Шинэ мэдээ

Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:26   |   0Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:02   |   0"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна6 сар 28. 9:31   |   0Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ6 сар 27. 14:57   |   0МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 11:53   |   1Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна6 сар 27. 10:43   |   0Нефтийн үнэ 66 ам.доллароос давжээ6 сар 27. 10:30   |   2“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана6 сар 26. 12:00   |   02019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ6 сар 26. 10:52   |   0“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ6 сар 25. 15:25   |   0Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 14:08   |   0Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна6 сар 25. 12:51   |   0Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ6 сар 25. 10:28   |   0“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна6 сар 25. 10:23   |   0Форд шинэ загварын машинаа танилцууллаа6 сар 24. 11:51   |   2Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ6 сар 24. 11:47   |   0Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авжээ6 сар 24. 10:35   |   0Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ6 сар 22. 12:52   |   2Нефтийн үнэ өсжээ6 сар 22. 12:50   |   1Хонконгчууд дахин жагсаж байна6 сар 21. 14:37   |   0ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ6 сар 21. 14:07   |   0АНУ-ын тагнуулын дроныг устгажээ6 сар 21. 10:54   |   0Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ6 сар 21. 10:54   |   0Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ6 сар 20. 11:15   |   2Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ6 сар 20. 11:14   |   0ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 11:04   |   1ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 сар 19. 13:05   |   2М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 11:09   |   0Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 11:02   |   1Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 13:53   |   0

Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ

/6-р сарын 22/  -  12 цаг 52 минут

Америкийн тагнуулын дроныг сөнөөсний дараа Иранд цохилт өгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн боловч дараа нь ажиллагааг цуцалсан тухай “The New York Times” сонин эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.  

Тус сонинд мэдээлснээр, Ираны цэргүүд болон энгийн иргэд олноороо үрэгдэхээс зайлсхийхийн тулд өглөө эрт цохилт өгөхөөр төлөвлөж байжээ. Пуужингийн төхөөрөмж, радиолокацын станц зэрэг хэд хэдэн объект цохилтын гол бай болох ёстой байсан байна.

Гэвч “The New York Times” сонинд мэдээлж буйгаар, ажиллагааг төлөвлөгөөний эхний үед нь цуцалсан байна. Чухам яагаад цуцлах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Цагаан ордныхон ердөө л бодлоо өөрчилсөн эсвэл ложистикийн эсвэл стратегийн шинж чанартай хүндрэлтэй тулгарсан гэж тус сонинд гарсан мэдээлэлд дурджээ.

Ираны өмнөд нутагт Америкийн тагнуулын дроныг сөнөөсөн гэж Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпус пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь  Вашингтон болон Тегераны төвөгтэй байгаа харилцааг улам хурцатгах шинэ шалтгаан болсон байна. 

Оманы буланд АНЭУ-ын эрэг хавьд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн хэрэг долоо хоногийн өмнө гарсан бөгөөд энэ халдлагад АНУ Ираныг буруутгасан билээ. Үүнээс өмнө Вашингтон Ираны эдийн засгийн гол салбаруудад хатуу хориг арга хэмжээ авч, мөн Лалын хувьсгалыг хамгаалах корпусыг террорист байгууллагаар зарласан. Үүний хариуд Тегеран Америкийн Зэвсэгт хүчний Төв командлалыг террорист байгууллагуудын тоонд оруулж, АНУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараахан Вашингтон Ираны эрэг рүү нисэх онгоц тээгч "Авраам Линкольн" хөлөг онгоцоо болон бөмбөгдөгч нисэх онгоцуудаа илгээсэн юм. 

Пүрэв гарагт Трампаас "АНУ Иранд цохилт өгөх үү?" гэж асуухад "Та бүхэн удахгүй мэдэх болно. Мэдээж бид энэ талаар нухацтай ярилцана. Тэд маш том алдаа хийлээ" гэж хариулсан байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.222бал   • 6 сарын 23. 2 цаг 55 минут

Дэлхийн системийн хуваагдлыг хурцатгаад юугаа хийх гэж бгаа юм бол,АНУ-д том эрсдэл авч ирэхийг хожуу ойлгоод цуцалсан бололтой,2-х Вьетнам болон ялагдаж үлдэхгүйн тулд настай ч гэсэн сэтгэж хөөрхий Д.Трамп

49.0.147.33зочин   • 6 сарын 22. 13 цаг 14 минут

гал тоглоом биш гэдгийг ойлгох байлгүй дээ

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN