Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 15 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 6 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 13 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

Б.Ганзориг: Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог

/5-р сарын 30/  -  12 цаг 24 минут

“Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохироод үлддэг олон жишээг харснаа “Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ынхан хэлж байв.

Тус байгууллагын захирал Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг. Гэтэл нэг нь унаад гэмтэхэд хариуцлага хүлээх хүн байдаггүй. Захиалагч тал хариуцахгүй гээд гэрээндээ тусгачихсан, бригадын дарга нөхөн төлбөр өгөх чадваргүй учраас хохироод үлддэг. Ийм тохиолдол маш олон байдаг учраас "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудаа бидэнтэй нэгдээч ээ гэж уриалж байна. Төрийн бус байгууллагыг байгуулсан залуус бид ч гэсэн барилгын салбарт ажиллаж, хүнд хэцүү хөдөлмөрийн мөлжлөгийг үзэж туулсан.

Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог. Нягтлан, инженер зуучлагч гээд л олон хүн захиалагчаас гарах зардлаас хумсалсаар яг ажлыг нь хийх хүмүүст бага цалин ирдэг схем бий болчихсон. Бид үүнийг арилгаж ажилчдыг шууд захиалагчтай холбоно" хэмээн ярилаа.

"БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ЗАЛУУСЫН ЦАЛИН ОДООГИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ"

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ барилга ажиллаж буй залуучуудыг элсүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, хамгаалалтын хувцсаар хангаад шууд захиалагчтай холбож өгөх үүргийг гүйцэтгэх юм байна. Ингэснээр ажилчид нэг ажлаа дуусгаад дараагийн ажлаа хайж хугацаа алдахгүй шууд дараагийн ажилдаа орох, тогтвортой орлоготой болох, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх аж.

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ын гишүүн О.Чинбишрэлт "Барилгын туслах буюу хамаг хүнд ажлыг хийж байгаа бригадын зохион байгуулалттай залуус өдөрт 30-35 мянган төгрөгийн цалин авдаг. Ажлаа дуусгасан ч цалингаа авч чадахгүй удах тохиолдол бас бий.

Харин “Ажилчдын нэгдсэн төв” ТББ ажилчдаа бүртгээд, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаад, тогтмол цалин олгож, нийгмийн даатгал төлөх боломжийг бүрдүүлнэ. Ажилчдаа бүртгэж авахдаа гэрээ байгуулаад цалин дээрээс нь бага багаар хувцасны мөнгийг авах бөгөөд цалин одоогийн дунджаас хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Дээр хэлсэнчлэн барилгын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн схем бий болчихсон. Яг ажлыг нь хийж байгаа хар ажилчид хүссэн цалингаа авч чадахгүй байна. Тиймээс шууд захиалагчтай холбогдох нь манай байгууллагын гол давуу тал" хэмээв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN