Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 40 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 31 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 38 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна

/6-р сарын 6/  -  10 цаг 44 минут

Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд авах зарим арга хэмжээний тухай“ 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын “Албан, бизнес аялал жуулчлалыг (MICE)“-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд “MICE” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

MICE нь аялал жуулчлалын салбарын шинэ тутам үүсч хөгжиж буй чиг хандлага бөгөөд Хурал цуглаан (Meeting), Урамшуулалт (Incentive), Чуулга уулзалт (Convention), Үзэсгэлэн яармаг (Exhibition) зэрэг Англи үгнүүдийн эхний үсгүүдээр үүсгэсэн нэр томьёо юм. Энэ нь ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг эрс нэмэгдүүлдэг бөгөөд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх аялал жуулчлал, бизнесийн шинэ төрөл юм.

Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү үнэ төлбөргүй сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. Тэд олон улсын төдийгүй тодорхой хүрээллийн хүмүүсийн хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармаг, байгууллагын урамшуулалт хөтөлбөр зэрэгтэй уялдуулан аялал жуулчлалыг салбарыг хэрхэн хөгжүүлж болох талаар яригддаг ихээхэн ирээдүйтэй бизнесийн энэхүү шинэ салбарын талаар оновчтой, цогц мэдлэгийг олж авах юм.

Сургалтыг нээж Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлсэн үгэндээ “Монгол улсын аялал жуулчлалын салбарт MICE-ийн зах зээл зайлшгүй хэрэгцээтэй.  MICE-ийг бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт болон ажлын байрыг олноор нь бэлтгэх, аялал жуулчлалын салбар хөгжих бодлогыг нэмэгдүүлэх тал дээр маш том боломж гэж  харж байгаа учир  энэ чиглэл рүү БОАЖЯ-тай хамтран судалгаа хийн хөтөлбөрөө гарган явж байна. энэ сургалтанд ирсэн хүмүүс цаашид энэ зах зээл дээр ажиллах, MICE-ийн зах зээлд хамтран ажиллахаар сонирхож байгаа хүмүүс ирсэн байх гэж бодож байна” гэв.

MICE-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад БНСУ-ын Дунсо Их Сургуулийн профессор багш Сон Ин Хэ, болон КТО Улаанбаатар  хот дахь суурин төлөөлөгч Пак Жон Үн нар лекц уншсан юм.

Энэ үеэр  БНСУ-ын Дунсо Их Сургуулийн профессор багш Сон Ин Хэ-гээс зарим зүйлийг тодрууллаа.

-MICE-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын ач холбогдол юу вэ?

Монголд анх удаагаа MICE-ийн сургалт болж байна. Энэ салбарын ач холбогдол болон энэ салбар нь аялал жуулчлалын салбартай хэрхэн холбогддог талаарх мэдээллийг сургалтаар өгнө. Олон улсын хурал цуглааныг хэрхэн эх орондоо зохион байгуулах талаарх сургалт орно. MICE-ийн мэргэжилтэн бол хөрвөх чадвартай маш олон хүмүүсийн хамруулж хэлдэг. Төлөвлөх шатны мэргэжилтэн, MICE-ийг татааж авдачирдаг мэргэжилтэн, маркетингийн мэргэжилтэн байдаг.

Энэ сургалтан сууснаар MICE, аялал жуулчлалын хоёр салбар ямар салшгүй холбоотойг мэднэ. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсад танигдахад түлхэц болохуйц мэдлэгтэй болно. Цаашид монголын MICE-ийн салбарт ямар бодлого төлөвлөлт хэрэгтэй байна. Ямар зарчмаар хэрхэн ажиллахаа мэдэж авах юм.

Мөн энэ салбарыг хөгжүүлэхийн тулд засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага хэрхэн яаж оролцох тухай хэрхэн ойлголтыг олж авах юм.

-MICE-ийн салбар Солонгос улсад хэрхэн хөгжсөн байдаг вэ? Манай улс хэдий хэрийн хугацааг зарцуулж одоогийн хөгжилд ойртож очих вэ?

Миний харж байгаагаар яг л эхэлж байгаа. Анхан шат нь тавигдаж байна. 30-40 жилийн өмнө Солонгост энэ салбар эхэлж байхад ийм байсан. Энэ салбарын хөгжлийн 4 үе шатанд ангилж үзвэл Солонгос 4 дэх шатандаа орсон байгаа. Харин Монгол улс эхний шатандаа явж байна.

-Тэгэхээр бид энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

Эхний шатандаа явж байгаа учир хамгийн эхлээд дагалдах салбарууд буюу нисэх буудал, зочид буудал, үзэсгэлэнгийн танхим зэрэг байгууламжуудаа сайтар бэлтгэх хэрэгтэй. Одоо эдгээрийг бэлтгэх үе дээрээ явж байгаа. Мөн дагалдах салбарыг хөгжүүлэхээс гадна улсаас ямар бодлого барих, хуульд хэрхэн тусгах, бүтэц, зохион байгуулалтыг сайн төлөвлөж хийх хэрэгтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN