Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 17 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 8 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 15 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

Иран улсыг тогтоон барихын тулд Арабын орнуудад зэвсэг худалдана

/5-р сарын 27/  -  11 цаг 38 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар “Ираны түрэмгийллийг тогтоон барихын тулд” Арабын орнуудад 8.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдах шийдвэрийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гаргажээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна. Түүний мэдэгдлийг Төрийн департамент баасан гарагт нийтэлжээ.

Тэрбээр Ираны түрэмгийллийг тогтоон барих болон түншүүдийнхээ өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхийн тулд нийтдээ 8.1 тэрбум ам.долларын зэвсгийг Иордан, АНЭУ болон Саудын Араб улсад худалдах тухай 22 гэрээг байгуулах үйл явцыг Америкийн хууль тогтоогчдоор хэлэлцүүлэлгүй дуусгах зорилгоор онцгой эрхээ ашиглахаар шийджээ. “Эл зэвсгийн худалдаа нь манай холбоотнуудад дэмжлэг болох бөгөөд Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг бэхжүүлэхийн сацуу эдгээр улсад Иран улсыг тогтоон барих болон тус улсаас хамгаалахад туслах болно” гэж Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна.  

Тодруулбал, АНУ “RQ-21A Blackjack” тагнуулын нисгэгчгүй 20 аппаратыг АНЭУ-д 80 сая ам.доллароор худалдана. Үүнээс гадна, Абу-Даби 102 сая ам.доллароор танк эсэргүүцэгч “Javelin” цогцолборын алсаас удирддаг 331 пуужин, 900 сая ам.доллароор “APKWS II” лазерын удирдлагатай пуужин 20004-ийг худалдаж авна. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын зааварлагч сургагч нар АНЭУ-ын цэргүүдийг 100 сая ам.доллароор сургаж бэлтгэх аж.  

АНУ мөн Саудын Арабын өмнө нь худалдан авсан 3 тэрбум ам.долларын нисдэг аппаратуудад засвар үйлчилгээ хийж, шинэчилнэ.

АНЭУ-ын эрэг хавьд нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад болон Саудын Арабын дамжуулах хоолойд халдсан хэрэгт Иран улс холбоотой гэх мэдээлэл байгаа гэж Пентагон баасан гарагт мэдэгджээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.221Лхагва   • 5 сарын 28. 11 цаг 10 минут

Энэ бол баян орнуудааас мөнгө салгах ээлжит оролдлого. Арабын улсуудыг өөр хооронд нь дайтуулах америк тактик.

202.9.42.69Зочин   • 5 сарын 27. 19 цаг 19 минут

АНУ бусдын гараар могой бариулж алалцуулах арга сэдээд...

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN