Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ2 цаг 53 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 32 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав

/6-р сарын 5/  -  10 цаг 42 минут

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаас хойш 30 жил өнгөрч буйтай холбогдуулан хийсэн мэдэгдлийг Хятад улс эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

"Помпеогийн мэдэгдэл нь БНХАУ-ын дотоод болон гадаад бодлогыг басамжлан доромжилж байгаа бөгөөд улс орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал юм. Энэ бол Хятадын ард түмнийг басамжилсан мэдэгдэл бөгөөд олон улсын харилцааг зохицуулдаг хууль, эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг ноцтой зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаас хойш 30 жил өнгөрч буйтай холбогдуулан даваа гарагт бичгээр хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улсад нээлттэй, дэлхийн өөр өөр үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг нийгэм байгуулагдана гэсэн АНУ-ын итгэл найдвар талаар боллоо” гэжээ. Помпеогийн хэлснээр, Хятадад “1989 оны зургадугаар сарын 4-нд дууссан” үйл явдал нь “эсэргүүцлийн баатарлаг хөдөлгөөн” байсан юм. “Хятадын нэг намын тогтолцоо бол өөрөөр сэтгэх үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн эрх ашгийн төлөө цаг үргэлж хүний эрхийг зөрчдөг тогтолцоо юм” гэж мэдэгдэлд дурджээ. “Хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг хүсэж буй хүмүүсийг чөлөөлж, дур зоргоороо баривчилгаа явуулахаа зогсоохыг, үр ашиггүй бодлогоосоо татгалзахыг бид Хятад улсад уриалж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нэмж мэдэгджээ.

1989 онд Бээжин болон зарим хотод оюутнуудын эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, хотуудын зарим оршин суугч нэгдсэн юм. Зургадугаар сарын 4-нд Хятадын эрх баригчид Тяньаньмэний талбайд жагсагчдыг цэргийн хүчээр тараасан билээ. Эсэргүүцлийн ажиллагааг хүчээр дарсан нь тухайн үед Барууны орнуудын шүүмжлэлд өртөж, зэвсэг худалдахыг хориглох зэргээр Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэж байв.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.140Чагнааж суухад   • 6 сарын 5. 12 цаг 07 минут

Зэвсэг худалдан авах эрхийг нь хориглосон барууны шийдвэр нь харин ч зэр зэвсэгээ эрс сайжруулах дотоод боломжийг нь хангаад өгчихсөн...

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN