Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 41 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 32 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 39 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

Аав, хүү хоёрын дансанд 35 сая төгрөг цуглажээ

/5-р сарын 30/  -  10 цаг 22 минут

Энэ сарын 24-ний өдөр манай сайтын зүгээс “Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ” нийтлэлээ олон нийтэд хүргэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар аав, хүү хоёрт туслах сайхан сэтгэлт монголчуудын цуваа өнөөдрийг хүртэл тасраагүй байна.

Г.Батхуяг орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй 7 жил асарч байгаа бөгөөд аав, хүү хоёр өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсээр байна.

Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй болсон Б.Гэрэлт-Од хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр асарч харж хандах хүн байхгүй. Учир нь ээж нь Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийнхээ гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна байдаг.

Энэ л амьдралын нугачаанд нухлагдаж яваа ч хүүгийнхээ төлөө бүхнийг хийхийг зорьж, хичээж буй энэ аавыг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа сахиур ээжүүд зүгээр хараад сууж тэсэлгүй Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн билээ.

Үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч өөрсдөө тархины саажилт өвчтэй хүүхдүүдээ асардаг ч гэр оронгүй айлд толгой хоргодож байгаа аав, хүү хоёрт туслахаар сэтгэл зүтгэл гарган тэднийг гэр оронтой болгож, хүүд хэрэгтэй эмчилгээнд зарцуулахыг хүсч “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг үргэлжлүүлж байгаа юм.

Б.Гэрэлт-Од хүүг ааваас нь өөр асрах хүн байхгүй учир аав Г.Батхуяг нь ажил хийх боломж олддоггүй хэмээн ярьж байсан. Харин эдгээр аав, ээжүүд хүүг саажилттай хүүхдийг асардаг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар ярилцан тохирчээ. Ингэснээр Г.Батхуяг намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажил хийх боломжтой болж байгаа юм. Өөрсдийн гэсэн гэр оронгүй болоод айлаар амьдарч байсан хүү шим тэжээлийн дутагдалтай байгаагаас гадна асаргаа их чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас хэлж байгаа. Тиймээс хүүг эмнэлгээс гармагц сувилалд явуулахаар ЭМЯ-нд хандаад байгаа гэлээ.  Хүү маш их таталт өгдөг учир тэр бүр хүлээж авах сувилал олдохгүй байгааг хандив зохион байгуулж буй аав, ээжүүд хэлж байв.

Хандивын аян өрнүүлээд зургаан хоног болж байна. Энэ хугацаанд Г.Батхуягийн дансанд 35 сая төгрөг цуглараад байгаа аж. Цугласан мөнгөөр аав, хүү хоёрыг өөрсдийн гэсэн орон гэртэй болгох юм. Хүү хэвтрийн хатгаа болсон нь даарч чийгтсэнээс болсон бөгөөд аав хүү хоёрт дулаан тохилог нэг өрөө байр авч өгөхөөр судалж хайж байгаа аж. Хандивын аяныг ирэх зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тиймээс 7 жилийн турш хүүгээ асарч байгаа аав, 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаж, нэг өрөө дулаан байртай болгох хандивын аянд нэгдэхийг сайхан сэтгэлт ард түмнээсээ хүсч байна.

Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягийн Хаан банкны данс: 5096214084

Утасны дугаар: 80071384

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.34засвар   • 6 сарын 4. 11 цаг 00 минут

"орох орон ойчих хаяг" биш "орох орон оочих аяга" гэдэг

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN