Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ2 цаг 36 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 15 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ

/6-р сарын 3/  -  12 цаг 37 минут

Скаут гэж юу юм бэ? Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялаж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм.

Тиймээс 27 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулгын тухай хэдхэн мөр сийрүүлхээр шийдлээ.

     Өнөөдөр хүн төрлөхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино.

Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авъяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор агуулга бус хэлбэр хөөцөлдсөн хэд хэдэн үеийг бий болгочихоод байгаа нь дээрхи асуудлуудын жинхэнэ “эзэд” юм.

Бид жижиг байшинд олуулаа амьдардагаа болиод том байшинд цөөхүүлээ амьдардаг болсон. Хэн нэгэнтэй нүүр тулж ярилцахын оронд олон нийтийн сүлжээ, гар утасны захиа, яриагаар харилцаагаа хязгаарладаг болсон.

Гэтэл хүн гэдэг “амьтанд” хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэх, өөрөөрөө бахархах, бусадтай өрсөлдөх, хайрлах, халамжлуулах, хариуцлага хүлээх, бие бялдарынхаа хүчийг үзэх, ямарваа нэгэн зүйлийг өөрийн биеэр бүтээх байгалийн хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ байсан, байгаа, байх ч болно.

Тэгвэл бидний хүүхдүүд энэ бүх хэрэгцээгээ хэрхэн хангаж байна вэ? Таны машины арын суудал, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн толгой эргэм мэдээллүүд, хааяа нэг тааралдах “амьд” харьцаа, нийгмийн сүлжээний хяналтгүй орчин, биеийн тамирын хичээл, сургуулийн орчингоос бүрэн дүүрэн авч чадах уу? Үгүй л болов уу?

Харин 112 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний анхан шатны нэгжийн гишүүн байж хамт олны дунд дэвшилттэй урамшууллын хөтөлбөр /өнөөх цамцан дээр байдаг олон эмблемүүд хүүхдийн хөгжлийн илэрхийлэл байдаг/-өөр дамжин өөрийгөө хөгжүүлснээр бий болдог.

Анхан шатны нэгжийн гишүүн байснаар хичээлийн нэг жилийн дотор 26 удаагийн /3 нь аялал, зугаалга байна/ бүлгийн ажилд хамрагдан өөрийгөө хөгжүүлж, хамт олныхоо дунд хариуцлага хүлээж, бусдынхаа өмнөөс хичээж, зөв өрсөлдөөн, эмх журам, амьд харьцааг мэдрэхийн хамт шинэ зүйлсийг сурч, амьдралд хэрэгтэй мэдлэг, дадал, чадвар олж авдаг юм. Энэхүү бүлгийн ажил бол миний бодлоор скаутын хөдөлгөөний 75% нь бөгөөд үлдсэн 25% нь Жембори, аялал, зуслан, цугларалт гэх зүйлс бөгөөд үүнийг өөрийгөө хөгжүүлж байгаа хүүхдэд өгч байгаа шагнал, өөрийгөө сорьж үзэх шалгуур, бусадтай харьцуулан харах туршилтын талбай гэж ойлгууштай санагддаг.

Хүний хөгжлийг оюун ухааны (эрдэм мэдлэг), оюун санааны (сэтгэл хөдлөл), бие бялдрын, нийгмийн гэх мэт олон зүйлээр тодорхойлдог бөгөөд скаутын хөдөлгөөн өөрийн аргуудаар дамжуулан бүгдийг тэгш бий болгодог хэмээн үздэг.

Хүүхдүүд анхан шатны нэгжийн гишүүн байснаар хамт олны дунд хөгжиж, хариуцлагатай иргэн болох боломжоор хангагддаг, тэд насанд хүрэгчдийн (скаут мастер) дэмжлэгийг авснаар аль болох бага алддаг, тэд скаутын зэрэглэлээ ахиулах зөв өрсөлдөөнд өөрийгөө сорьж дайчин, мятрашгүй бас тэмүүлэлтэй нэгэн болдог, тэд скаутын андгай өргөж скаутын зарчим, хуулийг амьдралдаа мөрдлөгө болгосноор өөрийн оюун санааны үнэт зүйлтэй, мөрдөх замналтай болдог, тэд байгаль дээрхи үйл ажиллагаануудаар дамжин эх дэлхийгээ хайрлах, түүнтэй зохицон амьдрах, ямарваа бэрхшээл тохиолдоход богино хугацаанд зөв сонголт хийх чадвартай болдог, тэд өөрийн биеэр бүх зүйлийг хийж туршиж энэ явцдаа суралцан, хөгжиж бүтээлч нэгэн болдог юм. Саяны хэдэн өгүүлбэрүүдэд скаутын хөдөлгөөний үндсэн аргууд багтсан болно.

Өнөөдөр Монголын Скаутын Холбоо гэдэг төрийн бус байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэгэн дуугаар хүүхдийнхээ хүмүүжил, иргэн болох явцыг даатгаад байгаа НҮБ-ийн дараа ордог хамгийн том хүүхдийн хөдөлгөөнийг Монголдоо нутагшуулж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрд хүрэхийг хичээн ажиллаж байна.

Хэрэв та бүхэн хүүхдээ скаутын хөдөлгөөний гишүүн болгож скаутын хөтөлбөрийн дагуу хөгжүүлэхийг хүсвэл сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн зөвлөлөөр нь дамжуулан Монголын Скаутын Холбоонд 11-324171, 88787719, 99736020 утсуудаар дамжин хандаарай. Бид хүсэлтийг хүлээн авч багшийг нь бэлтгэж, арга зүйн дэмжлэг өгч ажиллахдаа байнга баяртай байх болно.

Мөн 06-р сарын 25-ноос 06-р сарын 30-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг түшиглэн зохион байгуулагдах Монголын Үндэсний VI Жемборид Монголын 21 аймаг 9 дүүргийн 2000 скаутууд хамтдаа байх майхант зуслан, хөгжлийн талбар танай хүүхдэд таалагдана гэж найдаж байна.

Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүйн дэлхий ертөнц илүү сайхан, илүү амар амгалан болох болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.140Зочин   • 6 сарын 5. 13 цаг 08 минут

Сайн эрхлүүлээд, дураар нь тавиад байвал ч ...

64.119.17.229Зочин   • 6 сарын 4. 15 цаг 49 минут

Battulgaas asuu?!

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN