Шинэ мэдээ

Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   1Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлжээ8 сар 8. 9:38   |   0Венесуэлийн улсын өрийн хэмжээг 160 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолжээ8 сар 7. 15:29   |   3

Аав, ээж бүр хүүхдээ Жемборид оролцуулахыг хүсэх байх

/5-р сарын 30/  -  14 цаг 23 минут

Хаврын урь ирсэн энэ өдрүүдтэй зэрэгцэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төгсөлтийн шалгалт, зуны амралт гээд олон зүйлсэд санаа тавьж эхлэдэг. Энэ удаад бид энэ зун болох хүүхдийн хамгийн том арга хэмжээг “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ой”-н хүрээнд Монголын Үндэсний VI Жембори буюу Скаутуудын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Скаутын хөдөлгөөний зорилго юунд чиглэдэг вэ? Өнөөдөр Монголд ямар хэмжээнд хөгжиж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарал хандуулсанд баярлалаа. Монгол улсад скаутын хөдөлгөөн үүсээд 28 жил, скаутын холбоо байгуулагдаад 27 жил болжээ. Дэлхий даяар 112 жил хөгжсөн энэ байгууллагын гол зорилго нь хүүхдийг хамт олных нь дунд, идэвхитэй үйл ажиллагаа, шинжлэх ухаанч албан бус боловсролын системээр дамжуулан нийгмийн сайн иргэн болгон төлөвшүүлэн, хөгжихөд нь туслах явдал байдаг. Өнөөдөр манай оронд 10,000 гаруй хүүхдүүд байнгын идэвхитэй скаутын анхан шатны нэгжийн гишүүн байна. Тэднийг хөгжүүлэхээр 500 орчим насанд хүрэгч сайн дураараа ажиллаж байгаа. Бид нэг ч болов хүүхдийг сайн иргэн болгохоор өөрсдийн боломжоор хичээн ажиллаж байна.

-Энэ зун болох хүүхдийн хамгийн том арга хэмжээ Үндэсний 6-р Жембори гэлээ. Жембори гэдэг нэрийг тайлбарлана уу?

- Тиймээ Монголын скаутын холбооны хамт олон энэ зун 6-р сарын 25-наас 6-р сарын 30-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Жембори гэдэг нь скаут хүүхэд, залуучуудын хамгийн том чуулган, баяр наадам бүхий майхант зуслан гэж ойлгож болно.

- Энэ зун болох Жемборийн онцлог нь юу вэ? Хичнээн хүүхдүүд хамрагдах бол

- Энэ удаагийн Монголын Үндэсний VI Жемборид монголын 21 аймаг 9 дүүргийн 2000 гаруй оролцогчид, 400 орчим зохион байгуулагчтай болно.

Энэ том арга хэмжээ ямар хугацаатай болдог вэ?

-Монголын Үндэсний Жембори 4 жилд нэг удаа болдог. Манай скаутын холбоо 1996 онд анхны үндэсний жембориг зохион байгуулж байсан. Түүнээс хойш 5 удаагийн үндэсний жембори зохион байгуулсан

- Нэгэнт ийм том арга хэмжээ болж байхад эцэг, эх бүхэн хүүхдээ оролцуулахыг хүсэх байх. Гэтэл заавал скаут хүүхдүүд л орох ёстой болов уу?

- Бидний зүгээс энэ удаад скаутуудаас гадна скаутыг сонирхож байгаа бүх л хүүхдүүдийг хамруулахыг хүсч байгаа. Тиймээс ч “Сум, сургууль бүрээс 10+1” гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ нь сургууль бүр зохион байгуулалтанд ороод 10 хүүхэд 1 багштай оролцуулах боломж байгаа гэсэн үг.

- Тэгвэл орон нутгаас болон хотын сургуулиудаас оролцох хүүхдүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ? Хэрхэн бүртгүүлж оролцох вэ?

- Монголын Скаутын Холбооны 11-324171, 88787719, 99736020 утсуудаар холбогдон өөрийн аймаг, дүүргийн скаутын зөвлөлийн дарга нартай холбогдоно. Тэд хэрхэн зохион байгуулалтанд орох, яаж бүртгүүлэх, ямар зүйлс бэлдэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

- Хүүхдүүд 6 хоногийн хугацаанд яг юу үзэж, сурч, танин мэдэх боломжтой вэ?

- 10 хүүхэд 1 багш нийлээд салаа болно. Бүх л арга хэмжээнд энэ салаагаараа оролцож, хоолоо хамт идэж, байгальтайгаа ойр амьдрана. Энэ нь хамгийн наад зах нь тэднийг хамт олонч, багаар ажиллаж чаддаг, бусдынхаа өмнө хариуцлага хүлээх, хоолоо хийж идэх, майхандаа цэвэр сайхан амьдрах, бие даан хөгжих гэх мэт олон дадал чадварт сургана. Мэдээж үе тэнгийнхээ гадаад, дотоод хүүхдүүдтэйгээ танилцаж, найзын хүрээгээ нэмэх, өөрийгөө жишиж харах, шинэ хүсэл тэмүүлэлтэй болох, хэлний мэдлэгээ дээшлүүлэх гээд олон боломжууд байна. Түүнээс гадна хүүхдүүд дараах 4 том цогцолбор төвөөр салаагаараа зочилж шинэ мэдлэг, дадал, туршлага олж авахаас гадна хамт олноороо бэрхшээлийг даван туулж, бүтээх болно.

-Адал явдалт цогцолбор-Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд,

- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор-Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд,

- Скаут цоцолбор-Скаутын төрөл бүрийн чадваруудыг олгох, шинээр суралцах өртөөнүүд,

- Нийгмийн хөгжлийн цогцолбор-Амьдралд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд анхаарал хандуулах мэдээллүүдийг багтаасан өртөөнүүд,

- Энэ арга хэмжээг төр засаг болон бизнесийн байгууллагууд хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ?

- Энэхүү арга хэмжээнд НҮБ-ийн Хүүхдийн сан, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг гэх мэт олон улсын байгууллагууд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал Цогцолбор, Нийслэлийн Цагдаагийн Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар гэх мэт төрийн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Мөн олон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хүссэн бизнесийн байгууллагууд ивээн тэтгэгч, ханган нийлүүлэгчээр хамтран ажиллахаар саналаа тавиад байна.

- 2000 гаруй хүүхдийн арга хэмжээ зохион байгуулж байгаа танай хамт олны бэлтгэл ажил ямар түвшинд явж байгаа вэ? Эрүүл, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?

- Бид олон улсын стандартын түвшинд бэлтгэж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажил 50 орчим хувьтай явж байна. Хүүхдийн арга хэмжээ тул аюулгүй байдал, эрүүл ахуй хамгийн нэгдүгээрт тавигдан өндөр зэрэглэлийн зөвлөхүүдийн хамт ажиллаж байна.

- Үнэхээр сонирхолтой бас асар том арга хэмжээ болох юм байна. Магадгүй миний асуугаагүй үлдээсэн чухал мэдээлэл байна уу?

- Одоогоор бидэнтэй холбогдож амжаагүй сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд та бүхнийг бидэнтэй нэгдэж уг арга хэмжээнд хүүхдүүдээ зохион байгуулалттайгаар оролцуулахыг хүсч байна, мөн эцэг, эхчүүд та бүхэн ч гэсэн хүүхэддээ олдсон энэ сайхан боломжийг бүү алдаарай хэмээн хэлмээр байна.

- За их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе!

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN