыг нь өөрчлөөд хүмүүс сонгох боломжийг олгодог.

Дээр нь хүүхдийн хувцас учраас хамгийн чанартай, биед эвтэйхэн өвөрмөц материалыг сонгох нь хэрэглээ талаасаа хамгийн зөв сонголт болдог. Хүүхдэд багаас нь монгол хувцас өмсөж сургах талаас нь бодож загвараа гаргадаг. Давуу тал нь европ хувцас өдөр тутамд илүү тохиромжтой. Харин Монгол үндэсний хувцас өдөр тутамд өмсөхөд нүсэр талдаа. Гэсэн хэдий ч маш баялаг санаа ихтэй. Энэ хоёрыг нийлүүлээд өдөр тутам өмсөх боломжтой үндэсний хэв шинж агуулсан хувцасыг хүүхдүүд багаасаа өмсөж байх юм бол наад захын шилбэ товч гэж юу юм гэдгийг мэддэг болно. Үүнээсээ эхлээд олон зүйлийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй болно. Хүүхдүүд ч үндэсний хэв шинжтэй хувцас өмсөх их дуртай байдаг. Манай том  таван настай. Одоо шилбэ товч мэддэг болоод бүр энийг энэтэй өмсүүл гээд зохицуулаад байдаг болчихсон. Багаасаа үндэсний хувцас хэрэглэлээ өмсөөд сурчихвал өөрийн гэсэн итгэл үнэмшил, эх орноо гэх сэтгэлтэй болоход нэмэртэй гэж би боддог юм.

-Энэ хугацаанд гаргасан амжилтаасаа дурдвал? 

-Үүнээс хойш олон хэрэглэгчидтэй болж, Хүүхдийн үндэсний хувцасны наадмаас Шилдэг брэнд гранпри шагнал хүртсэн. Мөн хүүхдийн баяраар жижиг загварын шоу хийсэн. Одоо өөрсдийнхөө анхны бие даасан шоуг хийх гэж байна. 

Цаашдаа Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх гээд олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Мөн манай брэнд нь өөрийн гэсэн өнгө төрхтэй нэрийн дэлгүүрээ үргэлж нээлттэй ажиллуулж байгаагаа дуулгамаар байна. 

Ингээд энэ сарын 30-нд болох шоугаар уулзацгаая. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN