Шинэ мэдээ

Саудын Аpаб Оманы буланд болсон халдлагуудад Иpаныг буpуутгажээ8 цаг 17 минутын өмнө   |   0Энэтхэг АНУ-ын баpаа бүтээгдэхүүнд хаpиу татваp ногдуулна9 цаг 8 минутын өмнө   |   0Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 15 минутын өмнө   |   0Угандад “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ6 сар 13. 11:06   |   0АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ6 сар 13. 10:54   |   0Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 700 орчим хүнийг баривчилжээ6 сар 12. 12:10   |   0Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана6 сар 12. 10:37   |   0Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна6 сар 12. 10:37   |   0“Орос” гэдэг үг юуг санагдуулдаг талаар санал асуулга явуулжээ6 сар 11. 15:45   |   6НҮБ-ын тэргүүн Малид болсон халдлагыг зэмлэн буруушаажээ6 сар 11. 14:46   |   0Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв6 сар 11. 10:46   |   3“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг есдүгээр сар хүртэл нисгэхгүй6 сар 11. 10:45   |   0Си Жиньпин Киргизстан, Тажикистанд айлчилна6 сар 10. 12:44   |   0Худалдааны болон “Huawei”-н асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцжээ6 сар 10. 12:44   |   0Энэтхэгийн ойн сан нэмэгджээ6 сар 8. 12:16   |   1УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 15:15   |   0БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний татварын асуудлыг “Их 20”-ийн уулзалтын дараа шийднэ6 сар 7. 11:03   |   0Эверест уулнаас 11 тонн хог хаягдлыг буулгажээ6 сар 7. 10:32   |   0Хүчдэлийн шугам хүний аминд хүрэхэд ойрхон байна6 сар 6. 12:44   |   1MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна6 сар 6. 10:44   |   0Черногорт алсын хяналтын радар суурилуулахыг НАТО дэмжжээ6 сар 6. 10:37   |   0БНАСАУ хоригийн дэглэмийг зөрчиж байгаа талаарх мэдээлэлд шан амлав6 сар 6. 10:35   |   1Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай6 сар 5. 15:36   |   0Помпеогийн мэдэгдлийг Хятад буруушаав6 сар 5. 10:42   |   1Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна6 сар 5. 10:27   |   0Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлжээ6 сар 4. 13:51   |   1Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө6 сар 4. 10:38   |   0Бан Ги Мүн БНХАУ-д айлчилна6 сар 4. 10:37   |   0Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ6 сар 3. 12:38   |   2Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 3. 12:37   |   2

Уйгуруудыг хорьж байна гэх НҮБ-ын мэдээллийг зохиомол гэв

/6-р сарын 11/  -  10 цаг 46 минут

Шинжаан-Уйгурын өөртөө засах орны хорих газруудад нэг сая орчим уйгур үндэстнийг хорьж байна гэх НҮБ-ын мэдээлэл нь зохиомол гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуэй даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Тодорхой бус сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс Хятад улс болон тус улсын Шинжаанд явуулж буй бодлогын эсрэг кампанит ажил явуулж эхэлсэн билээ. Тэд боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүдийг уйгаруудад зориулсан бөөнөөр хорих лагерь мэтээр тодорхойлон бичиж байна. Түүгээр барахгүй зарим нэг тоог хуурамчаар зохиож, нэг сая орчим хүнийг хорьж байна гэх мэдээллийг өгч байна” гэж тэрбээр цохон дурдсан байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн зарим орон “Хятад улсын хөгжлийг хэвийн хүлээж авч чадахгүй байгаа” бөгөөд хүйтэн дайны үеийн сэтгэлгээг баримталж байна гэж Гадаад хэргийн дэд сайд онцлон тэмдэглэжээ.

Хятадын баруун хойд нутагт оршдог Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тус улсын үндэстний цөөнх болох уйгарууд оршин суудаг бөгөөд дийлэнх нь лалын шашин шүтдэг. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлагч үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.

Шиньжаан-Уйгурын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг “хууль бусаар хорьж байж болзошгүй” тухай “нотлох баримттай мэдээллийг” өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тус бүс нутаг руу ажиглагчдыг илгээх санал тавьсан байна. Тэрбээр Шинжаанд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ.

Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд “боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд” үйл ажиллагаа явуулдаг гэдгийг 2018 оны сүүлээр анх удаа нотолсон юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг” сурган хүмүүжүүлдэг байна. Гэхдээ ийм төвүүдэд хэчнээн тооны хүн байгааг тодорхой мэдээлээгүй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

94.134.88.25Зочин   • 6 сарын 12. 1 цаг 09 минут

evgui bolson naidaj baisan Tör zasag barigtsid ilt tednii tölöö ajillaad bgaaa..

202.179.24.37s   • 6 сарын 11. 22 цаг 23 минут

udahgui mongolig ingenede

205.155.65.226Зочин   • 6 сарын 12. 2 цаг 49 минут

Нэг айлд 2-3 цэрэг оруулаад л чамайг зодож ажиллуулаад л эхнэр охиныг чинь хүёээр эдлээд 10 жилийн дараа бид хятадаар ярина шүү дээ. Яг Түвд шиг.!!!

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN